No menu items!
HomeЭрүүл мэндБ.Чимэд: Булчингийн чангарал нь нурууны мурийлтыг улам бэхжүүлдэг

Б.Чимэд: Булчингийн чангарал нь нурууны мурийлтыг улам бэхжүүлдэг

-

Алтан мутар эмнэлгийн их эмч Б. Чимэдийн нурууны муруйлтсэдвийн хүрээнд өгсөн зөвлөгөөг хүргэж банйа.

-Нурууны муруйлт юунаас болж үүсдэг вэ?

 – Нурууны мурийлт олон шалтгааны улмаас үүсдэг. Хамгийн түгээмэл буюу голлох шалтгаан нь аарцаг ясны гажилт буюу аарцаг ясны тэгш хэмт байдал алдагдах. Туршлагаас үзэхэд нурууны муруйлттай хүмүүсийн 90-ээс дээш хувь нь аарцаг ясны гажилттай байдаг. Нурууг эгц урдаас харахад тэгш хэмтэй байх ёстой. Хажуугаас харахад хүзүү болон бүсэлхий нуруугаар хотгор, цээжин хэсэг бага зэрэг бөгтөр байдаг. Хүний нуруу урдаасаа ч, хажуугаасаа ч харандаа шиг эгц байх юм бол 20 настай байсан ч нуруу нь 60, 70 настай хүнийх шиг элэгдэнэ. Хотгор, гүдгэр байдал нь нуруунд ирж байгаа ачаалал, бэртэл гэмтлийг сарниулдаг.

  Нуруу урдаасаа эгцхэн байх ёстой байтал аарцагны гажилт, хөлний зөрүү блон бусад хүчин зүйлсээс шалтгаалан мурийлт бий болдог. Гэхдээ нурууны мурийлт зөвхөн аарцагны гажилтаас үүснэ гэж ойлгож болохгүй. Аарцагны гажилт суурь нөлөө болдог гэсэн үг. Хүнд юм өргөх, даарах, бэртэл гэмтэл зэрэг хүчин зүйлс мурийлтийг улам бэхжүүлдэг. Сунгалтын дасгал хийдэггүйгээс үүдсэн булчингийн чангарал нь нурууны мурийлтыг улам бэхжүүлдэг. Энгийн хөдөлгөөн хийснээрээ булчингийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Булчингийн чанагарал нь мурийлтаас тусдаа үүсдэг хэрнээ чангархаараа нурууны мурийлтыг бэхжүүлдэг.

Нурууны мурийлт нь 3-4 үе шаттай. С, S, Z хэлбэрийн мурийлтууд байдаг. Хүндрэлийн зэрэг, өнцгийн байрлал зэргээс хамаараад мэс засал хийх эсэхийг шийддэг. Мурийлт гэдэг нь нэгдүгээр, биеийн хэлбэр, галбир өөрчлөгдөж, гоо зүйд нөлөөлдөг. Хоёрдугаарт, шахуу байрласан дотор эрхтний зай талбайг багасгана. Гуравдугаарт, нурууны суулт явагдана. Энэ өөрчлөлт нь илүү богино хугацаанд явагддаг.  

-Нурууны мурийлтын үед яагаад суулт явагддаг вэ?

– Мурийлттай хамт нурууны суулт гэдэг зүйл явагддаг. Нурууны нугалам хоорондын зай багасахыг суулт гэнэ. Хүний нуруу хүзүүний 7, цээжин биеийн 12, бүсэлхийн 5 нугаламтай. Эдгээр нь хөдөлгөөнтэй нугалмууд юм. Нурууны хоёр нугалмын хооронд хатуу цагирган мөгөөрс байдаг. Ялангуяа бүсэлхий нурууны зөөлөн эдийн нэгж болгон дээр 200 кг-ийн даацын мөгөөрс байдаг. Нуруу нь өдөр суулт өгч, шөнө тэнийдэг зарчимтай. Нурууны диск хэвийн үед мөгөөрс дээр жигд даралт үзүүлдэг бол мурийлтийн үед нэг тал дээрээ хэт их ачаалал өгдөг. Тиймээс суулт давхар явагддаг. Нурууны суулттай удаан явсанаар нугалам хоорондын зөөлөн эд нь шахагдаж мэдрэлийн ёзоороо дардаг.

-Хэрхэн оношлох вэ?

-Мурийлтийг гэрийн болон эмнэлгийн нөхцөлд оношлоход хялбар. Гэрийн нөхцөлд цэх зогсоож байгаад хоёр мөрний төвшин жигд байна уу, хүзүү, толгойн байрлал эх биетэйгээ нэг төвшинд байна уу, сээр нуруу, бүсэлхий нурууны байрлал зэргийг ажиглан оношлоход амархан. Тэгшхэн зогсоож байгаад тонгойлгож үзэхэд далны хэсгийн нэг тал нь овойж байвал мурийлттай байна гэсэн үг. Рентген зургаар нурууны мурийлт маш тодорхой харагддаг.

-Хэрхэн эмчлэх вэ?

-Эмчлэх хэд хэдэн аргууд бий. Үнэ төлбөргүй, хичээл зүтгэл хэрэгтэй зүйл нь сунгалтын дасгалууд. Нуруу эгцхэн үед нурууны хоёр талын булчин жигд байна. Нуруу мурийсан үед нэг талын булчин арай илүү чангардаг. Сунгалтын дасгал хийж хоёр талын булчинг жигд ажиллуулснаар чангарсан булчинг суллаж, дараагийн эмчилгээ хийгддэг. Дараагийн эмчилгээ нь нурууны бүс зүүх. Тогтмол нурууг тэнэгэр байлгах нь тодорхой хэмжээгээр нурууг тэгшилдэг ч хугацаа их ордог. Арай түргэвчилсэн эмчилгээ нь аарцаг нурууны бариа засал. Булчин суллах бариа засал хийснээрээ нуруу тэгшрэхгүй. Нурууны булчингийн чангарлыг сулладаг. Үүний дараа хүмүүсийн ярьдгаар блок гаргах буюу нурууг тэгшлэх, тэнийлгэх арга бий. Энэ нь нурууны мурийлт, суултыг засдаг гол арга. Сүүлийн үед хүмүүс блок гаргах нь гэмтээдэг, бэртээдэг, аюултай арга гэдэг сөрөг хандлагатай болсон. Гэхдээ нуруу мурийсан, суусан үед түүнийг эмчлэх гол арга нь блок гаргах л байдаг. Нуруу нь ясны сийрэгжилт өндөртэй, хагалгаанд орох заалттай, бэртэл гэмтэл ихтэй үед блок гаргах нь аюултай. Мөн олон жилийн мэдлэг, дадлага тушлагатай эмч хийх ёстой.

  Нурууны мурийлттай байна уу, мурийлтгүй байна уу гэдгээс үл хамааран гэрийн нөхцөлд сунгалтын дасгалуудыг хийж байх хэрэгтэй. Хотод иогийн төвүүд олон бий. Гэрийн нөхцөлд ч иог хийж болно. Гам дэглэм чухал. Га дэглэм гэхээр л хүнд юм өргөхгүй байх гэж ойлгож болохгүй. Жишээлбэл, хүн дээшээ, доошоо хараад хэвтэж байгаа тохиолдолд огцом босч болохгүй. Хажуулдаж, гараараа тулан босох ёстой.  

-Нуруу өвдөхөөр муруйлттай байна гэж боддог. Гэтэл мурийлт нь нурууг шууд өвтгөхгүй. Нурууны мурийлт нь илүү хүнд төрлийн буюу нурууны диск шахагдаж бяцраад мэдрэлийн ёзоор дарах өвчнийг үүсгэнэ. Үүнээс үүдэн сүүлийн үед, ялангуяа залуучуудад хөл гар бадайрах шинж илрэх болсон. Зөвхөн гар хөлийн мэдрэлд ч нөлөөлөөд зогсохгүй бусад дотор эрхтнүүдэд шууд болон дам байдлаар нөлөөлнө. Нуруунаас мэдрэлжүүлэлтээ авдаггүй эрхтэн гэж бараг байхгүй.

Эх сурвалж: Gtv “Эмчийн цаг” нэвтрүүлэг

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд