No menu items!
HomeЭрүүл мэндЭрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөгшрөлт ямар ялгаатай вэ?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөгшрөлт ямар ялгаатай вэ?

-

Мэдээжийн хэрэг, генетик, амьдралын хэв маяг, хоол тэжээл, хүрээлэн буй орчноос шалтгаалан хүмүүс өөр өөр хөгширч болно. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөгшрөлт тэс өөр байдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие организм хөгшрөлтөд өөр өөр хариу үйлдэл үзүүлээд зогсохгүй сэтгэл зүй ч хоорондоо эрс ялгаатай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөгшрөлт яагаад өөр өөр байдаг талаар авч үзье.

Наслалт

Дэлхийн бараг хаа сайгүй эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг нь энгийн баримт юм. Зарим хүмүүс эрчүүд ихэвчлэн илүү аюултай зүйл хийдэг, хүнд ажил эрхэлдгээсээ шалтгаалж эмэгтэйчүүдээс бага насалдаг гэж боддог.

Харин зарим нь эмэгтэйчүүд илүү их эрүүл мэнддээ анхаардаг, асуудал гарвал эмчид ханддаг учир эрт оношлогдож чаддаг гэж тайлбарладаг. Үүний шалтгаан нь юу ч байсан хамаагүй, эмэгтэйчүүд дэлхий даяар эрчүүдээс илүү насалдаг.

АНУ-д хоёр хүйсийн хувьд дундаж наслалт 78.6 жил байна. Эмэгтэйчүүдийн хувьд 81.1 жил, эрэгтэйчүүдийн хувьд 76.1 жил байдаг ажээ.

Бэлгийн харилцаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн амьдрал, хөгшрөлт тэс өөр байдаг. Эмэгтэй хүн хөгшрөхөд биед нь  цэвэршилт явагддаг бол эрэгтэй хүний бие аажмаар хариу үйлдэл үзүүлдэг.

Гормон

Male and female gender signs on blue and pink background. Relationship between men and women. Creative 3D paper art.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нас ахих тусам хөгшрөлтөд нь янз бүрийн гормонуудад нөлөөлдөг. Эмэгтэйчүүдийн хувьд хөгшрөлттэй холбоотойгоор эстроген дааврын хэмжээ өөрчлөгддөг. Энэ нь ялангуяа цэвэршилтийн дараа тохиолддог. Эрэгтэйчүүдийн хувьд тестостерон дааврын түвшний өөрчлөлт нь хөгшрөлтийн дааврын голлох бүрэлдэхүүн хэсэг юм.

Тархи

Тархи, оюуны чадавх нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд өөр өөр байдаг. Илүүдэл жинтэй, чихрийн шижин өвчтэй, тархинд цус харвасан эрчүүд танин мэдэхүйн бэрхшээлтэй болох магадлал өндөр байдаг.Гэхдээ эмэгтэйчүүд өдөр тутмын ажил үүргээ бусдаас хараат байлгаж, хүч чадал муутай бол танин мэдэхүйн бэрхшээлтэй болох нь элбэг.

Зуун настнууд

Зуун насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүмүүс байдаг. Гэхдээ эмэгтэйчүүд илүү 100-аас дээш насалдаг байна.  Гэсэн хэдий ч 100 нас хүрэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд зарим ялгаа байдаг. Эдгээр статистикийг 2003 оны сонгодог судалгаанд үндэслэсэн болно.

Эрэгтэй зуун настнуудын 24 хувь, эмэгтэй зуун настнуудын 43 хувь нь  80-аас дээш насанд тохиолддог өвчнөөс дор хаяж нэгээр нь оношлогдсон байдаг.

Эрэгтэйчүүдийн 32 хувь, 100-аас дээш насны эмэгтэйчүүдийн 15 хувь нь эрүүл мэндийн хувьд ямар нэгэн ноцтой асуудалгүй хүмүүс байдаг.

100-аас дээш насны эрэгтэйчүүдийн 44 хувь, эмэгтэйчүүдийн 42 хувь нь 80 нас хүртлээ ямар нэг өвчнөөр оношлогдоогүй хүмүүс байдаг.

Эх сурвалж: verywellhealth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд