No menu items!
HomeОнцлохТ.Баасандорж: Ядаргааг эм тариагаар тайлдаггүй

Т.Баасандорж: Ядаргааг эм тариагаар тайлдаггүй

-

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангаараа ШУГТЭ-ийн мэдрэлийн эмч Т. Баасандоржтой ярилцлаа.

-Архаг ядаргаанд орсноо хэрхэн мэдэх вэ?

-Мэдрэл сульдал гэдэг нь олон шинж тэмдгээр илэрнэ. Жишээлбэл, нойргүйтэх, юм их мартах, сэтгэл санаа тавгүйтэх, аливаа зүйлд амархан бухимдах, уур уцаартай болох, анхаарал буурах,  ядрах, нүдний хараа бүрэлзэх,  чих шуугих, толгой эргэх гэх зэрэг олон шинж тэмдгээр илэрдэг.Эдгээр нь нойргүй удаан хугацаагаар явах, дасгал хөдөлгөөний хомсдол, ажлын ачаалал зэрэг амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй байдаг.

– Ядаргаанд орсон тохиолдолд эмчлэхгүй удах нь ямар эрсдэл, хүндрэл үүсгэх вэ?

-Хэрэв саяын дурдсан шинжүүдээс нилээдгүй нь илэрч байгаа бол өөртөө анхаарал тавих болсныг илтгэнэ. Энэ нь өвчин биш юм. Хэрэв анхаарахгүй удсаар байвал сэтгэцийн болон биеийн өвчлөл үүсгэх үндэс суурь болохыг үгүйсгэхгүй. Хувь хүний амьдралын чанарт нөлөө үзүүлдэг тул цаашлаад гэр бүл, нийгэмд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг.

-Ядаргаанд орохгүй байхын тулд яах ёстой вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 -Архаг ядаргаа гэдэг нь амьдралын хэв маяг буруу байгаагийн илрэл. Тиймээс нэн тэргүүнд амьдралын буруу хэвшлийг зөв болгох нь чухал. Гэхдээ хувь хүнээс хамаарсан онцлогууд бий. Тухайлбал, нэг төрлийн ажил хийж байгаа хоёр хүний нэг нь ачаалал дааж байхад нөгөөх нь ачаалал даахдаа муу, стресст амархан өртөх, ажлын бүтээмж муу байх зэрэг харилцан адилгүй байдаг. Товчхондоо хэлэхэд өөрийгөө танин мэдэх нь чухал гэсэн үг. Дасгал хөдлгөөн хийх, хооллолтондоо анхаарах, бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг. Эдгээрийг стресс менежмент гэж үзэж болно.  

-Стресс тайлах энгийн зөвлөгөө өгөөч?

– Саяын миний дурьдсан зүйлс стресс тайлах менежмент. Чөлөөт цагаа зөв өнгөрөөх, найз нөхөдтэйгөө уулзах, усанд сэлэх, агаар салхинд гарах зэрэг маш олон стресс тайлах менежментүүд байдаг. Стресс тайлах энгийн арга бол Япончуудын хийсэн судалгаагаар ус уух гэж үзсэн байдаг. 200 мл ус хажуудаа байлгах, стресс үүссэн мөчид усаа уух нь стресс тайлах зөв менежмент байна гэж судалгаа гаргасан байдаг.  

Хоёрдугаарт, уртаар амьсгал авч өөрийгөө тайвшируулах. Энэ нь энгийн арга.  Бусад сайн унтаж амрах, усанд сэлэх, дугуй унах гэх зэрэг стресс тайлах менежментийг хүн бүхэн мэднэ. Эдгээр аргууд нь яг тухайн үйл явцад тохиромжтой биш гэсэн санаа.

-Сүүлийн үед ухаалаг утасны хэрэглээнээс үүдэн хүүхдийн ядаргаа ихсэх болсон. Хүүхдэд ядаргаа хэрхэн илрэх вэ?

– Гар утасны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой дэлгэцийн донтох эмгэг сүүлийн үед ихсэх болсон.  Үүнээс улбаатайгаар хамгийн түрүүнд үүсдэг бэрхшээл бол харааны бэрхшээл. Мөн нүдээ байнга  анивчих шинж үүсдэг. Энэ нь нүдний ядаргаанд орж байна гэсэн үг. Сургуулийн хүүхдийн хичээл 40 минутын зайтай орж 5-10 мин завсарладаг нь хүүхдийн харааг хэт ачаалалд оруулахгүй, холын юмсыг харж дасгал хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Гэтэл хүүхдүүд гар утсыг 40 байтугай минутаас илүү үзэж байгаа нь харамсалтай. Хүүхдийн буруу биш л дээ эцэг, эхчүүдийн мэдлэггүй байдал л юм.

– Хүмүүс ядаргаагаа тайлж байна гээд дусал хийлгэж, магни уудаг. Энэ хэр үр нөлөөтэй вэ?

– Эм тариагаар ядаргааг тайлдаггүй. Ажил амралт, амьдралын хэв маягаа өөрчлөх нь үүнээс илүү чухал. Эм тариа нь зөвхөн бодисын солилцоог дэмжих, туслах чанартай болохоос үндсэн чанартай биш.

Ядаргаанд орсон тохиолдолд амьдралын хэв маягаа өөрчилснөөр ядаргааг тайлах боломжтой  гэсэн үг үү?

Ядаргаа нь өвчин үүсгэх суурь нөхцөл болохоос өвчин биш шүү дээ. Шинж тэмдэг илэрч байгаа ч гэсэн шинжилгээгээр зүгээр гардаг. Хүмүүс үүнийг ойлгодоггүй. Шинжилгээг илүүд үзээд, эм тариа шүтээд л явдаг. Эмчийн өгч байгаа амьдралын хэв маягаа өөрчил гэсэн зөвлөгөөг тоодоггүй.

– Ядаргаанд ороход нөлөөлдөг буруу хэвшил юу байдаг вэ?

-Буруу хэвшлийг олон үйлдээд байхаар буруу дадал болдог. Жишээлбэл, чихэвч их сонссоноор сонсголын мэдрэлд нөлөө үзүүлдэг. Байнгын сонсох ёстой давтамжаасаа өндөр давтамжтай дуу сонссоноор сонсголын мэдрэлийг  гэмтээж байдаг. Энэ нь эргээд чих шуугих, толгой эргэх, сонсгол буурах зэрэг өвчлөлийг үүсгэдэг. Залуу насандаа тэр бүр мэдэгдэхгүй ч нас ахих тусам тэнцвэргүйдлийн байдал ихээр илэрдэг. Толгой эргэсэн гэх зовиураар эмнэлэгт хандаж буй хүмүүсийн ихэнх нь дуу шуугиан ихтэй газар ажиллаж байсан хүмүүс байдаг. Жишээлбэл, багш нар, цэцэрлэгийн багш нар, үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс.

– Нойргүйдэл архаг ядаргааны хамгийн том шалтгаан шүү дээ?

-Нойргүйдэл бол архаг неврозын хамгийн тод, томруун шалтгаан. Хүмүүс эмээр эмнэх гэж оролддог. Гэтэл нойргүйдлийн цаад шалтгаан нь сэтгэл зүйн таагүй асуудал, ар гэрийн амьдралын сөрөг зүйлсүүд байдаг. Тиймээс энэ бүх зүйлсийг эмчлэхгүйгээр хэзээ ч засрахгүй. Эмчилгээ хийлгээд түрхэн зуур намдах ч эргээд сэдэрдэг.

– Нойргүйдлийг хэрхэн эмчлэх вэ?

Нойргүйдлийг үүсгэж буй суурь шалтгааныг арилгах, уг үндсийг нь эмчлэх шаардлагатай. Нойргүйдэлд хүргээд байгаа нь амьдралын буруу хэв маяг, ядаргаа, сэтгэл зүйн ямар нэг асуудал байгаа юм уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүнийг засах шаардлагатай. Сэтгэл зүйч эмч, мэргэжилтний туслалцаа дэмжлэг  авах нь зохистой.

шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд...

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

трэнд