No menu items!
HomeОнцлохТаван настай хүүхдийн хөгжлийн онцлог

Таван настай хүүхдийн хөгжлийн онцлог

-

Таван настай хүүхдийн хөгжил нь сэтгэлийн хөдөлгөөн, зөрчилдөөнөөр дүүрэн байдаг. Сургуулийн өмнөх энэ үе шат нь “том хүүхэд”-ийн хөгжлийн үе шатуудаас хол зөрүүгүй. Таван настай хүүхэд өөрийгөө хянах чадварыг эзэмшсэн бөгөөд анги танхимд удаан сууж, багшийн зааврыг сонсож чаддаг. Мөн сэтгэл хөдлөлөө удирдаж сурдаг.

Биеийн хөгжил

Энэ үед хүүхэд мяраагаа алдаж, өсөлт нь хурдацтай явагдана. Хөдөлгөөний чадварын хувьд үсрэх, гүйх, харайх чадвар хурдацтай хөгжиж байдаг. Тэд тэнцвэр сайтай, илүү нарийн зохион байгуулалттай байна. Хэсэг бүлэг, хамт олноороо хөдөлгөөнөө зэрэг хийж сурна. Том бөмбөгийг шидэж, барьж, өшиглөж, залж чадна. Энэ насны хүүхэд өөрийгөө хувцаслаж, товч, цахилгаанаа татах, гутлаа үдэх зэрэг үйлдийг чөлөөтэй хийнэ.  Аяга, таваг, халбага сэрээгээ зөв барьж, хэрэглэж, цэвэр нямбай хооллож сурна. Гараа угаах, шүдээ угаах эрүүл ахуйн дэглэмүүдийг баримтална. Замын хөдөлгөөний, галын аюулгүй байдлыг дүрмүүдийг баримтлах ёстой гэдгийг мэднэ.

Сэтгэлзүйн хөгжил

Ихэнх таван настай хүүхдүүд олон найз нөхөдтэй болж, эцэх эхээсээ аливаа зүйлд эерэг хариулт авахыг хүсдэг. Мөн сэтгэлийн хөөрөл, уур уцаар, зөрчилдөөнийг харуулдаг. Энэ үе шатанд хүүхдүүд мэдрэмжээ илэрхийлж, хүсэхгүй байгаа зүйлээ шууд илэрхийлдэг. Жишээлбэл, эрт унтах нь надад таалагдахгүй байна гэх мэтээр. Ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур байвал түүнийгээ шууд илэрхийлдэг. Бусад хүүхдүүдтэй хамт тоглох, тоглоомоо хуваалцах чадвартай. Насанд хүрэгчдийн чиглүүлсэн даалгаварт дор хаяж таван минут анхаарлаа хандуулж, оролцдог. Таван настнууд зөвхөн өөрийн хийж чадах зүйлээ л сонгон авч хийнэ. Тэд юу хийх гэж байгаагаа сайн мэдэхээс гадна хийж байгаа зүйлээ дуусгах эрмэлзэлтэй болж ирнэ.

Нийгмийн хөгжил

Таны хүүхэд шинэ найз нөхөдтэй болж, гэр бүл, ойр тойрноос гадуурх харилцаа холбоо (багш, үе тэнгийнхэн) бий болгож, бие дааж эхэлнэ. Энэ насанд нөхөрлөл илүү чухал болж эхэлдэг. Мөн бусад хүүхдүүдийг даган дуурайх, тэдэн шиг байхыг хүсдэг. Таван настай хүүхдүүдийн дунд нэгнээ гадуурхах үйлдэл илэрч болзошгүй тул сайтар ажиглаж байх хэрэгтэй. Цэцэрлэг дээрээ бие биенээ дээрэлхэх, дээрэлхүүлэх үйлдэл гарч магадгүй.

Танин мэдэхүйн хөгжил

Таван настай хүүхэд зөв буруу, болно, болохгүйн хоорондын ялгааг ойлгож эхэлдэг. Тэд дүрмийг баримталж, насанд хүрэгчдэд таалагдахыг хичээнэ. Таван настай хүүхэд илүү өндөр түвшинд сэтгэж, өөрийгөө илэрхийлж чаддаг. Хүрээлэн буй орчиндоо буй материаллаг эд зүйлсийн шинж чанарын ялгааг мэднэ. Хийх зүйлсээ урьдчилан төлөвлөнө. Ажигласан зүйлийнхээ шинж чанарыг тайлбарлаж чадна. Номыг зөв барьж, зургаар нь утгыг ойлгоно. Ахуйн хэрэглээний эд зүйлсийг шинж чанар, хэрэглээгээр нь ангилж сурна. Мэндлэх хүндлэх, талархал илэрхийлэх чадвар сууна. Аливаа юмсыг харьцуулан тэнцүү, тэнцүү бишийг шинжинэ.

Хэл ярианы хөгжил

Өөрийгөө бүрэн илэрхийлж чадна. Хэл ярианы чадвар эрс нэмэгдэж, нийлмэл өгүүлбэрээр ярина. Өөрөө харилцан яриа эхлүүлэх, хувийн туршлагаа хуваалцах чадвартай болно. Өдөрт дунджаар 2–4 шинэ  үг сурах ба үгийн сангийн нөөц нь 2500-3000, түүнээс дээш байна. Харилцан ярианд түгээмэл хэрэглэгддэг сэтгэл санааны байдлыг илэрхийлсэн үгсийг сайн ойлгоно. Тоо, үсгийг чөлөөтэй нэрлэж чадна.

Тоглоом

Ихэнх 5 настай хүүхдүүд жүжигчилсэн тоглолтод дуртай байдаг. Тэд насанд хүрэгчдийн оролцоогүйгээр жүжигтээ бага зэргийн зөрчилдөөн бий болгож, түүнийгээ өөрсдөө шийдэж чаддаг. Дугуй унах, дээс тоглох, бөмбөгтэй тоглоом, дуулах, бүжиглэхэд илүү дуртай.  Гар урлал, спорт зэрэг нь хүүхдийн хөгжилд ихээхэн чухал нөлөөтэй.

Эцэг эхчүүд дараах зүйлсийг анхаараарай. Дараах зүйлсийг ажиглаж тохирох арга хэмжээг авсанаар хүүхдийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ.

Сэтгэл хөдлөлөө олон янзаар илэрхийлэхгүй байх

Айдастай, түрэмгий, ичимхий, гунигтай зан байдлын төлөвүүд илрэх

Анхаарал нь сарнидаг, нэг үйл ажиллагаанд таван минутаас дээш хугацаанд анхаарал төвлөрүүлж чадахгүй байх

Хүмүүстэй харилцахгүй, харилцан ярианд хариу өгөхгүй /өнгөц байдлаар хариу өгөх/

Тоглоом наадам, аливаа үйл ажиллагаанд идэвхтэй биш

Олон тооны нэр болон өнгөрсөн цагийг зөв ашигладаггүй

Өдөр тутмын үйл ажиллагаа, туршлагынхаа талаар ярьдаггүй

Зураг зурдаггүй

Бусдын тусламжгүйгээр шүдээ угаах, гараа угаах, хувцсаа тайлж чадахгүй байх

Урьд өмнө эзэмшсэн чадвараа алдах

Эх сурвалж: Verywellfamily

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд