No menu items!
HomeЗөвлөгөөНүдэндээ наалдсан зүйлийг аюулгүй арилгах 7 арга

Нүдэндээ наалдсан зүйлийг аюулгүй арилгах 7 арга

-

Сормуус, зовхи, нулимс бидний нүд рүү орох зүйлсийг зогсоох, орж ирвэл хурдан гадагшлуулдаг. Гэсэн хэдий ч жижиг элс, тоос шороо нүдэнд орох нь элбэг байдаг. Энэ нь эвэрлэгийн гадаргууг гэмтээж, улмаар өвтгөж болзошгүй тул үүнийг аль болох богино хугацаанд яаж гаргахаа мэдэх нь чухал юм.

Эмнэлгийн тусламж авах шаардлагатай эсэхийг мэдэх

Нүдийг цочроох бодисыг өөрөө арилгаж чадахгүй байх тохиолдол гарвал эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай байдаг. Дараах тохиолдлуудыг авч үзье.

·         Таны нүдэнд химийн уусгагч орсон.

·         Гадаад объект өндөр хурдтайгаар нүд рүү нисч орох.

·         Шил эсвэл төмрийн хэлтэрхий нүдрүү орох.

Хэрэв өрөө авах гэж оролдсоны дараа улайлт үүсч, нүд бүрэлзэж, өвдөлт мэдэрвэл эмчид хандаж, үзлэг хийлгээрэй.

1. Нүдэндээ хүрэхээсээ өмнө гараа угаа

Энэ амархан алхмыг хүмүүс  мартагддаг, ялангуяа нүдрүү орсон цочроогчийг аль болох хурдан арилгахыг хүсч байгаа тохиолдолд. Гэсэн хэдий ч нүдэндээ хүрэхээсээ өмнө гар чинь цэвэр байх нь маш чухал юм. Нүдний зарим тааламжгүй нөхцөлөөс зайлсхийж, хүсээгүй бактери, эсвэл бүр илүү их бохирдол үүсгэх эрсдэлийг багасгах болно.

2. Нүдээ анивчиж, нулимсаа гарга. Нүдээ үрж болохгүй

Нүдээ нухах нь нүдэнд ямар нэгэн зүйл  орсны дараа хийдэг хүн бүрийн байгалийн хариу үйлдэл юм. Гэхдээ энэ нь таны нүдэнд илүү их гэмтэл учруулж болзошгүй. Тиймээс үүнтэй  тэмцэж, олон удаа нүдээ анивчиж элс эсвэл тоосыг арилгахыг хичээ. Энэ бол таны бие, нүдийг болзошгүй аюултай зүйлээс хамгаалдаг ердийн арга. Мөн таны нүдийг цочроох хүчин зүйлээс ангижруулах нэг арга юм.

3. Нүдэнд юм орсны дараа харж чадах эсэхийг шалгаарай

Гэрэлтэй газар очсоны дараа дээшээ, доошоо, хажуу тийшээ хар. Та тэр даруй объектыг олж харах боломжтой эсэхийг шалгаарай. Хэрэв та нэн даруй олж чадахгүй бол зовхины дээд талыг шалгаж, гадар арьсыг зөөлөн нугалж болох юм. Дараа нь доошоо хар, олж чадах эсэхээ шалгаарай. Доод зовхины хувьд эхлээд дээшээ харж, дараа нь зовхио зөөлөн доош нь татна.

4. Зориулалтын хөвөн ашиглан, эргүүлэх хөдөлгөөнөөр элс, тоосны жижиг ширхгийг гаргаж ав

Хэрэв та зовхин дотроосоо ямар нэгэн зүйл олсон бол чийгтэй, зориулалтын хөвөнгөөр гаргаж аваарай. Зовхио нэг хуруугаараа барь, дараа нь арчдасаа түүн дээр тавь. Нүднээс хол байлгахын тулд эргэлдэх хөдөлгөөнөөр та цочроогчийг аюулгүй гаргаж авч чадна.

5. Нүдээ (цэвэр) усаар угаах

Хэрэв танд нүдний зориулалтын аяга байгаа бол хэрэглээрэй. Нэгдүгээрт, нүдний аягаа цэвэрлээд дотор талд нь өөр зүйл бүү хүргээрэй. Хэрэв боломжтой бол аягыг цэвэр ус эсвэл нүдний угаагчаар дүүргэ. Дараа нь аягаа нүдний дээгүүр тавьж, шингэнээ гадагшлуулахгүйн тулд аягаа арьсан дээрээ чанга дараарай. Толгойгоо хойшлуулаад нүдээ том нээгээрэй. Шингэнийг нүдний бүх хэсгийг угаах боломжийг олгохын тулд нүдээ хажуу тийш, дээш доош хөдөлгөнө.

Хэрэв энэ арга таныг бага зэрэг айлгаж байгаа бол саванд ус дүүргэж, нүүрээ хийн, нүдээ нээгээд түүн рүү оруулаарай. Усыг бүх хэсгийг нь зайлж байхаар нүдээ эргэлдүүлээрэй. Дараа нь  нүдээ анивчиж, цочроох хүчин зүйл алга болсон эсэхийг шалгаарай.

Гурав дахь сонголт бол нүдээ цорго эсвэл шүршүүр зэрэг урсгал усанд байлгах явдал юм. Толгойгоо хажуу тийш нь чиглүүлж, доод зовхио бага зэрэг доошлуул.

6. Тохиромжтой хугацаанд нүдээ зайл

Та нүдээ хэр удаан угаах хэрэгтэйг мэдэх нь чухал юм. Гар саван, шампунь гэх мэт бага зэргийн цочромтгой зүйл орсон бол 5 минут хангалттай. Нүдэнд химийн бодис орж ирвэл дор хаяж 15 минут угаана уу. Шүлтийг (жишээлбэл, натри эсвэл кальцийн гидроксид) гаргахын тулд дор хаяж 60 минутын турш угаана. Нүдэндээ химийн бодис ороход та заавал эмнэлгийн тусламж авах хэрэгтэй гэдгийг санаарай.

7. Найз чинь чамд тусална

Хэрэв танд асуудал тулгарвал та найзаасаа тусламж аваарай. Энэ хүн арай тайван байх бөгөөд таны нүдэнд наалдсан хэсгийг хайж олох боломжтой. Өөрийнхөө зовхийг татаад дээшээ хар, найз тань, нүдийг сайн шалгаж үзэх боломжтой. Эхлээд тэр гараа угаасан байх хэрэгтэй шүү!

Бонус: Халуун чинжүү нүдэнд орсон бол юу хийх хэрэгтэй вэ?

Усаар угааж цэвэрлээгүй нь дээр. Ийм нөхцөлд капсайцин халуун чинжүүг задалдаг тул өвдөлтийг намдаахыг хүсвэл сүүг ашиглаж болно. Нэгдүгээрт, гараа савангаар угааж, дараа нь бага зэрэг сүүнд дэвтээж, хуруугаараа чинжүүг арилгах хэрэгтэй. Мөн сүүндээ алчуур, нимгэн цаасыг дэвтээн нүдээ зөөлөн шавшаарай.

Ямар ч тохиолдолд эмнэлгийн тусламж авах нь зүйтэй байдаг гэдгийг санаарай. Таны нүдэнд ямар нэгэн зүйл тээглэж байсан удаа бий юу? Эдгээр техникийг ашигласан туршлагатай юу?

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд