No menu items!
HomeЭрүүл мэндБумба, зүү, төөнүүр эмчилгээгээр дараах өвчнүүдийг анагаадаг

Бумба, зүү, төөнүүр эмчилгээгээр дараах өвчнүүдийг анагаадаг

-

Хятадын Уламжлалт Анагаах ухаан нь 2000 гаруй жилийн өмнөөс үүсэлтэй бөгөөд бие мах бод болон оюун санааг эрүүл байлгахын тулд эмчилгээний ургамлын эмчилгээ болон энергийн урсгалын чөлөөтэй байлгах аргуудыг хослуудаг.

Хятадын уламжлалт анагаах ухааны гол аргууд нь зүү, төөнүүр, бумба тавих юм. Эдгээр эмчилгээний аргууд нь энгийн толгойн өвдөлтөөс эхлээд аутоммиуны өвчлөлийг анагаахад тусалдаг гэж үздэг.

СЭТГЭЦИЙН ХЯМРАЛ БОЛОН ДЕПРЕСС

Сэтгэлийн хямрал, пепресс нь нэг нөхцөл байдлаас үүсэлтэй. Зүү, төөнүүр, бумба тавиулах нь сэтгэцийн хямрал, сэтгэлийн түгшүүрийн зарим шинж тэмдгийг арилгахад тусалдаг. Жишээлбэл, зүү тавиулах нь жирэмсний явцад үүсэх сэтгэлийн хямралыг эмчилдэг болох судалгаагаар тогтоогдсон.

АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭМГЭГ

Ханиад, астма зэрэг амьсгалын замын өвчлөлүүдийг эдгээр аргуудын тусламжтайгааг эмчилж болно. Эмч ямар төрлийн эмчилгээ хийх шаардалагатайг тодорхойлно.

ХАРШИЛ

Зарим улирлын чанартай харшлаас үүдэж олон хүмүүст хэцүү нөхцөл байдал үүсдэг. Зүүний эмчилгээ, хоргүйжүүлэлт, бумба зэрэг нь харшлын шинж тэмдгүүдийн ихэнхийг намдаах арга гэж үздэг. Цэгийн болон төөнүүр эмчилгээний аргыг харшил үүсгэгчийг эмчлэхэд ашигладаг. Энэ нь энергийн урсгалыг сэргээж, бие махбодод үүсээд буй зовиурыг арилгахад тусалдаг.

ХЭРХ БОЛОН БУСАД АУТОИММУНЫ ӨВЧЛӨЛ

Хэрх бол аутоиммуны өвчин бөгөөд үе мөч хавагнах, өвдөхөд хүргэдэг. Хэрх болон бусад аутоиммуны өвчний үед хамгийн түгээмэл ашигладаг эмчилгээнйи арга бол хоргүйжүүлэлт юм. Эдгээр өвчний үед эмчилгээний гол түлхүүр нь дархлааг сайжруулах явдал юм. Хоргүйжүүлэх арга ба зүүний эмчилгээ нь энэ төрлийн өвчнийг анагаах сайн арга гэж үздэг.

БУЛЧИН ШӨРМӨСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Дэлхий даяар олон тамирчид энэхүү уламжлалт эмчилгээг булчин, шөрмөсөө гэмтээсэн тохиолдолд ашиглаж иржээ. Хамгийн алдартай жишээ бол 2016 оны зуны олимпийн үеэр эмчилгээ хийлгэж байсан Америкийн сэлэгч Майкл Фелпс юм.

ЦУСНЫ ДАРАЛТ

Цусны даралт ихсэх, багадах үед эдгээр уламжлалт аргуудыг ашигладаг. Зүүн эмчилгээ нь өндөр даралттай хүмүүсийн даралтыг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ЭМГЭГ

Өтгөн хатах, гүйлгэх, гэдэс дүүрэх, хоол тэжээлийн дутагдал гэх мэт эдгээр хоол боловсруулах тогтолцооны эмгэгийн үед зүү, төөнүүрийг ашигладаг. Qi энерги нь хэвлийд түгжигдэнэ гэж үздэг тул тодорхой даралтат цэгүүдэд зүү, төөнүүр тавих нь энергийн урсгалыг сэргээж, өтгөн хаталтаас салахад тус болно.

ОСТРЕОАРТРИТ БОЛОН ЯСНЫ ЭМГЭГҮҮД

Остеоартрит буюу “элэгддэг” үе мөчний өвчнөөр шаналж буй хүмүүст эдгээр уламжлалт аргууд ихээхэн тустай.

АЛИВАА ТӨРЛИЙН ӨВДӨЛТ: ТОЛГОЙНООС ХӨЛ ХҮРТЭЛ

Бие дэх энергийн урсгал урсгал нь саатаж, бөглөрдөг. Үүнээс үүдэн олон төрлийн өвчлөлүүд үүсдэг гэж Хятад уламжлалт анагаах ухаанд үздэг. Урсгалыг онгойлгох, сэргээх, өөрөөр хэлбэл өвдөлт намдаахын тулд зүүний эмчилгээ, хоргүйжүүлэлт, бумба зэргийг ашиглаж болно.

ДОТОР МУУХАЙРАХ, БӨӨЛЖИХ

Гар, ходоод болон бусад тодорхой даралтын цэгүүдэд зүү тавьснаар дотор муухайрах, бөөлжихийг зогсоож болно.

УРГИЙГ ЗӨВ БАЙРЛАЛД ОРУУЛАХ

Зөвхөн мэргэшсэн эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдэд зүүний эмчилгээ, бумба, эсвэл хоргүйжүүлэлт хийх боломжтой. Эмчилгээг заавал эмнэлэгт хийлгэх шаардлагатай.

АРЬСНЫ ӨВЧИН

Шарх, цэврүү, батга болон бусад олон төрлийн арьсны өвчнийг зүүний тусламжтайгаар тайвшруулж болно. Бумба нь экзем, псориаз өвчний хувьд сайн байдаг.

МЭДРЭЛИЙН ГАРАЛТАЙ ЭМГЭГ

Энэ нь үрэвслийг бууруулж, мэдрэл, булчинг өдөөдөг бөгөөд Беллийн саажилтын ихэнх шинж тэмдгүүдийг бууруулахад тусалдаг гэж үздэг.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд