No menu items!
HomeЭрүүл мэндСарын тэмдэг хугацаандаа ирэхгүй, хэлбэлзээд байх нь ямар учиртай вэ?

Сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй, хэлбэлзээд байх нь ямар учиртай вэ?

-

Умайн хүзүүний сувгийн үрэвсэлтэй үед тэр бүр зовиур шаналгаа үүсэхгүй, өвчний эхэн үед бэлэг эрхтнээс ялгарах цагаан юмны хэмжээ ихсэх, өнгө нь өөрчлөгдөх, хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар өвдөх шинжүүд гарч болох боловч ихэнхи эмэгтэйчүүд анзаарахгүй өнгөрөөдөгөөс өвчин архагшин хүндэрдэг.

Түүнчлэн энэ өвчин нь умайн хүзүүний өмөн буюу хорт хавдар үүсгэдэг суурь өвчний тоонд ордог учраас эмэгтэй хүн бүр доод тал нь 6 сар тутамд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж занших нь аливаа өвчин эмгэгийг эрт илрүүлэх, цаг алдахгүй эмчлүүлэхэд сайнаар нөлөөлдөг байна.

ӨНДГӨВЧНИЙ ҮРЭВСЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Өндгөвч нь эмэгтэйн биед эм бэлгийн эсийг боловсруулах болон биений юмны үйл ажиллагааг зохицуулдаг бэлгийн даавар ялгаруулах гэсэн 2 үндсэн үүргийг гүйцэтгэдэг аарцгийн хөндийд байрладаг бэлэг эрхтэн юм. Эмэгтэйчүүдийн өвчний дотор өндгөвчийн үрэвсэл нилээд элбэг тохиолддог бөгөөд дангаараа өвчилөхөөс илүүтэй умайн гуурсан хоолойн үрэвсэлтэй хавсарсан байх нь элбэг.

Ихэнхидээ үтрээ болон умайд байгаа халдвар өгсөх байдлаар тархсанаас үүсдэг. Өөрөөр хэлбэл төрөлт, үр хөндөлтийн улмаас умайд үүссэн үрэвсэл болон янз бүрийн шалтгаантай үтрээний үрэвслүүдийг эмчлүүлэхгүй архагшуулснаас халдвар үтрээнээс умайн хөндий рүү, умайн хөндийгөөс умайн гуурсан хоолой рүү, умайн гуурсан хоолойноос өндгөвч рүү дамжин тархах байдлаар өвчлүүлдэг.

Харин цөөн тохиолдолд уруудах замаар өөрөөр хэлбэл мухар олгой, шулуун гэдэс түүний дээд хэсэг, хошного зэрэг эрхтнүүдийн үрэвсэл тархаж өндгөвч болон умайн гуурсан хоолойг үрэвсүүлж өвчлүүлдэг байна.

  • Хэрвээ танд доорхи асуудлуудын аль нэг нь байгаа бол таны өндгөвч үрэвсэж өвчлөх магадлалтай тул заавал эмчид хандан эрүүл байгаа эсэхээ тодруулаарай.
  • Урьд өмнө, хэзээ нэг цагт эмч таныг үзээд Таны өндгөвч үрэвсэлтэй байна, эмчлүүлээрэй гэсэн боловч та эмчлүүлэхгүй орхисон.
  • Үе үе хэвлийн доод хэсэг, бүсэлхий, цавь орчмоор хатгуулж өвддөг
  • Биений юмны мөчлөг алдагддаг
  • Хэвлийн доод хэсгээр өвдөхийн хамт халуурч байсан
  • Бэлэг эрхтнээс цагаан юм их гардаг эсвэл цагаан юмны өнгө, үнэр хэвийн биш санагддаг
  • Үр хөндүүлж байсан эсвэл төрөлт хүндрэлтэй явагдсан
  • Умайн гаднах жирэмслэлт болж байсан.
  • Умайн хөндийдөө ерөндөгтэй
  • Хамгаалалтгүй, найдвартай б
    иш бэлгийн харьцаанд ордог
  • Хэвлийн хөндийн идээт өвчний улмаас хагалгаанд орж байсан

Өвчний илрэл нь хурц тод байхын зэрэгцээ бүдэг, балархай ч байж болдог. Халдвар хир их талбайг хамарч өвчлүүлсэн болон үүсгэсэн нянгийн хоруу чанар, тухайн хүний биеийн эсэргүүцэл зэргээс хамааран хэвлийн доод тал, бүсэлхийгээр өвдөх , халуурах, биений юмны үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд тод, бүдэг, хүчтэй, сул байдлаар илэрнэ. Хэрвээ өндгөвч болон умайн гуурсан хоолой идээлж үрэвсвэл энэ нь умайн гаднах жирэмслэлт болох, гуурсан хоолой битүүрэх, үргүйдэх зэрэг хүндрэлүүдийн гол шалтгаан болдог.

Харин мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандан оношлогоо, эмчилгээг хийлгэвэл бүрэн төгс эмчлэгддэг давуу талтай.

САРЫН ТЭМДЭГ ХУГАЦААНДАА ИРЭХГҮЙ ЗАРИМ САРД ИРЭЭД, ЗАРИМДАА ИРДЭГГҮЙ ХЭЛБЭЛЗЭЭД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ?

Юуны өмнө биений юмны мөчлөгөө зөв тодорхойлох хэрэгтэй. Биений юм анх ирсэн өдрөөс дараагийн ирэх өдөр хүртэлх хугацааг нэг мөчлөг гэж үзнэ. Хоорондоо хэд хоногийн зайтай ирж байгаагаар нь биений юмны үйл ажиллагаанд ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг тодруулж болдог. Тиймээс эмэгтэй хүн бүр сарын тэмдгийн хуанли хөтөлж хэвших нь чухал юм. Энэ нь тийм ч түвэгтэй биш бөгөөд та тухайн оны календарь аваад түүн дээрээ биений юм ирсэн өдрүүдээ дугуйлаад тэмдэглэхэд л хангалттай. Маш олон эмэгтэйчүүд биений юмыг сард нэг удаа ирэх ёстой гэж ойлгодог буруу итгэл үнэмшилтэй байдаг.

Биений юмны мөчлөг 20-35 хүртэл хоногтой байж болох бөгөөд ихэнхи эмэгтэйнх дунджаар 28 хоногийн мөчлөгтэй байдаг. Гэхдээ хүнд бүрд адилгүй. Доод тал нь 4-6 удаагийн биений юм үзэгдсэн хугацааг тасралтгүй тэмдэглээд хоорондоо хэд хоногийн зайтай байгаагаар нь таны биений юм хэд хоногийн мөчлөгтэй вэ гэдгийг тооцож болно. Биений юмны ирэх ёстой хугацаа 7 хоногийн дотор хойшоо, урагшаа хэлбэлзэж ирж болох бөгөөд үүнийг тогмол, хэвийн мөчлөгтэй гэж үзнэ.

Харин 20 хоногоос дотогш эсвэл 35 хоногоос дээш мөчлөгтэй эсвэл нэг удаа ирэхдээ 7 хоногоос дээш хугацаагаар үргэлжилдэг, өвдөлттэй ирдэг бол заавал мэргэжлийн эмчид хандаарай. Энэ нь умай, өндгөвч, тархины үйл ажиллагааны зохицуулга алдагдсантай холбоотой юм.

ХЭВЛИЙГЭЭР ӨВДӨӨД БАЙНА ЭНЭ ЯМАР ӨВЧИН БЭ?

Зөвхөн энэ зовиураар ямар нэг өвчин байна гэж үзэх нь хангалттай биш. Хэвлийн яг аль хэсгээр өвдөж байна, өвдөлтийн хүч, үргэлжлэх хугацаа нь ямар байна, өөр ямар нэмэлт зовиур илэрч байна зэрэг олон асуудлыг тодруулах шаардлагатай юм. Тийм болохоор өөртөө таамаглаж онош тавихын өмнө өрхийн эмчдээ эхлээд хандаарай. Танд үүссэн энэ зовиур дотрын, мэдрэлийн, мэс заслын, эмэгтэйчүүдийн олон өвчний үед илэрч болох тул мэргэжлийн эмчийн туслалцааг авах нь чухал.

Эх сурвалж: НӨАГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд