No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЖ.Энхжаргал: Цус шүүх эмчилгээг 3 жил дараалан хийлгэснээр харшлаас бүрэн ангижрах боломжтой

Ж.Энхжаргал: Цус шүүх эмчилгээг 3 жил дараалан хийлгэснээр харшлаас бүрэн ангижрах боломжтой

-

“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт “Токсимед” эмнэлгийн захирал, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч   Ж.Энхжаргалтай ярилцлаа.

Танай эмнэлэг дотор болон хордлого, цус шүүх, озон , лазер эмчилгээний  чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байна. Хордлого гэж юу болох талаар яриагаа эхэлье?

Хүний биед хорт бодис, токсин нэвтрэн орсны улмаас бие махбодын дотоод орчин, бодисын солилцоонд өөрчлөлт орох, эд эрхтэний үйл ажиллагаа хямарч, амь насанд аюул учрах, үхэлд ч хүргэх байдлаар илрэх эмгэгийг хордлого гэдэг. Эм, химийн хордлого, хоолны хордлого, жирэмсний хордлого гээд төрлөөр нь ангилахаас гадна гадаад болон дотоод шалтгаант хордлого гэж ангилдаг. Гадаад шалтгаан гэдэгт угаарын, эмийн, химийн, хоолны, амьтан, ургамлын хордлого орно. Харин дотоод шалтгаан гэдэг нь дотор эрхтэний үйл ажиллагааны алдагдлын улмаас /элэг, бөөрний дутагдал гэх мэт/ бодисын солилцооны эцсийн бүтээгдхүүн цусанд ихэссэнээс үүсэх хордлогыг хэлнэ. Өөр ч олон ангилал байдаг.

 Хордлого тайлах үр дүнтэй ямар аргууд байдаг вэ?

– Хордлого тайлах олон аргууд бий. Гемодиализ, гемосорбци, плазмаферез, плазмасорбци, ультрафильтраци, энтерсорбци,  лазер, озоны эмчилгээ гэх мэт эфферент эмчилгээний   аргууд байдаг. Бүгд л цус шүүх эмчилгээний аргууд.

– Цус шүүх эмчилгээг та энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

– Цус цэвэршүүлэх энэ эмчилгээг энгийнээр тайлбарлахад хүний цусан дахь хортой бодис, харшлын антиген, бактерын хор, илүүдэл өөх тос, сахар, дархлааны үрэвсэл үүсгэгч хүчин зүйлс,бодисын солилцооны хортой бүтээгдхүүн гэх мэт ашиггүй зүйлийг механик аргаар ялгаж аваад хүнд хэрэгтэй озоны хийгээр , шингэнээр  баяжуулан буцааж хийхийг хэлж байгаа юм. Ялгаж авсан сийвэнгээсээ тухайн хүнд ямар өвчин байж болох, цаашид ямар төрлийн шинжилгээ, эмчилгээ  хийлгэх, элэг цөсний үйл ажиллагаа, хордлого ямар байгааг тодорхойлж болдог. Тэр ч байтугай үе мөчний өвчин байгаа эсэхийг ч “харж” болно. Цэвэрлэж буцаан хийсэн цус нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулах, цус төлжүүлэх,  идээт өвчнөөс сэргийлэх, элэг дэлүү чөмөгний нөхөн төлжих процесст сайн нөлөөтэй байдаг.

-Жишээлбэл ямар өөрчлөлттэй сийвэн байдаг вэ?

– Цусан дахь холестерин, липидын хэмжээ хэд дахин их хүний сийвэн цөцгий шиг цагаан, элэг,  цөсний эмгэгтэй хүнийх ногоон туяатай, үе мөчний өвчтэй хүний улаан бөөм нь их тунасан байдаг. 

–  Харшлын улирал эхэлсэн байна. Энэ арга нь харшлын антигенуудыг шүүх давуу талтай гэж хэллээ. Энэ талаар тодруулбал?

– Харшил бол дэлхийн нийтийн гол асуудлын нэг болоод байна. Манай улсын таван хүн тутмын нэг нь нэг ба түүнээс дээш төрлийн харшилтай байна гэсэн судалгаа бий. Бидний хүрээлэн байгаа бүх зүйлс харшил үүсэх шалтгаан болж байдаг. Цус шүүх эмчилгээг озон эмчилгээтэй хавсарч хэрэглэсэнээр цусан дахь харшил төрөгчийн хэмжээ багасахаас гадна дархлааг дэмжих үр дүнтэй. Энэ эмчилгээг 3 жил дараалан хийлгэснээр харшлаас бүрэн ангижрах боломжтой.

-Озоны эмчилгээний талаар сая дурдлаа. Энэ талаар тодруулаад хэлбэл, ямар төрлийн эмчилгээ вэ?

Озон гэдэг бол хүчилтөрөгч O2 + O=O3 юм Озон нь биед O2 + O болон задарч, махбодийг идэвхитэй хүчилтөрөгчөөр хангадаг бөгөөд нэг чөлөөт О нь цусан дахь бактери, вирус, мөөгөнцөр, хорт нэгдлүүдийг устган гадагшлуулдаг. Бидний бие махбодын бодисын солилцоо нь хүчилтөрөгчтэй нэгдэн эцсийн процесс явагдах ёстой бөгөөд агаарын дутагдал, өдөр тутмын ачаалал, стресс, насны байдал, үрэвсэлт өвчин зэргээс хүчилтөрөгчийн дутагдал үүсч, ядаргаа,   хөгшрөлт, өвчин эмгэг явагддаг. Хаана өвчин, эмгэг байна тэнд хүчилтөрөгчийн дутагдал, бодисын солилцооны гаж урвал үүсдэг. Бидний өдөр тутам хэрэглэдэг сахар, өөх тосыг боловсруулахын тулд хүчилтөрөгч хэрэгтэй болдог. Хэрэв хүчилтөрөгчийн энэ дутагдал урт удаан хугацаагаар үргэлжилбэл хүний биеийн эд, эс хүчилтөрөгчөөр хангагдаж чадахаа больж, исэж эхэлдэг. Яг энэ үйл явц буюу хүчилтөрөгчийн дутагдал нь олон өвчний, тэр дундаа хорт хавдрын ч эх үүсвэр болдог. Озон нь хүний биеийн эд эсийн түвшинд цусны эсүүдийг идэвхижүүлэн,  хүчилтөрөгчөөр  хангаж өгөх ба бусад эсүүдийг идэвхижүүлсэнээр хүний дархлаа, исэлдэлт, хөгшрөлтийн эсрэг системийг идэвхижүүлэн, халдвар, элдэв харшлын эсрэг идэвхтэй тэмцэж чадахаар болдог.

Цэвэр агаарт гараад хүчилтөрөгчөө хангачихна гэж ярьдаг. Агаарт гараад хангалттай хэмжээний хүчилтөрөгч авах боломж байдаг уу?

-Боломж бий. Гол нь бидний амьсгалж буй агаарт байгаа хүчилтөрөгчийн хэмжээ хангалттай их байвал хүчилтөрөгчийн хэрэглээгээ хангаад байж чадна. Харин агаарын  хүчилтөрөгчийн хэмжээ тодорхой хэмжээнээс буурах болон агаарт хорт хий их байх тусам бид төдий чинээ эрсдэл орно гэсэн үг. Хүчилтөрөгчийн хэрэглээ ихсэх тусам бид хүчилтөрөгчийн дутагдалд орж байдаг. Зүгээр энгийн жишээ хэлэхэд нойргүй хонох , сэтгэл тавгүйтэх, биеийн хүчний ажил хийхэд л  л хүчилтөрөгч дутагдаж байдаг. Тэгвэл өвдөх нь ойлгомжтой шүү дээ, хүчилтөрөгч нэмэлтээр хийж өгвөл эдгэрэх явц төдий чинээ сайжирна.

– Цус шүүх эмчилгээ нь олон өвчинд эерэг нөлөөтэй гэж та дурдсан. Сүүлийн үед чихрийн шижин  өвчнөөр өвчлөх хүмүүс ихэссэн байна. Энэ өвчний үед энэ эмчилгээ хир үр дүнтэй байдаг вэ?

– Эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь чихрийн шижин, арьсны идээт өвчтэй хатиг, буглаатай  хүмүүс байдаг.  

Чихрийн шижинтэй хүмүүст энэ эмчилгээ суурь эмчилгээ болж өгдөг. Өөрөөр хэлбэл цусыг шүүж  өөх, тос, холестерин, сахарыг багасгахаас гадна озон эмчилгээ нь давхар өөх, тос, сахарыг задлаж багасгах үйлчилгээтэй байдаг. Ингэснээрээ цус шингэрч, цусны бичил эргэлт сайжирч эд эрхтэний үйл ажиллагаа эрчимжиж, зовиур, ядаргаа арилдаг. Мөн эмчилгээний төгсгөлд яг өөрт нь тохирсон цаашид баримтлах зөвлөгөөг өгдөг.

Хэдэн сар, жилээр хатиг гарч архагшаад байгаа хүмүүст энэ эмчилгээ их дүнтэй байгаа ба хатигыг гаднаас нь Швейцарын Биоптрон туйлширсан гэрлээр шарж өгсөнөөр эдгэрэх явцыг хурдасгадаг. Мөн  нэг дор энэ бүх үйлчилгээг үзүүлж байгаагаараа  ач холбогдолтой.

-Тэгэхээр хатигтай хүн мэс заслын эмч дээр, дараа нь физик эмчилгээний эмч дээр дараалалд зогсохгүй гэж ойлгож болох нь?

Тийм ээ,тэгж ойлгож болно.

– Танай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жил болж байгаа вэ? Эмнэлгийнхээ талаар танилцуулахгүй юу?

– Манайх байгуулагдаад хоёр жил болж байна. Дотор, хордлогын үзлэг зөвлөгөө өгөхөөс гадна  цус шүүх, озоны эмчилгээ, судасны лазер эмчилгээг дагнан  хийдэг. Мөн Швейцарын биоптрон шарлагын аппаратаар эмчилгээ хийж байна. Манай эмнэлгийн бусдаас ялгарах онцлог бол нэг дор 2-4 эмчилгээ хийдгээрээ давуу талтай. Үнийн хувьд ч боломжийн байдаг тул манай эмнэлгийг зорьж ирдэг хүмүүс нилээн байдаг.

– Цус шүүх эмчилгээний үр дүн ямар хугацаанд гардаг вэ?  Курс эмчилгээ байдаг уу?

– Нэг удаа хийсний дараа л үр дүн нь мэдэгддэг. Шөнөдөө сайхан унтаж амарна, маргааш нь бие хөнгөрөөд босно. Манай курс эмчилгээ 3-7-10 хоног үргэлжилдэг. Эмч үзсэний дараа заалтаа гаргаад, хэдий хугацаагаар ямар эмчилгээ хийхээ шийднэ.

– Зөвхөн өвчтэй хүмүүс энэ эмчилгээг хийлгэдэг үү. Ямар нэг зовиургүй хүн хийлгэж болох уу?

-Дархлаагаа дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл хүмүүс жилдээ нэг удаа курс эмчилгээнд ордог. Мөн донтох эмгэгээс /архи, тамхи/ ангижрах, турах хүсэлтэй хүмүүст эмчилгээ үр дүнгээ  өгнө.

– Энэ эмчилгээг ямар хүмүүс хийлгэж болохгүй вэ. Хориглох заалт бий юу?

– Байгаа. Зүрхний шигдээс, тархины цус харвалт, өндөр халуурч байгаа, сэтгэцийн өөрчлөлттэй, уургийн дутагдалтай хүмүүс  цусаа шүүлгэж болохгүй.

– Насны хувьд хязгаар бий юу?

– 15-аас дээш насны хүмүүс хийлгэж болно. Ялангуяа настай хүмүүст энэ эмчилгээ үр дүнтэй байдаг.

Ярилцсанд Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд