No menu items!
HomeЭмч зөвлөж байнаХ.Аюуш: Хөдөлгөөн заслыг тууштай хийвэл үр дүн гардаг

Х.Аюуш: Хөдөлгөөн заслыг тууштай хийвэл үр дүн гардаг

-

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах үндэсний төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй. Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой. Мөн тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой. Одоогийн байдлаар долоон хөдөлгөөн засалч ажилладаг. Энэ чиглэлийн мэргэжилтнийг цөөхөн тоогоор бэлтгэдэг учраас тус төвд нэг ангийн төгсөгчдийг ажилуулж байгаа юм байна.

Тус төвийн Хөдөлгөөн засалч Х.Аюуштай ярилцлаа.

-Хөдөлгөөн засал гэж юу вэ?

-Хөдөлгөөн засал гэдэг нь тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгийг засдаг. Сэргээн засах баг дотроо ордог мэргэжил.

Сэргээн засах багт хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч гэж байдаг. Хөдөлгөөн засалчид дандаа тулгуур эрхтэний тогтолцооны бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг. Төрөлхийн тархины саажилт, тархины харвалт, булчингийн сулралтай хүмүүс мөн хөл гарын гэмтэлтэй хүмүүсийн хөдөлгөөнийг сайжруулахаар ажилладаг.

Тэгээд спортын тамирчид дээр  булчингийн хүчийг дэмжих, нуруу нугас нь өвддөг бол  суллах дасгалуудаар дээрээс нь хүзүүний өвдөлттэй хүмүүс дээр тулгуур эрхтэн талаас нь ажилладаг.

Мөн эрхтэн талаас нь ажиллана гэвэл жишээ нь зүрхний шигдээстэй хүмүүс ч юм уу эсвэл астматай хүмүүс дээр булчинтайгаа холбоотойгоор өрцний булчин хавирганы булчингийн хүчийг сайжруулах.

Хүн яаж зөв амьсгалах гэдэг талаас нь  зүрхний өвчтэй хүмүүс гүйлтийн зам дээр гүйхээр зүрх нь өвдөөд бахардаад хөл гарын эрээн булчин татаад өвддөг. Эдгээр дээр ачаалалыг яаж тохируулж нэмэгдүүлэх үү гэсэн зорилготой бас ажилладаг.

Булчингийн  сулралтай том хүн байлаа гэхэд бид нар зааварчилгаа өгөөд хийлгэдэг. Эхлээд үнэлгээ хийнэ. Үнэлгээгээр ямар ямар булчин алдагдалтай яаж сайжруулж болох вэ гэдэг талаар тайлбарлаж өгнө.

-Заавал эмнэлэг дээр биш гэртээ ямар дасгал хөдөлгөөн хийж болох вэ Эцэг эхийн зүгээс юуг анхаарвал зүгээр вэ?

-Хүүхэд бүр дээр өөр өөр байдаг. Эцэг эхэд нь заавар өгдөг. Эхлээд үе халаах дасгалаа 10-15 минут хийж халаасны дараагаар хүүхэддээ тохирсон дасгалаа 20-25 минут барьж хийнэ. Мөн ихэнх хүүхдүүд их биеийн тэнцвэргүй байдаг. Хөл гар нь чангараад байхаар тэнцвэр нь алдагдаад зогсоход хэрэгтэй  нуруу, хэвлий, өгзөг, гуяны урд талын гэсэн 4 том булчингуудыг сайжруулахад хэрэглэдэг дасгал байдаг. Тэр дасгал зүгээр байдаг.

-Баруун гар нь хэвийн зүүн гар нь сул байдаг ч юм уу ийм хүүхдүүд бүрэн эдгэрэх үү?

– Ямар ч тархины саатай хүүхэд байсан сэргээн засах болон хөдөлгөөн засах эмчилгээ хийхээр үр дүн гарахгүй байна гэсэн ойлголт байхгүй. Тогтмол сайн хийх юм бол ямар ч хүүхэд дээр үр дүн гардаг. Хөнгөн хэлбэр дээр бол үр дүн маш сайн гарна. Хөнгөн байх тусмаа илүү сайн. Хөдөлгөөн засал бол эмгүйгээр эмчилнэ гэсэн үг.

Г.Бадамханд

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд