No menu items!
HomeХоол, шим тэжээлУураглаг жигнэмэг хийх жорууд

Уураглаг жигнэмэг хийх жорууд

-

Уураглаг жигнэмэг нь булчин хөгжүүлэх хамгийн сайн арга юм. Үүнийг дэлгүүрээс худалдаж авахын оронд өөрөө хийх боломжтой. Зөвхөн зуурмаг нь 6 граммаас илүү уураг агуулдаг бөгөөд энэ нь өндөгөнд агуулагдах уурагтай тэнцүү юм.

Эхлээд зуурмагийнхаа суурийг сонгоно. Ванилтай эсвэл шоколадтай гэх мэтээр

Дараа нь холимгийг сонгоно

Жигнэмэгээ хийх гэсэн дарааллаар явна.

Бүйлс-наранцэцгийн үртэй уураглаг жигнэмэг

Орц:

1/2 аяга уургийн нунтаг /protein powder/

  • 3/4 аяга овъёосны гурил
  • 1 1/4 pt  бүйлс /1pt= 568 ml/
  • 1/2 цайны халбага  хүнсний сода
  • 1/4 цайны халбага давс
  • 6 том халбага цөцгийн тос (3/4 мод), хайлж, хөргөнө
  • 1/4 аяга бор сахар
  • 1/4 аяга элсэн чихэр
  • 1/4 аяга  бүйлсний тос
  • 2 ширхэг өндөг
  • 1 цайны халбага ванилийн ханд
  • 1 1/2 аяга байгалийн бүйлс
  • наран цэцгийн үр

Хийх арга:

Зуухыг 350 ° F хүртэл халаана

Дунд зэргийн саванд уургийн нунтаг, овъёосны гурил, бүйлс, сода, давсыг хольж шигшинэ.

Том саванд хайлсан цөцгийн тос, бор сахар, элсэн чихэр, бүйлсний тос зэргийг хийн хөөсөртөл хутгаж дээрээс нь өндөг, ванилын хандаа нэмнэ. Шигшсэн холимгоо нэмээд зуурмагаа бэлдэнэ.

Бүйлс, наранцэцгийн үр цацна. Зуурмагийг өрөөний температурт 10 минутын турш гялгар цаасаар ороон амраана. 10 минут жигнээд бэлэн болно.

Шоколад ба гүзээлзгэнэтэй уураглаг жигнэмэг

Найрлага

  • ½  аяга шоколадтай  уургийн нунтаг /chocolate protein powder/
  • ¼ аяга боловсруулсан какао нунтаг
  • ¼  аяга овъёос гурил
  • 11/4 аяга бүйлс /almond meal/
  • ½ халбага хүнсний  сода
  • ¼ халбага давс
  • 6 том халбага цөцгийн тос
  • ½ аяга сахар
  • ¼ аяга бор сахар
  • ¼ аяга бүйлсний тос
  • 4 бүйлсний тос
  • 1 халбага ванилийн ханд
  • 1 аяга какао

½ аяга цагаан шоколад

½ хөлдөөж хатаасан гүзээлзгэнэ

Хийх арга

Зуухыг 350 ° F хүртэл халаана.

Дунд зэргийн саванд уургийн нунтаг, какао, овъёосны гурил, бүйлс, сода, давсыг  хийн шигшинэ.

Том саванд хайлсан цөцгийн тос, бор сахар, элсэн чихэр, бүйлс самрын тос зэргийг хөөсөртөл хутгаж өндөг болон ванилийн хандаа нэмнэ. Дээрээс нь гурилаа хийн зуурна. Какао, цагаан шоколад,  гүзээлзгэнэ зэргээ нэмнэ.  Зуурмагийг өрөөний температурт 10 минутын турш гялгар цаасаар хучиж амраана. 10 минут жигнээд бэлэн болно. Жигнэмэгээ эргүүлээд 3 минут орчим жигнэнэ.

Шоколад,  Pretzel-гадил жимстэй уураглаг жигнэмэг

Найрлага

  • ½ аяга шоколадтай уураглаг нунтаг /chocolate protein powder/
  • ½ аяга боловсруулсан какао нунтаг
  • ¼ аяга овъёосны гурил
  • 11/4 аяга бүйлс /almond meal/
  • ½  халбага хүнсний сода
  • ¼  халбага давс
  • 6 том халбага цөцгийн тос хайлуулж хөргөсөн
  • ½ аяга  элсэн чихэр
  • ¼ аяга бор сахар
  • ¼ аяга бүйлсний тос
  • 4 том өндөг
  • 1 халбага ванилийн ханд
  • pretzels
  • хатаасан банана
  • ½ аяга газрын самар

Хийх арга

Зуухыг 350 ° F хүртэл халаана.

Дунд зэргийн саванд уургийн нунтаг, какао, овъёосны гурил, бүйлс, сода, давсыг  хийн шигшинэ.

Том саванд хайлсан цөцгийн тос, бор сахар, элсэн чихэр, бүйлс самрын тос зэргийг хөөсөртөл хутгаж өндөг болон ванилийн хандаа нэмнэ. Дээрээс нь гурилаа хийн зуурна. Pretzels, хатаасан банана, газрын самар нэмнэ.

Зуурмагийг өрөөний температурт 10 минутын турш гялгар цаасаар хучиж амраана. 10 минут жигнээд бэлэн болно. Жигнэмэгээ эргүүлээд 3 минут орчим жигнэнэ.

Чангаанз болон хушгатай уураглаг жигнэмэг

Найрлага

  • ½ аяга уургийн нунтаг
  • ¾ аяга овъёосны гурил
  • 11/4 аяга бүйлс /almond meal/
  • ½ халбага хүнсний сода
  • ½ халбага давс
  • 6 том халбага цөцгийн тос хайлуулж, хөргөсөн
  • ¼ аяга бор сахар
  • ¼ аяга элсэн чихэр
  • ¼ аяга бүйлсний тос
  • 2 том өндөг
  • 1 халбага ванилийн ханд
  • 11/2 аяга хатаасан чангаанз
  • хушга

Хийх арга

Зуухыг 350 ° F хүртэл халаана.

Дунд зэргийн саванд уургийн нунтаг, овъёосны гурил, бүйлс, сода, давсыг хийн шигшинэ.

Том саванд хайлсан цөцгийн тос, бор сахар, элсэн чихэр, бүйлс самрын тос зэргийг хөөсөртөл хутгаж өндөг болон ванилийн хандаа нэмнэ. Дээрээс нь гурилаа хийн зуурна. Чангаанз болон хушгаа нэмнэ.  Зуурмагийг өрөөний температурт 10 минутын турш гялгар цаасаар хучиж амраана. 10 минут жигнээд бэлэн болно. Жигнэмэгээ эргүүлээд 3 минут орчим жигнэнэ.

Интоор болон ойн самартай уураглаг жигнэмэг

  • Найрлага
  • ½ аяга уургийн нунтаг
  • ¾ аяга овъёосны гурил
  • 1 1/4 аяга бүйлсний хоол /almond meal/
  • ½ халбага  хүнсний сода
  • ½ халбага  давс
  • 6 том халбага цөцгийн тос хайлуулж, хөргөсөн
  • ¼ аяга бор сахар
  • ¼ аяга элсэн чихэр
  • ¼ аяга бүйлсний тос
  • 2 том өндөг
  • 1 халбага ванилийн ханд
  • 11/2 аяга хатаасан интоор
  • ойн самар

Хийх арга

Зуухыг 350 ° F хүртэл халаана.

Дунд зэргийн саванд уургийн нунтаг, овъёосны гурил, бүйлс, сода, давсыг хийн шигшинэ.

Том саванд хайлсан цөцгийн тос, бор сахар, элсэн чихэр, бүйлс самрын тос зэргийг хөөсөртөл хутгаж өндөг болон ванилийн хандаа нэмнэ. Дээрээс нь гурилаа хийн зуурна. Интоор болон ойн самраа нэмнэ.  Зуурмагийг өрөөний температурт 10 минутын турш гялгар цаасаар хучиж амраана. 10 минут жигнээд бэлэн болно. Жигнэмэгээ эргүүлээд 3 минут орчим жигнэнэ.

Эх сурвалж: womenshealth

шинэ мэдээ

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

трэнд