No menu items!
HomeХоол, шим тэжээлТархийг хөгшрүүлэхгүй байх, идэвхжүүлэх 10 хүнс

Тархийг хөгшрүүлэхгүй байх, идэвхжүүлэх 10 хүнс

-

Идэж буй хоол хүнс нь тархийг эрүүл байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ой тогтоолт, төвлөрлийг сайжруулахад нөлөөлдөг. Тархинs үйл ажиллагааг идэвхжүүлдэг 10 хүнсий талаарх мэдээллийг хүргэж байна.

ЗАГАС

Тархины эрүүл мэндэд тустай хоол хүсний тэргүүнд тослог загас багтдаг. Загас нь омега-3 тосны хүчлийн баялаг эх үүсвэр юм. Хулд, сардин загасанд ихээр агуулагддаг.  Тархины болон мэдрэлийн эсийн үйл ажиллагаанд омега-3 чухал ач холбогдолтой. Энэ нь сурах, ой тогтоолтыг сайжруулахад чухал үүрэгтэй. Омега 3 нь насжилттай холбоотой танин мэдэхүйн бууралтыг удаашруулж, Альцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Нөгөө талаар, хангалттай хэмжээний омега-3 авч чадахгүй байх нь сурах чадварт нөлөөлөөд зогсохгүй сэтгэлийн хямрал үүсгэдэг. Нэг судалгаагаар жигнэсэн эсвэл шарсан загас тогтмол иддэг хүмүүсийн тархинд илүү их “саарал бодис” байдаг болохыг тогтоожээ. “Саарал бодис” нь шийдвэр гаргах, ой тогтоолт, сэтгэл хөдлөлийг хянах мэдрэлийн эсүүдийг агуулдаг

КОФЕ

Кофенд агуулагдах кофейн ба антиоксидант нь тархины эрүүл мэндэд тустай. Кофены найрлага дахь кофеин нь тархинд олон тооны эерэг нөлөө үзүүлдэг.

Кофеин таны тархийг сэргэг байлгадаг мөн кофеин нь “серотонин” дааврын хэмжээг нэмэгдүүлдэг. Судалгаагаар өглөө нэг аяга кофе эсвэл өдрийн турш бага хэмжээгээр уухад анхаарлаа төвлөрөх чадвар нь сайжирсан байна. Удаан хугацааны турш кофе уух нь Паркинсон, Альцгеймер зэрэг мэдрэлийн өвчний эрсдэлийг бууруулдаг байна.

ЦЭЦЭГТ БАЙЦАЙ

Брокколи нь ургамлын гаралтай хүчтэй нэгдлүүд, түүний дотор антиоксидант ихээр агуулдаг. Мөн К амин дэмээр баялаг тул тархины эсэд шигүү тархсан сфинголипидийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.  Судалгаагаар К амин дэмийг ой санамж сайжруулдаг болохыг тогтоосон.  Үрэвслийн эсрэг ба антиоксидант нь тархийг гэмтлээс хамгаалахад тусалдаг.

НЭРС

Нэрс жимс нь эрүүл мэндэд олон төрлийн ашиг тустай. Нэрс нь үрэвслийн эсрэг антиоксидант агуулдаг тул стресс ба үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, тархины хөгшрөлт, нейродегенератив өвчний эрсдэлийг бууруулдаг. Нэрсэнд агуулагдах зарим антиоксидантууд тархинд хуримтлагдаж тархины эсүүдийн хоорондын холбоог сайжруулдаг болох нь тогтоогджээ.

ТУРМЕРИК

Түүнд агуулагдах куркумин нь тархины эсүүдэд ашиг тусаа өгдөг болох нь батлагдсан. Энэ нь  хүчтэй антиоксидант бүхий үрэвслийн эсрэг нэгдэл юм. Куркумин нь Альцгеймер өвчтэй хүмүүсийн ой санамжийг сайжруулахад тусалдаг. Мөн сэтгэлийн хямралыг бууруулж, серотонин ба допаминыг нэмэгдүүлдэг байна. Мөн тархины шинэ эсүүд үүсэхэд нөлөөлдөг. Куркумин нь тархины эсийн өсөлтөд тусалдаг өсөлтийн дааврын төрөл нейротрофикийг нэмэгдүүлдэг. Энэ нь насжилттай холбоотой танин мэдэхүйн бууралтыг удаашруулна.

ХАР ШОКОЛАД

Хар шоколад, какао нунтаг нь флавоноид, кофеин, антиоксидант зэрэг тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх бодисуудыг агуулдаг. Флавоноид бол антиоксидант ургамлын нэгдэл юм. Шоколаданд агуулагдах флавоноидууд нь сурах чадвар, ой тогтоолтыг сайжруулдаг.  Судлаачид эдгээр нэгдлүүд нь ой тогтоолтыг сайжруулж, хөгшрөлттэй холбоотой танин мэдэхүйн бууралтыг удаашруулахад тусалдаг гэж үздэг. 900 гаруй хүнийг хамруулсан судалгаагаар шоколад байнга иддэг хүмүүс ой тогтоолттой холбоотой хэд хэдэн ажлыг илүү сайн гүйцэтгэж байжээ.

ХУЛУУНЫ ҮР

Хулууны үр нь бие махбод, тархийг чөлөөт радикал гэмтлээс хамгаалдаг хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн магни, төмөр, зэс, цайрын маш сайн эх үүсвэр юм. Эдгээр эрдэс бодисууд нь тархины эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Тухайлбал, цайр- Энэ элемент нь мэдрэлийн дохиоллын хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цайрын дутагдал нь Альцгеймерийн өвчин, сэтгэл гутрал, Паркинсоны өвчин гэх мэт олон мэдрэлийн эмгэгүүдтэй холбоотой байдаг. Магни- магни нь сурах, ой тогтоолтод чухал үүрэгтэй. Магнийн хэмжээ бага байх нь мигрень, сэтгэлийн хямрал, эпилепси зэрэг олон мэдрэлийн өвчинтэй холбоотой байдаг. Зэс- энэ нь мэдрэлийн дохиог хянахад тусалдаг. Хулууны үрэнд эдгээр микроэлементүүд их байдаг тул хүнсэндээ хэрэглэснээр үр шимийг нь хүртэх боломжтой.

САМАР

Судалгаагаар самар идэх нь зүрхний эрүүл мэндийг сажруулдаг болох нь тогтоогдсон. Эрүүл зүрхтэй байх нь тархины эрүүл мэндтэй холбоотой.  Самар нь танин мэдэхүйн чадварыг дээшлүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон. Өөр нэгэн судалгаагаар удаан хугацаанд самар тогтмол иддэг эмэгтэйчүүдийг самар иддэггүй хүмүүстэй харьцуулахад ой санамж нь илүү хурц байсан нь тогтоогджээ.  Самарт агуулагдах антиоксидант, Е витамин зэрэг нь тархины эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм. Е витамин нь эсийн мембраныг чөлөөт радикалын гэмтлээс хамгаалдаг.

ЖҮРЖ

Өдөрт шаардлагатай С аминдэмий хэрэгцээг нэг ширхэг жүрж хангах боломжтой. С витамин нь танин мэдэхүйн бууралтаас урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл юм. Витамин С-ээр баялаг хоол хүнс нь хөгшрөлтөөс үүдэлтэй танин мэдэхүйн бууралт, Альцгеймер өвчнөөс сэргийлэхэд тусална. Витамин С нь тархины эсийг гэмтээх чөлөөт радикалуудтай тэмцэхэд тусалдаг хүчтэй антиоксидант юм. Нас ахих тусам Витамин С-ийн хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатай.  

ӨНДӨГ

Өндөг нь тархины эрүүл мэндтэй холбоотой хэд хэдэн шим тэжээлийн бодис, түүний дотор В6 ба В12 витаминууд, фолат ба холин зэргийн сайн эх үүсвэр юм.  Холин нь сэтгэл хөдлөл, ой тогтоолтыг зохицуулахад тусалдаг нейротрансмиттер юм. Хоёр судалгаагаар холиныг их хэмжээгээр хэрэглэх нь ой тогтоолт, сэтгэцийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Өндөгний шар нь холины маш сайн эх үүсвэр юм. В бүлгийн витаминууд нь насжилттай холбоотой танин мэдэхүйн бууралтын явцыг удаашруулах, тархийг идэвхижүүлэх зэрэг тархины эрүүл мэндэд хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд