No menu items!
HomeЗөвлөгөөХүүхэдтэйгээ хамт өрөөгөө чимэглэх БҮТЭЭЛЧ санаанууд

Хүүхэдтэйгээ хамт өрөөгөө чимэглэх БҮТЭЭЛЧ санаанууд

-

Урлагийн бүтээлээр гэрээ чимэглэх бүтээлч санаануудыг хүргэж байна. Энэ нь хүүхдийн бүтээлч сэтгэхгүйг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.  Хүүхэд бүр авьяастай. Хүүхдүүдтэйгээ хамтран цагийг зугаатай өнгөрөөж, өөрийн гараар урлагийн бүтээл бүтээгээрэй.  

ӨНГӨЛӨГ ХЭЛТЭРХИЙ

Хэрэглэдэггүй, хуучин CD-үүдтэй бол хаях гэж яарах хэрэггүй. Түүний оронд тохиромжтой гадаргууг өнгөлөг болгох боломжтой. Янз бүрийн хэлбэр, хэмжээтэйгээр хуваан хуучин зүйлсийнхээ өнгө төрхийг өөрчлөх боломжтой. CD нь гэрлийн тусгалыг ойлгож гялтганасан, өнгөлөг харагдуулна.

ӨРӨӨН ДЭХ БАЙГАЛЬ

Цаас болон модны мөчир, шүршдэг будаг  байхад хангалттай.

ТОВЧИН МОД

Хүүхэд бүр дэвтрийн цаасан дээрээ цэцэглэж буй мод зурах дуртай байдаг. Тэгвэл модыг арай бүтээлчээр илэрхийлж үзээрэй. Үүний нэг арга нь товч юм. Товч нь янз бүрийн хэмжээтэй, төрөл бүрийн өнгөтэй байх нь илүү чамин харагдуулна. Модныхоо эх биеийг зураад товчоор чимэгэж үзээрэй.

ӨНГӨТ ХЭЭ

Туузан наалт ашиглан геометрийн дүрс үүсгэнэ. Түүнийгээ өнгөөр алаглуулаарай. Хүссэн өнгөө хослуулж бас дээр нь чимэглэл нэмж болно.

ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗУРАГ

Цаасан дээрх хэвлэмэл газрын зургийг модон дээр бүтээцгээе. Гэрийнхээ модон эдлэл дээр туршиж үзээрэй.

ХУУЧИН ЗУРГАНДАА ШИНЭ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХҮЙ

Өөрт байгаа фото зургуудаа ашиглан хүссэн үгээ бүтээх боломжтой. Хатуу цаасан дээр зургуудаа нааж, бүтээлчээр ашиглаж, зургаараа, бүтээсэн үгээрээ санаагаа илэрхийлэхээс гадна, таатай мэдрэмж авч болно .

ХАРААЦАЙ

Нисч буй хараацай ханыг гайхалтай харагдуулна. Шувуу үргэлж дүүлэн нисэх мэдрэмжийг төрүүлдэг.

SPLATTERS

Будаг, үсний сэнс ашиглан тод өнгийн зураг зурж, цагийг зугаатай өнгөрөөж болно.

МОДОН ДЭЭРХ ЗУРАГ

Хэрэглэгдэх материал

Мод

Бэхэн хэвлэгч

Матт өнгөлгөөний шүршигч

Матте гель

Цавуу

Ашигладаггүй зээлийн карт (хусуураар ажиллах)

Хэрэв дээрх материалууд олдохгүй бол доорх бичлэгийг үзээрэй.

СОНГИНГИЙН ЦААСАН УРЛАЛ

Ашигладаггүй сонингийн цаасыг бүтээлчээр ашиглах бүрэн боломжтой. Том самбар дээр сонингийн цаасаа эх замбагааргүй наагаад хүссэнээрээ чимэглэх боломжтой.

ДЭГЖИН ЗУРГААН ӨНЦӨГТ

Чимэглэлийн материаылн үлдэгдэл байгаа бол тэдгээрийг ашиглан зураг дээрх шиг ханын чимэглэл хийж болно.

НЭХЭЭСНИЙ ХЭЭ

Нэхмэл эдлэл, шүршигч будаг ашиглан бүтээл туурвицгаая. Хөдөлмөрийн хичээл дээр аяганы суурь нэхүүлдэг шүү дээ.

ГЕОМЕТР

Ашигладаггүй хээтэй цааснуудаадаараа геометорийн дүрс үүсгэх замаар бүтээл хийгээрэй.

ГЭР БҮЛИЙН АРХИВ

Дурсамж дүүрэн зургуудаа өнгө будагтай хослуулан архивын сан бүтээцгээе.

Таны хайртай хүмүүсийнхээ зургаар бүтээсэн цомог нь хүйтэн өдөр ч дулаацуулах болно.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд