No menu items!
HomeЭрүүл мэндБөөрөнд чулуу үүссэний таван дохио

Бөөрөнд чулуу үүссэний таван дохио

-

Бөөр чулуужих гэдэгт бөөрний замд чулуу байрлах, чулуутай холбоотой хүндрэлүүд багтана. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү энэ өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа бий. Ихэвчлэн эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй явагдах тул хэвлийн хөндийн рентген зураг авахуулах, хэт авиан шинжилгээгээр тохиолдлоор оношлогддог. Гэхдээ чулуу хөдөлж байвал шинж тэмдгүүд илрэх бөгөөд хүчтэй өвдөлт мэдрэгддэг.  

Бөөрний чулуу үүсэнийг илтгэх шинж тэмдгүүдийг мэдэж, шаардлагатай тохиолдолд яаралтай эмчид хандаарай.

Хүчтэй өвдөлт

Гэдэс, нуруу, цавь орчмоор хүчтэй өвдөлт мэдрэгдэж байвал энэ нь бөөрөнд чулуу үүссэнийг илтгэнэ. Бөөрний чулуу бөөрнөөс хөдлөх, суваг руу гүйсэн үед маш хүчтэй өвдөлт өгдөг. Өвдөлт нь ууц нуруу, цавь, гуяны дотор талаар дамжина.

Шингэн саатах, ялгаралтад өөрчлөлт гарах

Бөөрний чулуунаас болж дараах хэд хэдэн өөрчлөлт гарч болно.

Ойр ойрхон хүрэх- чулуу нь шээсний сүвний амсрыг хаах тул гэнэт шээхээ болих боловч шээс хүрэх мэдрэмж хэвээр үлдэнэ

Хүндрэл- цавь ба анусын орчимд янгинаж өвдөх

Гарц багасах- Энэ нь шээсний сүвийг бөглөсөн чулуутай холбоотой юм. Энэ нь шээсний урсгалыг бүр мөсөн зогсоодог.

Цустай гарах

Бие арзайх, халуурах

Өндөр халуунтай байх нь таны шээс, бөөрөнд халдвар байна гэсэн үг юм. Энэ нь бөөрний чулуу өвчний хүндрэлийг илтгэдэг.

Дотор муухайрах       

Дотор муухайрах, бөөлжих нь бөөр ба ходоод гэдэсний замын өвчлөлтэй холбоотой. Уг шинж тэмдэг нь хүчтэй өвдөлтийн үр дүн үүссэн байж болно.

Ядарч сульдах

Бөөр чулуутай бол бөөрний үйл ажиллагаа муудаж, биед хорт бодис ихээр хуримтлагддаг. Үүнээс болж ердийнхөөс илүү ядарч сульддаг.

 Бөөрний чулуужилт үүсэхээс сэргийлэхийн тулд:

Хангалттай хэмжээний ус уух             

Сахар, натри, уураг бага хэрэглэх

Кальци болон Д амин дэмийн бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэхгүй байх

Жингээ хасах шаардлагатай.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд