No menu items!
HomeЯрилцлага"Тархины судасны нарийслыг тэлэх зэрэг эмчилгээг хямд зардлаар эх орондоо хийдэг болсон"

“Тархины судасны нарийслыг тэлэх зэрэг эмчилгээг хямд зардлаар эх орондоо хийдэг болсон”

-

Монголчууд бид гадаад улсад эмчлүүлж байсан 39 өвчнөөс долоог нь эх орондоо эмчилдэг боллоо. Тэгвэл Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг тэдгээрээс 3 өвчний оношилгоо, эмчилгээний технологийг нутагшуулснаар эх орондоо хямд өртөг, зардлаар эмчлүүлэх боломжтой болоод байгаа юм.

Үүнд:

  1. Дунд тархины багана бүтцийн байрлалтай мальформаци,
  2. Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал
  3. Зүрхний хэм алдалтын үеийн аблаци эмчилгээ орж байна.

Энэ талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Анагаах ухааны доктор С.Наранцэцэгтэй ярилцлаа.

–  Танай эмнэлэг ямар өвчнүүдийг гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх дүгнэлт гаргаж өгдөг вэ? 

– Эрүүл мэндийн сайдын 119  дүгээр тушаалаар Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх 39 өвчний жагсаалтыг батлан гаргасан байдаг. Манай эмнэлэг зонхилон мэдрэлийн мэс заслын болон зүрх судас, зүрхний мэс заслын чиглэлийн өвчнүүд зарим өвчнүүдэд дүгнэлт гаргадаг. Тухайлбал, мэдрэлийн чиглэлийн өвчнүүдэд тархины гүний байрлалтай хавдрууд, судасны сүлжээрэл, судасны цүлхэн зэрэг эмгэгүүд орно. 

Харин зүрх судасны чиглэлийн өвчнүүдээс зүрхний хэм алдагдал, олон судасны гажиг, зүрхний хүнд, хавсарсан гажиг, зүрхний дутагдлын улмаас зүрхний агших чадвар 25 ба түүнээс доош хувиар алдагдсан тохиолдолд судас холбох болон бусад мэс засал эмчилгээ хийлгэхээр гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх дүгнэлт гаргаж өгч байна.

Одоо эдгээр өвчнүүдээс тухайн өвчний оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлж, тоног төхөөрөмжөөр хангагдан уг өвчнийг өөрийн эх орондоо эмчлэх боломж нөхцөл бүрдсэн тохиолдолд сайдын тушаалаас хасах эсхүл зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчнийг нэмэх зэрэг асуудлаар ажлын хэсэг ажиллаж, багагүй хугацаанд судалгаа хийж байж сайдын тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал шийдэгддэг.  

– Ямар өвчнүүдийг танай эмнэлэг дээр эмчилдэг болсон бэ? Ямар шинэ технологиуд нэвтрэв?

-Манай эмнэлгийн хувьд дээрх 39 өвчнөөс гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал, дунд тархины багана бүтцийн байрлалтай мальформаци,  зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох аблаци эмчилгээг эх орондоо хийх болсон.

2017 оноос эхлэн дээр дурдсан өвчнүүдийг эмчлэх технологийг анх удаа эх орондоо нутагшуулсан эмнэлгийн нэг бол манай Улсын III төв эмнэлэг юм. Мэдээж энэ асуудал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үе шаттай хөгжүүлэх салбарын бодлогыг хэрэгжүүлэхээр тус эмнэлгээс авч хэрэгжүүлж буй олон ажлуудын нэг юм.

Тухайлбал, ЭМЯ-ны дэмжлэг, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт болон Улсын III төв эмнэлгийн сүүлийн 3-4 жилийн төлөвлөлт түүнийг хэрэгжүүлэхээр ажилласан ажлын үр дүнд бусад эмнэлгүүдийнхээ нэгэн адил эх орондоо эмчлэх боломжгүй өвчнүүдийг эмчилж иргэддээ үзүүлдэг чанартай, үр дүнтэй тусламж үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Жишээ нь, тархины судсан дотуурх болон зүрхний титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээг нээлттэй бус мэс заслын аргаар оношилж, эмчилж байна гэсэн үг. Үүний үр дүнд зайлшгүй мэс засал хийж байж оношилдог тархины гүнд байрлалтай хавдар, судасжилт ихтэй хавдар, тархины судасны цүлхэн, эмгэг судасны сүлжээрэл зэргийг мэс засалгүйгээр судсан дотуур оношилж, эмчлэх бүрэн боломжтой технологи нэвтэрсэн.

Түүнчлэн зүрхний хэм алдагдлын асуудлыг Монголдоо шийдвэрлээд байна. Тухайлбал, зүрхний хэм алдагдлыг эмчлэх аблаци эмчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр зайлшгүй шаардлагаар гадагшаа явах 39 төрлийн өвчнөөс аблаци эмчилгээг хасах боломж бүрдсэн юм. Ингэж эмчлэхэд нэн чухал тоног, төхөөрөмж болох зүрхний хэм алдагдлын лабораторийг ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн нь ёстой л нүдээ олсон шийдвэр байсан.

– Боловсон хүчин эмч, мэргэжилтнүүдээ энэхүү шинэ технологид хэрхэн сургаж байна вэ?

-Улсын гуравдугаар эмнэлэг нь Монгол улсад зүрхний мэс засал, мэдрэлийн мэс заслыг үүсгэн байгуулсан анхны эмнэлэг. Энэ ч утгаараа тус эмнэлэгт “Зүрхний төв”, “Мэдрэлийн төв”-ийг үүсгэн байгуулах Эрүүл мэндийн сайдын тушаал 2011 онд гарсан. Ер нь судсан дотуурх оношилгоог 1960-аад оны дунд үеэс манай ахмад эмч нар маань нийж эхэлсэн түүхтэй.

Улмаар 1995 оноос улам боловсронгуй технологийг үе шаттай нэвтрүүлсээр одоо дэлхийн хөгжингүй орнуудад хийж буй тэр л технологийг бүрэн нэвтрүүлж судсан дотуурх эмчилгээнүүдийг өөрийн эх орондоо хийж байна. Ийм өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд олон арван жил зарцуулах бөгөөд ялангуяа 2010 оноос хойш мэргэшүүлэх ажлыг бодлогоор олон олон ажлуудыг хэрэгжүүлэн, гадаад орнуудад мэргэжилтнүүдээ бэлтгэн сургасан. 

Өнөөдөр манай эмнэлэгт улсын хэмжээнд тархины судсан дотуурх, зүрхний титэм судсан дотуурх, зүрхний хэм алдагдлын оношилгоо, эмчилгээг хийдэг мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийн багууд ажиллаж байгаа. Бүгд л салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн эмч нар байгаа. 

Энэ бүхнийг бодлогоор, урт удаан хугацаанд төлөвлөж зохион байгуулсны үндсэн дээр Монгол хүн эх орондоо олон улсын түвшинд хүрсэн, өндөр технологи бүхий тусламж үйлчилгээг авдаг болж байгаа юм.

– Эх орондоо эмчлүүлэх боломжтой болоод байгаа дээрх өвчнүүдэд гадаад оронд эмчлүүлэх дүгнэлт гаргах шаардлагагүй боллоо гэж үзэх үү?

– Эрүүл мэндийн сайдын 119 дүгээр тушаалаар батлагдсан мэдрэлийн мэс заслын өвчнүүдээс гүрээний болон тархины судасны нарийслыг тэлэх, тэлэгч тавих, бөглөрлийг гаргах эмчилгээнүүдийг эх орондоо хийдэг боллоо. Мөн тархины судасны эмгэг сүлжээрэл, тархины сүлжээний цүлхэнгүүдийг судсан дотуурх эмчилгээний аргаар эмчилдэг боллоо.

Эдгээр өвчнүүдийг 2018 оны нэгдүгээр сараас гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх өвчний жагсаалтаас хасаж байгаа. 

2017 оны эхний 10 сарын байдлаар 65 хүнийг эмчилсэн байгаа. Мөн Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг 100-гаад хийсэн.

-Зүрхний хэм алдагдах өвчтэй хүн гадаадад аблаци эмчилгээ хийлгэхэд хэчнээн төгрөгийн өртөг зарцуулдаг байв. Манай улсад энэ төрлийн шинэ технологиудыг нэвтрүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

– Аблаци эмчилгээг гадаадад явж эмчлүүлэхэд ойролцоогоор 50 мянга орчим ам.долларын зардал гарна.  Харин эх орондоо энэ эмчилгээг хийдэг болсноор эрүүл мэндийн даатгалаар өндөр өртөгтэй эмчилгээнд орж, арван сая хүртэл төгрөг иргэн өөрөө төлж байна. Ингэснээр иргэдээ эрүүл мэндийн эдийн засгийн хямралаас хамгаалж, гадагшаа явах мөнгөн урсгалыг ч багасгаж байна.

-Эдгээр өвчнүүдийн эмчилгээг зөвхөн Улсын III төв эмнэлэг дээр л хийж байна уу? Өөр ямар эмнэлгүүдээр хийгдэж байгаа вэ?

-Монгол Улсын Зүрх, Мэдрэлийн төв нь тэгээд ч зүрхний ба мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний Лавлагаа төв эмнэлгийн хувьд тархин дотуурх оношилгоо, эмчилгээг улсын хэмжээнд 100 хувь, зүрхний титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээний бараг 99 хувийг манай эмнэлэг үзүүлдэг яалт ч үгүй л маш ачаалал мөн хариуцлагыг үүрч, ажиллаж байна.

Сүүлийн 3 жилд олон хувийн хэвшлийн зарим томоохон эмнэлгүүдэд зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийж эхэлж байгаа нь улсын эмнэлгийн энэ их ачааг хуваалцаж, хэт төвлөрлийг сааруулах таатай гарцууд гарлаа. Тухайлбал, Сонгдо, Интермед, Грандмед, Мөнгөнгүүр зэрэг хувийн эмнэлгүүдийг дурдаж болно. 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд