No menu items!
HomeЗөвлөгөөХүүхдээ яаж өглөө болтол сэрэхгүй унтуулах вэ?

Хүүхдээ яаж өглөө болтол сэрэхгүй унтуулах вэ?

-

Хэрвээ хүүхэд нойрмоглох шинж тэмдэг илэрвэл түүнийг даруйхан унтуулах хэрэгтэй , хүүхэд нойрмоглосон үедээ өөрөө хурдан гэгч нь унтах болно. Хүүхдийг арай цовоо сэргэлэн байх үед нь унтах бэлтгэлийг нь хийж усанд оруулах бөгөөд ингэснээр дараа нь нойрмоглох үед нь бие нь аль хэдийн хатаж хуурай хувцас өмсгөн унтахад бэлэн болгоно. Хэрвээ энэ нойрмоглох үеийг та алдах юм бол дахин нэг цаг , эсвэл бүр ч удаан хугацаагаар дахин нойрмоглож эхэлтэл нь хүлээх хэрэгтэй болно.

Унтах цаг тогтоох

 3-7 сартай хүүхэд нэг зүйлийг хийснийхээ дараа өөр нэгэн зүйлийг хийдэг талаар хэвшмэл дадал зуршлыг ойлгож эхэлнэ . Түүний энэ ойлголтыг тулгуурлан түүнд тодорхой нэгэн цагт унтах дадал зуршлыг суулгаж , ингэснээр хүүхэд “сэтгэл санааны бэлтгэлтэй” байх болно . Та хүүхдээ усанд оруулах , тэврэх , дуу дуулах , үлгэр ярих , хөхүүлэх , эсвэл үнсэх зэрэг үйлдлүүдийг хийсний дараа хүүхдээ оронд нь оруулна . Гэрлээ унтрааж , тасалгаанд намуун орчныг бүрдүүлнэ.

Орой бүр аль болох нэг хүн , нэг цагт яг адилхан дарааллаар адилхан зүйлүүдийг хийгээд байх хэрэгтэй , ээж нь бол бүр сайн. Энэ байдлаар унтах хэвшлийг амжилттай тогтоож чадвал танд өөрт чинь ч маш амар байх болно . Сайн унтах нэгэн арга нь тодорхой нэгэн төгсгөлтэй байх хэрэгтэй : Та хүүхдийг орон дээр нь тавьсан  л бол хүүхэд унтах ёстой болжээ гэдгээ ойлгох хэрэгтэй . Түүнийг орон дээр нь тавиад хүүхэд өөрөө унтдаг болж сурах хугацаа хэрэгтэй . Харин хүүхдийг дахин дахин орноос нь авч тэврэх , дуу дуулах хэрэггүй . Хэрвээ та цуг хэвтэж , хөхүүлж , зөөлөн цохих зэргээр унтуулбал хүүхэд шөнө бүр сэрэх бүртээ яг л тэр үйлдлүүдийг чинь хүсэх болно . Иймд та хүүхдээ өөрөө бие дааж унтахад сургах хэрэгтэй .

 Хүүхэд шөнө олон удаа сэрвэл яах вэ?

 Хүүхдийн амьдралын хэмнэл нь ердөө л зуршсан зуршлаас нь эхтэй байдаг . Хүүхэд орой яаж унтаж сурсан бэ шөнө сэрэхдээ яг тэр аргаараа л буцаж унтахыг хүснэ . Иймд та хүүхдээ тэврэн хөдөлгөх , тэврэн нааш цааш явах зэрэг үйлдлүүдийг өдөр шөнөгүй  хийгээд байх дуртай л  биш бол огтхон ч хийх хэрэггүй.

 Та дараах аргуудаар хүүхдээ шөнө сэрэхэд нь буцааж унтуулахыг хичээгээрэй .

Хүүхдээ харахдаа хэт их чимээ анир гаргалгүй аяархан очиж харах

Гэрлээ асаах хэрэггүй , хүүхдийн орны ойр хавьд маш бүдэг гэрэл л шөнө асааж байвал зүгээр

Онц шаардлагатай биш бол шөнө хуурайлахгүй , живх солихгүй байх

Хэрвээ та хүүхдээ өөрөө унтаж сургамаар л байгаа бол шөнө орон дээрээс нь авах хэрэггүй . Та зүгээр хажууд нь зөөлөн цохин бүүвэйлэх маягаар буцааж унтуулаарай . Харин идэжуух юм өгч , авч тэвэрч хэрхэвч болохгүй .

Зарим хүүхэд хэдэн шөнө энэ байдлаар унтаа сурчихдаг бол зарим нь хдэн долоо хоног ч болж болзошгүй . Та тэвчээртэй байгаарай .

 Ямар ч аргаар хүүхдээ унтуулж сургахаар зорьсон бай гол нь тэвчээр ба хүүхдийнхээ чадварт итгэх нь гол юм . Гэхдээ хэрвээ хүүхэд чинь өвчтэй байгаа бол эдгэртэл нь түр хүлээгээрэй .

 Энэ бүх “ажиллагааг “ эхлэхээс өмнө та болон таны хань нөхөр тантай нэгэн санаа зорилготой байгаа эсэхийг мэдэх нь чухал . Ингэснээр эхний хэдэн хоног бэрхшээлтэй байх үед таныг дэмжиж өгнө. Доорх 3 арга нь хүүхдийг унтуулж сургах аргууд бөгөөд алийг нь ч сонгосон бай хамаагүй гол нь орой унтуулахдаа ба шөнө дунд сэрэхэд нь энэ л аргаа хэрэглэж байх нь чухал юм . Энэ аргаар 2-3 шөнө өнгөрөхөд үр дүнд хүрэх бөгөөд зарим нь долоо хоног , бүр илүү удах ч тохиолдол бий . Хүүхэд уйлахад та мөн сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй .

 Унтуулж сургах арга 1: Уйлахыг нь хязгаарлах арга

 Хүүхдийг ганцааранг унтуулахаар хэвтүүлээд , хүүхэд уйлаад байвал 5 минут болоод нэг очиж харах ба дараа нь 10 минут , 15 минут гэх мэтээр жаахан удаж очих ба хажууд нь удаан байх хэрэггүй . Орон дээрээс нь авах хэрэггүй бөгөөд зөөлөн дуугаар аргадаж хэдэн үг хэлэх буюу зөөлөн цохиж хөнжлийг нь засаж өгч болно . Эхний хэдэн удаагийн уйлалт нь жаахан удаан байж магадгүй боловч та сандарч , уурлаж бухимдах хэрэггүй , хүүхэд дээрээ очихдоо эелдэг зөөлөн дуугаар харьцаж тайвшруулах хэрэгтэй . Шөнө дунд сэрэхэд нь мөн л энэ аргаа хэрэглэнэ . Нэг долоо хоногоос хэтрэлгүй хүүхэд чинь шөнө сэрэхээ болих вий .

 Унтуулж сургах арга 2: Аажмаар холдох арга

 Эхний хэдэн орой орных нь хажууд  хүүхдийнхээ жижигхэн гарыг нь унттал нь атган сууна . Дараагийн хэдэн орой нь сандлаа жаахан холдуулсаар хүүхдийн өрөөний хаалга хүртэл аажмаар холдсоор хүүхдийн нүдэнд харагдахуйц газар хүртэл холдуулна . Дараа нь бүүр хол хүүхдэд харагдахааргүй газар суух ба хэрвээ шаардлага гарвал зөөлөн дуугаар унттал нь юм ярьж болно .

 Анхаар: Энэ арга нь хугацаа их орох боловч хүүхдийн нулимс бага гарах сайн талтай .

 Унтуулж сургах арга 3: Үнсэж унтуулах арга

 Хүүхдийг үнсэж унтуулах: Энэ арга нь жаахан темпераментный хүүхдэд тохирно .

 Хүүхдийг үнсээд холдсоноо буцаж ирж үнсээд дахин холдоод дахин ирж үнсэнэ . Өрөөнд нь нааш цааш явж хүүхдийг унттал нь байх боловч хүүхдийг үнсэхээс бусдаар тэврэх , идэж уух юм өгөх зэрэг үйлдэл хийж хэрхэвч болохгүй .

 Анхаар: Энэ арга нь удаан хугацаанд зөндөө олон унсэлт шаардагдаж магадгүй л юм . Хэрвээ хүүхэд шөнө дунд сэрвэл та мөн л ингэж үнсэж унтуулах болно . Нэг хоёр долоо хоногийн дараа хүүхэд шөнө сэрэхээ больж , унтахдаа ч уйлахаа болино .

Гоёхон ээж

Эх сурвалж : НӨАГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд