No menu items!
HomeЗөвлөгөөХүүхдийн хаг юунаас болж үүсдэг болон арилгах арга

Хүүхдийн хаг юунаас болж үүсдэг болон арилгах арга

-

Хүүхэд төрснөөс хойш эхний 1-2 сартайд хуйханд шаргал өнгийн зузаан тосорхог өнгөр/хайрс тогтох нь элбэг тохиолдох бөгөөд яваандаа ховхорч хуулрах тул бид нярай хүүхдийн хаг гэж нэрлэдэг.

Нярай хүүхдийн толгойд зузаан, наалдамтгай хаг тогтсон байх нь түгээмэл байдаг бөгөөд үүнийг ээжүүд сайхан биш гэж үздэг. Үүнд нэг их санаа зовох хэрэггүй. Хаг бол ямар ч гэм хоргүй, энэ нь тосны булчирхай зохих ёсоор ажиллаж эхлэх хүртэл л тогтоод алга болно. Хэрэв Та хаг унахыг хүлээхгүй гэвэл тэр хэсэгт нь нялх хүүхдийн тос эсвэл оливын тос түрхээд нэг цаг орчим байлгаад самаар аяархан зөөлөн самнаж хагийг унагана. Дараагаар нь толгойг бүлээн усаар угаана.

Харин анагаах ухаанд үүнийг seborrheic dermatitis/себорейный дерматит/тосорхог дерматит гэнэ. Өнөөдрийг болтол хүүхдийн анагаах ухаанд энэхүү эмгэгийн шалтгааныг бүрэн тайлаагүй боловч дараах 2 нөхцөл байдлыг нөлөөлнө хэмээн үзэж байна.

Үүнд: жирэмсний сүүлийн саруудад эхэсээр дамжуулан авсан эхийн гормон хүүхдийн тосны булчирхайг идэвхижүүлдэг гэж үздэг эрдэмтэн судлаачид байхад тосны булчирхайн мөөгөнцрийн үрэвсэл гэж үзэх хэсэг бас байна.

Одоогоор энэ 2 шалтгааны алиныг нь бүрэн батлаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд нярай хүүхдүүд хагтах нь ихэслээ хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна.

Ямар ч байсан манай зарим нэг хэвлэлд хүүхдийнхээ толгойг угаахгүй байснаас зулайн хэсэг бохирдож дагтаршсан хаг үүсдэг хэмээн бичсэн байх нь огтоос үндэслэлгүй болно.

Хаг нь хүүхдэд загатнах, зулайгаараа амьсгалахгүйгээс хүчилтөрөгчийн дутагдалд орох зэргээр ямар нэг зовиур өгдөггүй, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлдэггүй, ямар нэг эмчилгээгүй ойролцоогоор 6 сартайд үлдэцгүй зүгээр болдог гэдгийг мэддэг байвал зохино.

Зарим хүүхдэд зөвхөн хуйх биш түүнээс гадна хөмсөг, хамрын угалз зэрэгт мөн тосорхог хайрс тогтох нь бий. Түүнчлэн чинхий ар, хүзүү, суга, цавьны нугалаасууд улайж үрэвсэх нь хавсарч тохиолдоно.

Тосорхог дерматитийг харшил буюу диатез хэмээн андууран шаардлагагүй олон эмчилгээ зөвлөх нь тохиолдож байна. Дээр дурдсанчлан энэ өвчний шинж тэмдэг эхний саруудад илэрч эхэлдэг бол атопийн дерматит эхний 2-3 сар хүртэл эхлэх нь ховор.

Түүнчлэн харшлын шалтгаантай бол загатнах шинж тод илэрдэг байхад тосорхог дерматитын үед загатнадаггүй бөгөөд харшилын тууралт их бие, мөчдөөр гарах нь элбэг байдгийг анхаараарай.

Хаг нь хэдийгээр хүүхдийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй ч гоо сайхны шалтгаанаар түүнийг арилгана.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд