No menu items!
HomeЭрүүл мэнд50-аас дээш насны эмэгтэйчүүд зүрхний эрүүл мэндийн талаар юу мэдэх ёстой вэ?

50-аас дээш насны эмэгтэйчүүд зүрхний эрүүл мэндийн талаар юу мэдэх ёстой вэ?

-

  • Өдөрт удаан хугацаагаар сууж, хөдөлгөөнгүй байх нь цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдийн зүрх судасны өвчинд нэрвэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Эмэгтэйчүүдэд тохиолдох зүрх судасны өвчний шинж тэмдгүүд нь цэвэршилтийн дараа илүү мэдрэгдэж, нас ахих тусам зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл хүн бүрт нэмэгддэг байна. Тиймээс зүрхний эрүүл мэндэд тустай дараах зүйлсийг анхаараарай.

Зүрхний эрүүл мэндээ хамгаалахын тулд дасгал хөдөлгөөн хийгээрэй

Дасгал нь зүрх судасны өвчин, тархины цус харвалт, чихрийн шижингийн 2 хэлбэрийн эрсдэлийг бууруулахаас эхлээд ясыг бэхжүүлж, сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах хүртэл мэндэд маш их ашиг тустай байдаг.

Орчин үеийн амьдралын хэв маяг, хөдөлгөөнгүй байдал нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тэр дундаа зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа олон байдаг. 

Судлаачид цэвэршилтийн дараах илүүдэл жинтэй, хэт таргалалттай эмэгтэйчүүд өдрийнхөө ихэнх цагийг сууж өнгөрүүлдэг нь зүрх судасны өвчин тусах метаболизмын эрсдэлт хүчин зүйлд нөлөөлдөг гэжээ.

Хөдөлгөөнгүй байх нь зүрхний өвчин тусах эрсдэлд хүргэдэг

Судлаачид 102 испани эмэгтэй, 416 өөр орны эмэгтэйчүүдийн хөдөлгөөний байдлыг судалсан байна. Хоёр бүлгийн эмэгтэйчүүд цэвэршилтийн дараах үедээ байсан ба илүүдэл жин, таргалалттай хүмүүс юм. Судлаачид эмэгтэйчүүдийн талаарх мэдээллийг гурван тусдаа хэсэгт хуваасан бөгөөд хөдөлгөөнийг ижил аргаар хэмжсэн байна. Үүнд эмэгтэйчүүдийн өдөрт суусан нийт хугацаа, хөдөлгөөний дундаж, үргэлжлэх хугацааг хоёуланг нь багтаажээ.

Тэд эмэгтэйчүүдийн зүрх судасны өвчний шинж тэмдгүүд нь цэвэршилтийн дараа илүү их мэдрэгддэг бөгөөд нас ахих тусам зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл хүн бүрт нэмэгддэг болохийг тогтоожээ.

Мөн тэд цэвэршилтийн дараах энэхүү байдал нь эстроген дааврын түвшин буурсантай холбоотой байж болох юм хэмээн тайлбарласан байна.

Судалгаагаар өдрийн ихэнх цагийг сууж өнгөрүүлдэг эмэгтэйчүүдэд зүрх судасны өвчинтэй холбоотой биомаркерууд нь илүү муу үр дүн үзүүлжээ. Үүнд биеийн жингийн индекс (БЖИ), бүсэлхийн тойрог, глюкоз, инсулины эсэргүүцэл ба триглицерид орно. Тиймээс судлаачид дасгал хөдөлгөөн хийхийг уриалж байна.

Өдрийн турш илүү их хөдөлгөөн хийхийг зорь

Судлаачид хөдөлгөөнгүй байх нь испани болон нөгөө бүлгийн эмэгтэйчүүдэд хэрхэн өөрөөр нөлөөлдөг болохийг судалжээ. Испани гаралтай эмэгтэйчүүд нөгөө бүлгийн хүмүсээс харьцангүй хөдөлгөөнтэй байв. Гэхдээ хөдөлгөөний үргэлжлэх хугацаа ба мацаг барилт цусан дахь глюкозын хоорондын хамаарлаас аваад үзвэл нөгөө бүлгийн эмэгтэйчүүд илүү байжээ. Тиймээс 30 минут тутамд босоод ямар нэг хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Судлаачид хэлэхдээ “та шатаар өгсөж уруудах гэх мэт зүйлийг хийснээр зүрхнийхээ цохилтыг нэгэн зэрэг нэмэгдүүлэх боломжтой” гэжээ.

“Хөдөлгөөнгүй байх нь бодисын солилцоо, зүрхний өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүдэд маш их нөлөө үзүүлдэг. Иймд биеийн тамирын дасгал нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг байх ёстой”.

Эх сурвалж:healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд