No menu items!
HomeЗөвлөгөөГэрийн нөхцөлд ханиад томууг эмчлэх аргууд

Гэрийн нөхцөлд ханиад томууг эмчлэх аргууд

-

Ханиадаа гэртээ эмчлээрэй

Өвдөлт, халууралт, бие арзайх, хамрын битүүрэл зэрэг нь ханиадны шинж тэмдэг бөгөөд биднийг тухгүй байлдалд оруулдаг. Тэгвэл таны өвчний шинж тэмдгийг бууруулж, хэвийн байдалдаа ороход туслах гэрийн эмчилгээний олон аргууд байдаг ажээ.

Хэрэв та дараах аргуудаас хэрэглэсэн ч өвдсөн хэвээр байгаа бол эмчид хандах хэрэгтэй. Дараах аргууд нь ханиадны шинж тэмдэг эхэлмэгц гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болно гэдгээрээ давуу талтай.

Тахианы шөл

Тахианы шөл нь бүх өвчнийг эмчлэх арга биш байж болох ч энэ нь өвдсөн үед маш сайн хоолны сонголт болно. Судалгаанаас үзэхэд тахианы шөл идэх нь таны биед байгаа нейтрофилын хөдөлгөөнийг удаашруулдаг. Нейтрофилууд нь цусны цагаан эсийн нийтлэг төрөл юм. Эдгээр нь таны биеийг халдвараас хамгаалахад тусалдаг байна. Судалгааны үр дүндгээс үзвэл тахианы шөл нь амьсгалын дээд замын халдварын шинж тэмдгийг бууруулахад үр дүнтэй болохыг тогтоожээ.

Цагаан гаа

Цагаан гааны үндэс нь эрүүл мэндэд тустай болохыг олон зууны турш ярьж ирсэн боловч одоо л түүний эмчилгээний чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолж байна. Буцалж буй усанд цөөн хэдэн зүсэм цагаан гаа хийж өгвөл ханиалга намдаж, хоолойн өвчин эдгэхэд тусалдаг. Судалгаанаас харахад энэ нь ханиад томууны үед илэдрдэг дотор муухайрах мэдрэмжийг арилгадаг гэжээ.

Зөгийн бал

Зөгийн бал нь олон төрлийн бактери ба нянгийн эсрэг үйлчилгээтэй. Зөгийн бал нимбэгийг цайнд хийж уувал хоолойны өвдөлт намддаг байна.

Судлаачид хүүхдүүдэд унтахынх нь өмнө 10 грамм зөгийн бал өгөх нь тэдний ханиалгын шинж тэмдгийг бууруулдаг болохыг тогтоожээ.

Гэхдээ зөгийн баланд ботулинумынспор агуулагддаг тул нэгээс доош насны хүүхдэд өгч болохгүйг анхаараарай.

Саримс

Саримс нь нянгийн эсрэг үйлчилгээтэй холимог аллицин агуулдаг. Саримсыг хүнсэндээ тогтмол хэрэглэснээр ханиадыг хүндрүүлэхгүй байх давуу талтай аж. Мөн ханиад хүрсэн үедээ биш, энгийн үед ч хэрэглэх нь урьдчилан сэргийлэлт болдог гэдгийг нийтлэлд дурджээ.

Витамин С

Витамин С нь таны биед чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эрүүл мэндэд олон талын ач тустай. Нимбэг, жүрж, бэрсүүт жүрж, навчит ногоонууд болон бусад жимс, хүнсний ногоо нь С аминдэмийн сайн эх үүсвэр юм. Зөгийн балтай халуун цайнд шинэхэн нимбэгний шүүс нэмэхэд цэр багасдаг байна.

Энэ нь ханиадыг бүхэлд нь арилгаж чадахгүй ч дархлааны системд шаардлагатай С аминдэмийг авахад туслах болно. Витамин С-г хангалттай хэмжээгээр авах нь амьсгалын дээд замын халдвар болон бусад өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

Пробиотик

Пробиотикууд нь зарим хоол хүнс, нэмэлт тэжээлд агуулагддаг “ээлтэй” бактери юм. Эдгээр нь таны гэдэс, дархлааг эрүүл байлгахад тусалдаг бөгөөд судалгаагаар пробиотикууд амьсгалын дээд замын халдвараар өвчлөх магадлалыг бууруулдаг гэдгийг нотолжээ.

Ашигтай бактерийн амттай, тэжээллэг эх үүсвэрийг хоол хүнсэндээ оруулаарай. Жишээлбэл, тараг. Тараг нь таны дархлааны системд үзүүлэх ашиг тусын зэрэгцээ уураг, кальци хангалттай хэмжээгээр өгдөг эрүүл хүнс юм.

Бусад сонголтууд

Давстай ус

Давстай усаар хамар, амаа зайлж угаах нь амьсгалын дээд замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай. Жишээлбэл, хоолой өвдөх, хамрын түгжрэлийг арилгахад тусалдаг. Гэрийн нөхцөлд нэг халбага давсыг бүтэн стакан усанд уусгаж, ам, хоолойгоо зайлаарай.

Уур

Томуу нь хуурай орчинд улам даамжирч, амархан тархдаг. Гэртээ илүү их чийгшил бий болгосноор томуу үүсгэгч вирусын халдварыг бууруулдаг байна. Чийгшил ихсэх нь хамрын үрэвслийг бууруулж, хамар битүүрсэн үе амьсгалах авахад ч утсалдаг байна.

Дулаан банн

Халуун усанд орох нь /насанд хүрэгчдэд/ ханиад, томууны шинж тэмдгийг бууруулдаг. Усандаа Epsom давс, сода хийвэл биеийн өвдөлтийг намдаадаг розмарин, ганга, лаванда, эфирийн тос нэмээрэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд