No menu items!
HomeЭрүүл мэндЭрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

Эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

-

Дараах хүнсний бүтээгдэхүүнүүд нь биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулдаг нь батлагдсан. Ханиад хүрэх, даралт ихсэх өвчний шинж тэмдгийг арилгах, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх байгалийн аргаар биеэ эмчлэх аргуудыг хүргэж байна.

САРМИС

 Сармис нь ханиад, томуутай тэмцэхэд маш сайн нөлөөтэй. Энэ нь цусны даралтыг бууруулж, зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Сармис нь антиоксидант агуулдаг бөгөөд энэ нь альцгеймер ба дементиа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг гэж үздэг. Ханиад хүрсэн үед сармистай хар шөл их тустай.  

РОЗМАРИН

Розмариний үнэр нь ой санамж, төвлөрөл, гүйцэтгэл, сэтгэл санааг сайжруулдаг. Мөн тархийг хөгшрөхөөс сэргийлж чадна. Розмарины навчийг хоолны амтлагч болгон ашиглаж болно. Мөн розмариныг сүрчиг, тосны найрлагад ашигладаг.

ЧИНЖҮҮ

Халуун ногоо нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Зүрхний өвнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй бөгөөд өөхийг шатааж, жингээ хасахыг хүсвэл идэхэд тохиромжтой. Улаан, ногоон, шар чинжүүг бүх хоолонд нэмж хийж болно.

ЦАГААН ГАА

Цагаан гаа нь хоол боловсруулах чадварыг сайжруулж, гэлэсний хийг багасгадаг. Энэ нь үрэвслийг бууруулж, ханиадыг намдаадаг. Цагаан гаа нь өвдөлт намдаадаг. Үүнийг халуун цай, шөлөнд хийж өдөр бүр хэрэглэж болно.

ЯНШУЙ

Яншуй нь цусны даралтыг Эбууруулахад тусалдаг. Түүнчлэн, К амин дэмээр баялаг тул ясны эрүүл мэндэд тустай. Хатаасан яншуйг хоол хүнсэнд өргөн хэрэглэдэг.

ГАА

Гаа нь толгойн өвдөлтийг намдаахад тусалдаг. Гаатай цайны уур нь хамрын битүүрлийг  арилгах тул чөлөөтэй амьсгалахад тусалдаг. Гааг цай болон хоол хүнсэндээ хэрэглэж болно.

СИНАМОН

Синамон нь бие мах бодийг халдвартай тэмцэх, эд эсийн гэмтлийг арилгахад тусалдаг. Энэ нь мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд зүрхний өвчлөлийн эрсдлийг бууруулдаг. Мөн бактерийн халдвартай тэмцэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай.Синамоныг цай, кофенд нэмж, нунтагыг нь амттан, овъёос, смүүти, хуушуур зэрэгт хийж болно.

ГОГОД

Гогод нь нойрсуулах  үйлчилгээтэй холин агуулдаг. Энэ нь сэтгэлийн хямралыг арилгах, сэтгэл санааг дээшлүүлэхэд тусалдаг. Үүнийг олон төрлийн хоолонд хийж хэрэглэхэд тохиромжтой.

ЛАВАНДА

Лаванда цэцгийн тос нь шарх, сорвийг арилгахад тусалдаг. Мөн сэтгэлийн түгшүүр, нойргүйдэл, сэтгэлийн хямралын үед ихээхэн чухал нөлөө үзүүлдэг. Лаванда цэцгийн тос нь мөөгөнцөрт тэсвэртэй халдварын эсрэг тэмцэхэд тусална.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд