No menu items!
HomeЭрүүл мэндХумсны өнгөөрөө өөрийн эрүүл мэндээ шинжээрэй

Хумсны өнгөөрөө өөрийн эрүүл мэндээ шинжээрэй

-

Эрүүл хүний хумс цайвар ягаан өнгөтэй байдаг. Харин тамхи татдаг, цөсний өвчтэй, халдварт шар өвчнөөр өвдсөн үед хумс шар, шаравтар туяатай болдог. Тод улаан туяатай бол цусны улаан бөөмийн өвчтэйн шинж. Харин төрлөхийн зүрхний гажгийн үед хумс тод хөх ягаан туяатай байдаг. 

Хумсны цагаан толбо нь кальцийн дутагдал, болон төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны алдагдлын үед үүсч бий болдог. Харин шаравтар толбо нь тархины хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой.
Уртаашаа, жижиг атираануудтай бол аминдэмийн дутагдалд орсны илрэл. Бас ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдсан үед ийм атираа үүсдэг.

Үүнээс гадна энэ шинж тэмдэг нь хүний таван цул эрхтний аль нэгт ямар нэг үрэвсэл явагдаж буйгийн илрэл байдаг. Грипп, халдварт шар өвчний дараа, хагалгааны үед, урт хугацаагаар цагаан хоолны дэглэм мөрдсөний дараа ч атираа үүсч болно.

Эх сурвалж: УХТЭ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд