No menu items!
HomeШинжлэх ухаанЖирэмсэн үед хэт таргалах нь ургийн тархины хөгжилд нөлөөлдөг

Жирэмсэн үед хэт таргалах нь ургийн тархины хөгжилд нөлөөлдөг

-

Эх, хүүхдийн холбоо нь хүний ​​мөн чанарт хамгийн хүчтэй нөлөөлдөг. Хүүхдийг дэлхийд авчрахын тулд эмэгтэй хүн маш олон өөрчлөлтүүдтэй нүүр тулдаг. Таны хэвлийд баяцхан зүрх цохилж байгаа нь баясгалан, аз жаргал өгдөг ч үүнийг дагаад чухал үүрэг ирдэг нь хариуцлага юм. Бид зөвхөн боловсролын талаар ярих биш, жирэмсэн байхаас эхлээд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хариуцлагын талаар ярих болно. Бид жирэмсэн үед эхийн хэт таргалалт, хүүхдийн ирээдүйн оюуны хөгжилд тулгарч буй бэрхшээлтэй холбоотой байдаг судалгааг хуваалцахыг хүслээ.

Жирэмсэн үед хэт таргалах нь ирээдүйн хүүхдийн тархины хөгжилд нөлөөлдөг гэсэн судалгаа гарчээ

Жирэмсэн үед эмэгтэй хүн жин нэмэх нь түүний болон эх баригч нарын том асуудал боллдог.  Жирэмсэн бүсгүйчүүд жингээ аажмаар нэмэгдүүлж, жирэмсний хугацаа бүрт эрүүл хязгаарт байх шаардлагатай. Жирэмсэн үеийн таргалалтаас үүдэж цусны даралт ихсэх, преэклампси, жирэмсний үеийн чихрийн шижин гэх мэт хүндэрлүүд үүсдэг. Биеийн жингийн индексийг (BMI) хэмжих хүснэгтийг ашиглан илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байгаа эсэхийг мэдэх боломжтой.

Таргалалт ба жирэмсний эрсдэл

Жирэмсэн эмэгтэй хэт их жин нэмэхэд зөвхөн түүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ нь хүүхдэд ч бас нөлөөлж болзошгүй асуудал гэдгийг бид тооцохгүй байна. Энэ асуудал нь жирэмсний хожуу үеийн хордлогоор илэрч болно. Хэдийгээр зарим эхчүүдэд энэ нь хэвийн үзэгдэл боловч дутуу төрөх, зарим тохиолдолд зулбах эрсдэлтэй байдаг.

Колумбийн их сургууль, Техасын их сургуулийн Милман нийгмийн эрүүл мэндийн сургуулийн мэргэжилтнүүдийн баг BMC Pediatrics судалгаагаар жирэмсний үеийн эхийн таргалалт хүүхдийн хөгжлд хэрхэн нөлөөлдөг талаар судалжээ.

Судалгаа

Эпидемиологич, хоол тэжээлийн мэргэжилтэн, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн судлаачдын баг 368 эх, тэдний хүүхдүүдийг жирэмсэн болон хүүхдүүд 3 ба 7 настай байхад нь судалжээ. Сонгосон 368 эхийн нас болон эдийн засаг, нийгмийн гарал нь ижил түвшинд байхаар сонгосон байна. Эхчүүдийн үндэс угсаа, гэр бүлийн байдал, боловсролын түвшин, IQ зэргийг харгалзан үзжээ. Нялх хүүхэд төрөх үеийн жирэмсний хугацаа, түүний хүрээлэн буй орчны нөхцөл зэрэгт анхаарлаа хандуулсан байна.

Жирэмсэн үедээ хоолны дэглэм барьж байсан болон хүүхдээ төрсний дараа хөхөөрөө хооллосон зэрэг анализыг мөн хавсаргасан байна.

Хүүхдүүдийг 3 настай байхад нь тэдний суурь  чадварыг үнэлэх зорилгоор туршилт явуулжээ. Эдгээр туршилтуудыг 4 жилийн дараа 7 настай байхад нь дахин хийсэн байна.

Үр дүн

3 настай хүүхдүүдийн судалгаанд судлаачид тэдний суурь чадварыг судалж, жирэмсэн эхийн хэт таргалалт нь хүүхдийн суурь чадварыг бууруулсан болохыг тэмдэглэжээ.

Хүүхдүүдийг 7 настайд нь дахин үзлэг хийхдээ жирэмсэн үедээ хэвийн жинтэй байсан ээжүүдийн хүүхэд, хэт таргалалттай байсан ээжүүдийн хүүхдүүдээс сэтгэн бодох чадвар буюу IQ-н түвшин өндөртэй байсан нь тогтоогджээ.

Дүгнэлт

Судалгаагаар жирэмсэн үед эхийн таргалалт, дээр дурьдсан хүүхдүүдийн асуудалтай холбоотой ч өөр шалтгаантай байхыг үгүйсгээгүй болно.

Нөгөө талаар, хүүхэд бүрийн хүрээлэн буй орчин, тухтай гэрт өсч, тоглох, сурах  нь хүүхдийн IQ-т нөлөөлнө гэсэн байна.

Ээж тань жирэмсэн байхдаа хичнээн их жин нэмсэнийг та мэдэх үү? Хэрэв та жирэмсэн бол жингээ барих ямар туршлага ашиглаж байгаа вэ? Бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцана уу.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд