No menu items!
HomeХоол, шим тэжээлЗагасаар хоол хийхдээ МАРТАЛГҮЙ санах чухал зүйлс

Загасаар хоол хийхдээ МАРТАЛГҮЙ санах чухал зүйлс

-

1. Эхлээд усаар дүүргэсэн саванд загасаа хийгээд үз. Хэрвээ хөвж байвал муудсан, живж байвал шинэ загас гэсэн үг.

2. Загас шарах явцад гардаг эвгүй үнэрийг дарахыг хүсвэл төмс хальслаад нимгэн зүсэж хамтад нь шараарай.

3. Загасны шөл хийх гэж байгаа бол усаа хийхдээ давсыг нь хийнэ.

4. Шарж байх явцад бутарч, хэсэгчлэн хуваагдахаас сэргийлэхийн тулд амталсныхаа дараа 15 минут хүлээж байгаад шараарай.

5. Загасаа шарж байхдаа хайруулын тавагтай тос руу бага зэрэг давс хийвэл шаржигнасан зажлууртай болдог.

6. Загасны хайрсыг хялбар цэвэрлэхийг хүсвэл цагаан цуу шүршиж өгөөрэй.

7. Хөлдөөсөн загасаар хоол хийх гэж байгаа бол эхлээд хүйтэн усанд хийж дэвтээгээрэй. Халуун ус хэрэглэж болохгүй шүү.

8. Хэрвээ том загасаар шөл хийх гэж байгаа бол усаа буцалсны дараа биш, хүйтэн байхад нь хийж буцалгана.

9. Загасаар хоол хийхдээ галаа бага хэм дээр байлгах хэрэгтэйг анхаараарай. Шөл хийж байхдаа эхлээд буцалсны дараа хэмийг нь багасгаж зөөлөн галаар болгоорой.

10. Загас цэвэрлэх, зүсэх явцад гараас гулгаад байвал гартаа давс түрхчих.

11. Хатуу хайрстай загасыг цэвэрлэхдээ хүйтэн ус тосгуур луу гоожуулаад загасаа ногоо үрэгчээр үрж хайрсыг нь цэвэрлэнэ. Үүний дараа мөн л гоожуулсан усны доор тосож сүүлнээс нь толгой хүртэл цэвэрлэвэл илүү хялбар бас хурдан дуусна.

12. Загас шарахдаа тос бага хэрэглэ. Ингэвэл илүү сайн шарагдаж, амттай болдог. Бас хоёр, гурван хэсгээр нь хайруулын таваг дээр шарах бол хооронд нь нийлүүлж болохгүй шүү.

13. Хийж идсэн загасны махтай хоол чинь илүү гараад үлдчихвэл 1-2 хоногоос илүү хугацаатайгаар хадгалж болохгүйг мөн сануулж байна.

14. Хэд хэдэн төрлийн загасны махыг хольж шөл хийвэл илүү амттай болдог.

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд