No menu items!
HomeЭрүүл мэндМ.Янжинханд: Чих хамар, хоолойг эрүүл байлгах зөвлөмж

М.Янжинханд: Чих хамар, хоолойг эрүүл байлгах зөвлөмж

-

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори №1-ийн чих хамар хоолойн сувилагч М.Янжинханд уншигч та бүхэнд зөвлөгөөг хүргэж байна.

Амны хөндий, хоолойг зайлах арга:

  • Хоолны давсны уусмал, содын уусмал, царвангийн уусмал, сармисны уусмал, нимбэгний уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа амны хөндий хоолойг зайлна
  • Уусмалыг амандаа балгаад толгойгоо гэдийлгэж, хамраар амьсгалаа гаргахдаа хоолойгоо хүчтэй хоржигнуулан зайлна
  • Нэг удаа зайлахдаа үйлдлийг 5-10 удаа давтана. 
  • Нэг уусмалаар 7 хоног зайлаад уусмалаа сольж зайлна.

Таны чих, хамар, хоолой олон дахин өвдвөл мэргэжлийн эмчид хандан тууштай эмчлүүлэх нь хамгийн чухал юм. Зохих эмчилгээг эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглээрэй гэж зөвлөе. 

  • Мөн нар, ус агаараар биеэ чийрэгжүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх хэрэгтэй. Аль ч улиралд цагаан идээг түлхүү хэрэглэх нь чухал. 
  • Цаг агаарт тохируулан хувцаслаж, ажил амралтаа зөв зохицуулах нь эрүүл мэндэд тустай.
  • Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх.
  • Дулаан хувцаслах
  • Сармисийг хоолондоо угааж цэвэрлэн чанахгүйгээр хэрэглэх.
  • Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэндээ долоо хоногт 3-4 удаа хэрэглэх.
  • Халуун сүү, аарц тогтмол хэрэглэх зэрэг эрүүл ахуйн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, амьсгалын замын эмгэгээс урьдчилан сэргийлээрэй.

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд