No menu items!
HomeЭрүүл мэндЗовиурлаж буй байршлаар нь өөрийгөө оношлоорой

Зовиурлаж буй байршлаар нь өөрийгөө оношлоорой

-

Хэвлийн хөндийд олон чухал эрхтэн байдаг. Тэнд өв дөлт үүсэх нь янз бүрийн шалтгаантай. Өв дөлт мэдэрч буй байршлаар нь ямар эрхтэнд асуудал үүссэнийг олж мэдэх боломжтой юм.

Хэвлийн дээд хэсгийн үргэлжилсэн өвдөлт: Илүүдэл хий

Хэрэв гэдэс, хэвлийн дээд хэсэгт удаан, үргэлжилсэн өвдөлт мэдрэгдэж, гэдэс дүүрч байгаа бол гэдсэнд илүүдэл хий хуримтлагдсаны шинж. Мөн бусад шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд гэдэс цүдийх, гэдсэн дотор ямар нэгэн зүйл хөдөлж байгаа мэт мэдрэмж төрөх, хэхрэх зэрэг

Шалтгаан: Хоолыг түргэн, зажлахгүй идэх. Мөн хийжүүлсэн ундаа, шар айраг, сүүн бүтээгдэхүүн, буурцаг нь ходоодонд хэт их хий үүсгэдэг.

Цээжний доод хэсэг буюу хэвлийн дээд хэсэг: Цээж хорсолт

Цээжний доод хэсэг, хэвлийн дээд хэсэгт түлэгдэж буй мэт өвдөлтийг үүсгэдэг. Мөн хоолойд ийм өвдөлт мэдрэгдэж, хоолой гашуу оргидог.

Шалтгаан: Өдөөж болох олон тооны хоол хүнс байдаг. Үүнд: тослог ихтэй, халуун ногоотой, түүхий сонгино, шоколад, цитрусын төрлийн жимснүүд, кофе, кофеин агуулсан ундаа, согтууруулах ундаа зэрэг орно.

Хэвлийн дээд хэсгийн хүчтэй өвдөлт: Ходоодны шарх

Хэвлийн дээд ба ходоодны хэсгийн хурц өвдөлтийн шалтгаан нь ходоодны шархлаа байж болзошгүй юм. Ходоодны салст бүрхэвч гэмтсэн үед шарх үүсч, хүчтэй өвдөлт намдаах эмээр өдөөгдсөн байж болно.

Ходоодны шархын бусад шинж тэмдгүүд нь: хоолны дуршил өөрчлөгдөх, дотор муухайрах, цу стай эсвэл бараан өтгөн гарах, шалтгаангүйгээр турах, бөөлжих, цээжээр өвдөх.

Шалтгаан: Аспирин, ибупрофен эсвэл бусад үрэвслийн эсрэг эмийг байнга хэрэглэх, тамхи татах,  архи хэтрүүлэн уух нь ходоодонд сөргөөр нөлөөлдөг.

Гэдэс дүүрэх: Бүдүүн гэдэсний цочролын хам шинж

 Хэрэв хоол боловсруулах системд асуудал үүссэн бол гэдэс базлах, дүүрэх шинж тэмдэг илэрч, гэдэсний цочролын  хам шинжийг өдөөж болно. Өвдөлт нь голдуу хоолны дараа гэдэс мушгирч өвдөсний дараа зовиур намждаг. Хэвлийн өвдөлт нь голдуу мушгирах, төөнөх, хатгуулах, гэдэс цүдийх ба ихэнхдээ хэвлийн доод хэсэгт хүйс орчим илэрнэ.  Энэ тохиолдолд гүйлгэх болон өтгөн хатах шинж тэмдгүүд илэрдэг.

Шалтгаан: Нийт хүн амын 20-30%-д тохиолдож амьдарлын туршид нэгээс илүү удаа давтагддаг түгээмэл өвчин боловч төдийлөн оношлогддоггүй өнгөрдөг. Хоол боловсруулах эрхтний хэвийн бус үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж үздэг.

Гэдэс базлах, суулгалт: Гастроэнтерит /гэдэсний халдвар/

Хэвлийн хөндийгөөр хурц өвдөлт мэдрэх, гүйлгэх,  дотор муухайрах, бөөлжих, үе үе булчин, толгой өвдөх, бага зэрэг халуурах нь ходоод, гэдэсний үрэвсэлтэй болохыг илтгэнэ.

Шалтгаан: Хэрэв муудсан хоол хүнс, ус идэж уусан, бохирын замаар нянгийн халдвар авсан бол ходоод, гэдэсний үрэвслээр өвчлөх боломжтой.

Хэвлийн дээд хэсэг болон баруун хавирганы нуман доогуур өвдөх : Цөсний чулуу

Чулуу томроогүй, цөсний хүүдийд байгаа нөхцөлд хүн өвчнөө гадарлах ч үгүй байж болдог. Цөс чулуужих өвчнийг анхааруулах анхны шинж тэмдгүүд нь баруун хавирганы нумаар хүндрэх /баруун талаар өвдөх/, аманд гашуу оргих, дотор муухайрах, хэхрүүлэх зэрэг юм. Өвчин даамжирсан бол баруун хавирганы нуман доогуур, эсвэл хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөнө. Өвдөлт баруун эгэм, баруун гар, нуруу руу дамжиж болно. Үүний зэрэгцээ ам халуун оргиж, дотор муухайран, бөөлжсөн ч хөнгөрөхгүй.

Шалтгаан: Цөсний чулуу үүсэхэд нөлөөлөх хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлүүд байдаг. Үүнд жингийн илүүдэл, таргалалт, хөдөлгөөний хомсдол, жирэмсэн болох, өөх тос, холестерины агууламж өндөртэй хоол хүнс хэрэглэх, эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэхгүй байх, удамшил, чихрийн шижин, жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл, дааврын эмчилгээний эм зэрэг.

Хэвлийн баруун доод хэсгээр өвдөх: Мухар олгой

Мухар олгой яаралтай эмнэлгийн эмчилгээ шаарддаг аюултай нөхцөл үүсгэдэг. Шинж тэмдэг нь хүйс эсвэл хэвлийн дээд хэсгээс хэвлийн баруун доод хэсэгт шилжих хурц өвдөлт, хэвлийн хөндийн хавдар, өндөр халууралт зэрэг юм.

Шалтгаан: Мухар олгой гадны биетээр битүүрч бөглөрөх(цагаан хорхой, үс, баасан чулуу), бактери болон вирусын халдвар, цусан хангамж болон мэдрэлийн үйл ажиллагаа алдагдах үед мухар олгой хэвийн үйл ажиллагаа алдагдаж үрэвсдэг.

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд