No menu items!
HomeОнцлох3 настай хүүхдийн зан аашийн онцлог

3 настай хүүхдийн зан аашийн онцлог

-

Хүүхдүүд гурван нас хүрээд зан ааш нь өөрчлөгдөж, уур уцаартай болдог. Хүүхэд гэртээ эсвэл гадаа, ямар орчинд байхаас үл хамааран шууд л уурладаг. Эхний жилүүдэд үүнийг ажиглах нь зүйтэй. Энэ насны хүүхдийн уур уцаартай байдал нь тэдний гадаад төрх, тэдэнтэй хэрхэн харьцахаас ихээхэн хамаардаг.

Тэд яагаад ийм ааш гаргадаг вэ?

Сургуулийн өмнөх насны хүүхдүүд маш их мэдрэмж, үзэл бодолтой байдаг бөгөөд бие даах хүсэл эрмэлзэлтэй болж эхэлдэг. Тэдэнд өөрсдийгөө хэрхэн бүрэн илэрхийлэхээ мэдэхгүй, хийхийг маш их хүсч байгаа зүйлээ яаж хийхээ мэдэхгүй үе тохиолддог.

Хүүхдүүд ой гарантайгаас уурлаж эхлэх бөгөөд 2-3 нас хүртэл үргэлжлэх нь элбэг. Гэсэн хэдий ч та бяцхан үрдээ санаа зовж байна уу? Ихэнх тохиолдолд уурлах нь бага насны хүүхдүүдийн амьдралын ердийн нэг хэсэг юм. Таны хүүхэд мэдрэмж, хэрэгцээгээ илүү сайн илэрхийлж сурсныхаа дараагаар энэ зан ааш нь багасах болно.

Хүүхэд дургүйцлээ хэрхэн илэрхийлдэг вэ?. Тэдгээрийн төрлүүд:

Хүүхдүүдийнхээ хэлэхийг хүсч буй зүйлийг ойлгохын тулд дараах зүйлсийг анхаараарай. Анагаах ухааны доктор Бартон Шмитт хүүхдийн хэлэхийг хүсч буй илэрхийлэмжийг дараах байдлаар ангилжээ.

Урамгүй байх. Хүүхэд тань ямар нэгэн зүйл хийж чадахгүй байгаадаа уурлаж, өдрийн турш бухимдаж болзошгүй. Энэ талаар бодоод үзээрэй. 3 настай хүүхдүүд бол жижигхэн хэрнээ том санаа бодолтой хүмүүс байдаг. Тэд үг хэлэх эсвэл бичих замаар өөрийгөө хангалттай илэрхийлж чадахгүй эсвэл дуусгахыг хүссэн даалгавраа гүйцэтгэж чадахгүй бол туйлын сэтгэл дундуур байдаг. Үр дүн: Ууртай!

Ядрах. Ядарч сульдах нь хүүхдийн амрах түвшинтэй холбоотой юм. Таны бяцхан хүүхэд ядарч сульдсан үедээ уурлах нь мэдээж. Ядарч сульдах, эсвэл өлссөн, өвдсөн үедээ хүүхдүүд маш их ууртай болдог.  Энэ үедээ ямар нэгэн зүйлд шууд дургүй байгаагаа илэрхийлдэг.  

Анхаарал татах гэсэн уур уцаар. Хүүхэд хүссэн зүйлээ авах гэсэн үедээ уйлж, юм цохиж дургүйцлээ илэрхийлдэг. Энэ анхаарал хэрэгтэй гэсэн дохио төдийгүй “эрэлт хэрэгцээ”-ий уур хилэн гэж тодорхойлж болно. Энэ үед асуудлыг зөөлөн аргаар шийдээд үзээрэй. Эцэг эхчүүд урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь, хүүхэд дэлгүүрт ороод дуртай зүйлээ нэхэх нь ойлгомжтой. Авч өгөхгүй бол дургүйцлээ шууд л илэрхийлдэг. Тийм учраас нөхцөл байдлыг дэлгүүрт орохоосоо өмнө тайлбарла.

Бид юу хийх хэрэгтэй вэ?

Харцаа буруул

Уур бухимдалтай тэмцэх хамгийн сайн арга бол тайван байж, өөрийн зан авираа хянах явдал юм. Хэрэв хүүхэд таны анхаарлыг татах гэж уурлаж байгаа бол үүнийг үл тоомсорлох нь тэдэнд үзэн ядалт төрүүлнэ.

Дахин чиглүүлэх

Хэрэв та хүүхдээ тоглоомондоо дургүй байгааг анзаарсан бол түүний анхаарлыг өөр насны онцлогт тохирсон тоглоом, таавар руу чиглүүлээрэй. Мөн байнга тоглодог тоглоомийн талбайд тоглуулахын оронд өөр газар үзүүл.

Мэдрэмж

Гурван настай хүүхдүүдэд сэтгэл хөдлөлийг зохицуулах аргыг зааж өгөөрэй. Хүүхдээ жаахан тайвшруулсны дараа “Уурлах нь ээж аавынхаа анхаарлыг татах арга биш юм. Бид өөрсдийнхөө мэдрэмжийг хуваалцахын тулд үгээр илэрхийлэхийг хичээцгээе” гэж хэлээрэй.

Завсарлага аваарай

Энэ насныхны уурлах хугацаа 2-5 минутын хооронд хэлбэлздэг. Та хүүхдээ уурласан үед тавхан минут л тэвчээрэй.

Тогтвортой бай

Та юу ч хийсэн байсан тууштай байх нь чухал юм. Хүүхдээ уурлаж байх үед хэрэглэдэг аргаа тохирохгүй байна гэж бодож магадгүй.  Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа энэ нь үр дүнгээ өгөх болно.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд...

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

трэнд