No menu items!
HomeХүмүүсАндреа Бочеллигийн тухай бидний мэдэхгүй баримтууд

Андреа Бочеллигийн тухай бидний мэдэхгүй баримтууд

-

Андреа Бочелли бол классик хөгжмийг нийтийн аязтай хослуулан, түмэн олны зүрх сэтгэлийг татаж чадсан хүн билээ. Тэрээр гайхамшигт Лучано Поваротти шиг Италийн ард тvмний дунд хосгүй нэр хүндтэй нэгэн бөгөөд, дуурийн дууг гайхамшигтай дуулдаг хvн билээ. Дэлхий даяар алдар нэр нь цуурайтаж, амьд домог болсон Андреа Бочеллиг “Хүмүүс” буландаа онцоллоо.

Андреа Бочелли 1958 оны 9 сарын 22  төрсөн бөгөөд дуучин, продюсер, дууны үг зохиогч, хөгжимчин, өмгөөлөгч зэрэг олон мэргэжил эзэмшсэн авъяаслаг нэгэн юм. Тэрээр төгөлдөр хуур, лимбэ, саксофон, бүрээ, татах бүрээ, босоо ятга, гитар, нам гитар, бөмбөр, мелодика хөгжмийн зэмсгийг тоголдог байна. Түүнийг 12 настайдаа хөл бөмбөг тоглож байгаад, бөмбөгөнд цохиулан хараагүй болсон гэдэг.

Уран бүтээлийн гараа

Андреа Бочелли 33 нас хүртлээ шөнийн цэнгээний газар төгөлдөр хуур тоглодог байжээ. 1992 онд Андреа Италийн рок од Зуккерогийн шалгаруулалтад тэнцсэнээр дуурийн дуучин болох гараагаа эхэлж, өдгөө дэлхийд нэр алдар нь түгсэн тенор болсон юм. Мөн 1994 онд Санремогийн Хөгжмийн Фестивалд түрүүлснээсээ хойш 13 ширхэг поп болон сонгодог хөгжмийн цомог, хоёр шилдэг дууны цомог, найман бүрэн дуурь гаргаж дэлхий даяар 70 гаруй сая ширхэгийг борлуулжээ.

1998 онд тэрээр “People” сэтгүүлийн хамгийн үзэсгэлэнт 50 хүний нэгээр тодорчээ. Тэрээр 1999 онд Грэмми шагналд нэр дэвшсэн анхны сонгодог дуучин болсон юм. Мөн түүний Селин Дионтой хамтарч дуулсан Камелотын эрэл киноны “The Prayer” дуу нь Алтан Бөмбөрцөг наадмын шилдэг дууны шагналыг хүртэж, мөнхүү төрлөөр Оскарын шагналд нэр дэвшжээ. Тэрээр “Sacred Arias” нэртэй сонгодог цомгоо гаргасны дараа АНУ-ын сонгодог цомгийн чартийн 1, 2, 3-р байруудыг зэрэг эзэлж, Гиннесийн рекордийг тогтоожээ. АНУ-ын Биллборд-200 чартийн топ 10-д түүний таван цомог орж, рекорд болох 7 цомог нь Сонгодог цомгийн чартийг тэргүүлсэн юм.

Sacred Arias цомог нь дэлхий даяар 5 сая хувь борлогдсноор, түүхэн дэх хамгийн олон хувь борлогдсон ганцаарчилсан дуучны сонгодог цомог болсон юм. 1997 онд гаргасан поп дууны “Romanza” цомог нь Итали дуучны гаргасан хамгийн олон хувь борлогдсон цомог, Канад болон Европ, Латин Америкийн хэд хэдэн оронд гадаад дуучны хамгийн их борлогдсон цомог болж байв. Тус цомгийн анхны сингл болох “Time to Say Goodbye” дуу нь Европ даяарх чартуудыг тэргүүлж, Германд чартыг 14 долоо хоног дарааллан тэргүүлж дээд амжилт тогтоож тус оронд 3 сая гаруй хувь борлогдсон байна. Бочеллиг хамгийн нэрд гарсан Итали болон сонгодог дуучин хэмээдэг. “Con te partirò буюу” “Time to Say Goodbye” хэмээх энэхүү гайхалтай дууг Английн дуучин Сара Брайтмантай хамтран дуулсанаар хүмүүсийн  зүрх сэтгэл хоногшиж үлдсэн гайхалтай хөгжмийн бүтээл болсон юм. Хорвоо дэлхий дээрх  хамгийн гайхалтай дуэт гэдэгт санал нийлэх хүн олон бизээ.

Бас нэг гайхалтай үйл явдал болсон нь 2010 оны 3 сарын 2-нд тэрээр, амьд театрт оруулсан хувь нэмрээрээ “Hollywood walk of fame’’ өргөмжлөлөөр шагнагджээ.

Хувийн амьдрал

Түүний анхны эхнэрийг Энрико Жанзатти гэдэг бөгөөд 1970 онд төрсөн Итали бүсгүй юм. Түүний талаарх мэдээлэл олон нийтэд  тийм ч эл байдаггүй бөгөөд  мэргэжил болон бусад мэдээлэл нь нууц хэвээр байдаг байна. Тэд Андреаг шөнийн цэнгээний газар ажиллаж байх үед танилцсан гэдэг. Тэр хоёр удалгүй үерхэж эхэлсэн бөгөөд 1992 онд хуримаа хийжээ. Хосууд 1995 оны 2-р сард Амос хэмээх анхны хүүгээ өлгийдөн авчээ. Тэдний хоёрдахь хүү 1997 оны 10-р сард төрсөн бөгөөд Маттео хэмээн нэр хайралжээ. Бага  хүү нь саяхан хөгжмийн карьераа эхэлсэн юм. Харамсалтай нь удалгүй хосуудын харилцаа тасарч, 2002 онд тэд салах шийдвэр гаргажээ. Гэвч хоёулаа сайн найзууд хэвээр үлдэхийг эрхэмлэсэн байна.

Энрикагаас салснаасаа хойш 2014 оны 3-р сарын 21-нд Вероника Бертитэй гэрлэсэн юм. Хуримаа хийхээс хоёр жилийн өмнө тэд Виржиниа хэмээх охины эцэг эх болжээ. Тэрээр 53 насандаа гурав дахь хүүхдийн аав болсон нь энэ билээ. Түүнийг аз жаргалаар бялхуулсан хүн бол хувийн менежерээр нь ажиллаж байсан Вероника Берти гэдэг бүсгүй юм. Тэрээр охиндоо Виржиниа гэдэг нэр хайрласнаа ийн өгүүлэв. “Энэ бол өвөрмөц этрусс нэр юм. Тэгээд ч энэ нэрийг миний таньдаг нэг ч хүн аваагүй билээ” хэмээн тайлбарлажээ. Тенор дуучны бяцхан охинд хоёр ах нь, бас аав нь гээд хамгаалагч нар дутахгүй гэж ээж нь ярьжээ.

Хэсэг хугацааны дараа Бочеллигийн өмнөх эхнэрийн хоёр хүү шинэ гэр бүлдээ нүүн ирж, хамт амьдрахаар болсон байна.

Алдарт тенор маань өөрийн 22 настай хүү Маттеотай хамтран дуулсан “Fall On Me”  дуугаа 2018 онд цацсан юм. Эцэг хүүгийн хослолоос хөгжмийн гайхамшгийг мэдрэхээс гадна гэр бүлийн нандин харилцааг харж болохоор байна гэж  “The Western Journal” онцолжээ.

Түүний цомгууд

  • Il mare calmo della sera (1994)
  • Bocelli (1995)
  • Viaggio Italiano (1995)
  • Romanza (1997)
  • Aria – the opera album (1997)
  • Hymn for the World (1997)
  • Hymn for the World 2 (1998)
  • Sogno (1999)
  • Sacred Arias (1999)
  • Verdi (2000)
  • Requiem (Verdi) (2001)
  • Cieli di Toscana (2001)
  • Sentimento (2002)
  • Andrea (2004)
  • Amore (2006)
  • The Best of Andrea Bocelli: Vivere (2007)
  • Incanto (2008)
  • My Christmas (2009)

                                                                                                                                                                          Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд