No menu items!
HomeОнцлохХовор нандин 1000 гаруй үзмэртэй Дэлхийн санхүүгийн музейг ҮНЭГҮЙ үзээрэй

Ховор нандин 1000 гаруй үзмэртэй Дэлхийн санхүүгийн музейг ҮНЭГҮЙ үзээрэй

-

Дэлхийн санхүүгийн музейг Эдийн засагч Өлзийбаярын Ганзориг Монголд байгуулсан билээ.

Ө.Ганзориг нь 2003 оноос хойш иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор их дээд сургуулийн оюутан, залуус, банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, олон нийтэд хичээл зааж, илтгэл тавих үедээ санхүү эдийн засгийн нарийн төвөгтэй ойлголтуудыг түүхтэй нь холбож тайлбарлах нь хүмүүст илүү ойлгомжтой байгааг анзаарсан байна. Тиймээс 13 жилийн турш тасралтгүй судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийж, шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд Дэлхийн санхүүгийн түүхийн музейн үзмэрүүдийг цуглуулан, ийнхүү олон нийтийн хүртээл болгожээ.

Тус музей нь нэн ховор, хэмжээлшгүй үнэ цэн бүхий 1,000 гаруй үзмэртэй бөгөөд түүхэн болон соёлын өвийн ач холбогдлоороо Америк, Англи, Хятад дахь ижил төстэй музейтэй хүчтэй өрсөлдөхүйц, өргөн цар хүрээг хамарсан, чансаатай музей болжээ хэмээн мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн байдаг.

Музейн үзмэрт дэлхийн санхүүгийн түүхийг бичилцсэн Жон Рокфеллерийн гарын үсэгтэй 1884 оны Стандарт ойл компанийн хувьцаанаас эхлээд Дэлхийн анхны хувьцааны индекс, 1494 оны анхны нягтлан бодох бүртгэлийн сурах бичиг, 1688 оны Дэлхийн анхны хувьцааны арилжааны тухай ном, 1921 оны Данзангийн доллар буюу Ерөнхий сайд С.Данзангийн гаргасан мөнгөн тэмдэгт зэрэг түүхийн нэн ховор, сонирхолтой үзмэрүүд багтжээ. Музейн үзмэрүүд оны хувьд эртнийх байх тусмаа, гарын үсэгтэй байх тусам үнэ цэнэ, ач холбогдлын хувьд илүү байдаг байна.

1921 оны Данзангийн доллар буюу Ерөнхий сайд С.Данзангийн гаргасан мөнгөн тэмдэгт

Уг музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой ба нэг өдрийн өмнө урьдчилан захиалга өгдөг ажээ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд