No menu items!
HomeНом ярьяГ.Ням-Од: Хүн түүхээ мэдэж байж ирээдүйд хаашаа явах зүг чигээ олдог

Г.Ням-Од: Хүн түүхээ мэдэж байж ирээдүйд хаашаа явах зүг чигээ олдог

-

-Таны ширээний ном юу вэ?

-Бариад л сууж байна даа. О.Дашбалбар “Оюун санааны яруу найраг” гэдэг номыг эхлүүлээд байна.

-Яагаад энэ номыг сонгох болсон бэ?

-Дашбалбар гуайн шүлгээс гадна үг хэллэг нь хурц байдаг. Хоёр гурван нүүдлийн цаадахыг олж хардаг учраас үргэлж үнэн мөнийг онож хэлдэг. Энэ нь надад их таалагддаг учраас энэ номыг унших зорилт тавиад эхлүүлээд байна.

-Ном таны ажил, хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Байлгүй яах вэ. Хүн гэдэг угаасаа ямарваа нэгэн юмнаас сэдэлжиж амьдардаг. Тэр өдөөж, сэдэлжүүлж өгдөг зүйл нь ном байдаг. Хүнийг зөв төлөвшүүлэх, мэдлэг боловсрол олгох, урам зориг өгөх гээд л номны ач тусыг нуршихад илүүц бизээ. Миний амжилтын гараа ч мөн номноос эхэлсэн. Би түүх болон бизнес чиглэлийн номнуудыг их уншдаг. Бизнес чиглэлийн номнууд уншдаг байсан учраас өөрийн бизнесээ эхлүүлээд явж байна. тиймээс номын нөлөөл миний ажлын гараанд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан.

-Таны хувьд хамгийн үнэ цэнэтэй ном тань юу вэ?

-Түүхийн чиглэлийн номнууд миний хувьд хамгийн үнэ цэнэтэй. Жишээ нь энэхүү “Монголын их товчоон” гэдэг Монгол аялгийг оруулж өгсөн түүхийн томоохон судар байна. Хүн ер нь эх түүхээ мэдэж байж ирээдүйд хаашаа явах зүг чигээ олдог. Заавал өнгөрснөө дурсаад байхгүй ч гэсэн улс эх орон, ард түмэн, өвөг дээдсээ мэддэг байх хэрэгтэй. Түүхээс суралцах зүйл ч их.

-Номыг ямар арга барилаар уншдаг вэ?

-Тогтсон өвөрмөц арга барил байхгүй. Ерөнхийдөө  уншиж байгаа мөрүүдийг төсөөлж уншдаг учраас үлдэц сайтай байдаг. Уншсан мөрөө ургуулан боддог. Жишээ нь

Монгол минь мөхөхийг чи үзэхгүй

Морьд минь цуцахыг чи үзэхгүй

Мэргэд минь цөөрөхийг чи үзэхгүй

Мэлмий нь цавчихыг чи үзэхгүй.

Дээрх мөрүүдээс Монгол руу халдах гэж, өөрийн болгох гэж санаархсан хүмүүст зориулж бичсэн байна гэдэг төсөөлөл буунгуут үүнийг уншаад дотроо бодож эхэлнэ. Энэ хүн яагаад ингэж бичих болов?  Ямар утгатай юм бол гээд л гүнд нь нэвтрэхийг хичээнэ дээ.

-Ямар орчинд унших нь илүү таатай санагддаг вэ?

-Чимээгүй орчинд унших нь илүү дээр. Гэхдээ үнэхээр уншихыг хүссэн номоо хаана ч хамаагүй уншдаг. Чимээ шуугиантай байсан ч өөрөө вакум орчинг бий болгодог. Завгүй үедээ уншихыг хүссэн номоосоо татгалздаг. Тэгэхгүй л бол ажлаа мартаад номондоо ороод л суучихна шүү дээ.

-Таны санал болгох ном?

-Тийм зүйл байхгүй.  Хүн бүрийн сонирхол өөр. Чи энэ номыг уншаарай гээд нэг хүнд хэлдэг тэр нь нөгөө хүний хүсэл сонирхолд нийцэхгүй ч байж болно. Тиймээс энэ бол утгагүй зүйл. Дуртай зүйлийнхээ талаар уншиж эхэлсэн хүн номонд дурлаж эхэлнэ. Хүн дуурайж уншина гэдэг өөрөө утгагүй шүү дээ.

-Та өөрийгөө номоор төсөөлвөл?

-Түүхэн чиглэлийн ном байх  болов уу даа.

Яг тодорхой нэг номоор төсөөлвөл “Тоомжиргүй амьдрах урлаг” гэдэг номыг нэрлэж болох юм.  

О.ЦЭЦЭГСҮРЭН

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд