No menu items!
HomeОнцлох үйлчилгээ“Vector art Daginaa”: Хайртай хүмүүстээ барих дахин давтагдашгүй бэлгүүдийг урлана

“Vector art Daginaa”: Хайртай хүмүүстээ барих дахин давтагдашгүй бэлгүүдийг урлана

-

Баярын өдрүүдэд хайртай дотны хүмүүстээ бэлэг сонгох хүндхэн даваа байдаг. Энэ үед тань туслах эрч хүчтэй хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээтэй нэгэн хамт олныг сурвалжлан хүргэж байна.

“Vector art Daginaa”-ийн санаачлагчид нь Л.Мягмардагина, Х.Жаргалсүрэн нар юм. Тэд ШУТИС-ийн  “Хэвлэлийн график дизайн”ангийг төгссөн мэргэжлийн графикч дизайнерууд. Vector art ,Digital art чиглэлээр зурдаг. Тэд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болж байгаа. Нэг зургийг 5-6 цаг орчим сууж зурдаг.

Зөвхөн бэлэг дурсгал хийхээс гадна зургийн студи шинээр нээжээ. Уг студид та мэргэжлийн зурагчнаар зургаа авхуулаад өөрийнхөө хүссэн загвараар хийлгэж болох аж.

Тэдний гол онцлог нь тухайн хүнд зориулж зургийг нь зураад, бэлэг дурсгалын зүйл болгож хийж өгдөгт оршино. Сонирхсон бүтээгдэхүүнээ нэг дороос цогцоор нь бэлэглэх боломжтой.

Жаазтай зураг, дэвтэр, аяга, дэр, футволк, утасны гэр, нэрийн хуудасны хайрцаг, толь, ээмэг зүүлтний сав, кэйсны арын түшлэг буюу та дуу бичлэг үзэхдээ утсаа тогтоогч зэрэг олон төрлийн зүйлсийг та тэднийхээс авч болно.

Цаг хугацаагаа хэмнээд онлайнаар захиалгаа өгч боломжтой гэнэ. 

Мөн гялгар уутыг хэрэглэхээс татгалзаж байгаа энэ цаг үед эко тааран торийг өөрсдөө оёж хийдэг. Та хүссэн зургаа энэхүү торон дээрээ сонгож хийлгэж болно. Цүнх болгоод үүрээд явах боломжтой нь үнэхээр гоё санагдлаа.

Мөн эднийх лаа хийдэг. Лааны нэг давуу тал нь хэрэглэж дуусаад саваа авч ирээд лаагаа дахин хийлгүүлж авч явах боломжтой нь их таалагдсан.

Байгууллага хамт олон монитагийн бэлэг, зул сарын бэлэг, төрсөн өдрийн бэлэгнүүдийг цаг хугацаа алдаж хайж явах шаардлагагүй онлайнаар холбогдоод юм уу очиж захиалгаа өгөхөд болно. Намайг очиход “Сайхан бүсгүй” группын гишүүдийн зургийг зураад  жаазлаад тависан байсан нь гоё харагдаж байлаа.

“Vector art Daginaa”-ийн хамт олон үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд өөрсдийн хэрэглэдэг бэлдэцүүдээ дотоодоосоо авч хэрэглэдэг. Зураг арилж алга болохгүй. Бэлгийн сав баглаа боодол дээрээ маш их анхаардаг гэж тэд онцолж байлаа.

Дашрамд сонирхуулахад, тэд шинэ байрны нээлтэндээ зориулаад маргаашнаас эхлэн 3 хоног бэлэн зарагдаж байгаа бүх бүтээгдэхүүнээ 50 хувь хямдаруулж байгаа юм байна шүү.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийн фейсбүүк хуудсаас нь авах боломжтой.  https://www.facebook.com/vectorartdaginaa/

Г.Бадамханд

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд