No menu items!
HomeЭрүүл мэндЗайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх шинжүүд

Зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх шинжүүд

-

Таны бие махбодид дараах шинж тэмдэг илэрч байвал таныг зайлшгүй амрах шаардлагатай гэдгийг илтгэж байна гэсэн үг. Мөн эдгээр асуудлууд танд хурцаар илэрч байвал мэргэжлийн эмчид хандаарай.

1.Толгой өвдөх

Хэрэв таны толгой өвддөг бол амралт хэрэгтэй гэдгийг илтгэх эхний шинж тэмдэг юм. Толгой, хүзүү, мөр, нүд зэрэгт хэт их ачаалал өгснөөр таныг ядарч сульдах, стрессдүүлэх зэрэг сөрөг нөлөөтөй байдаг.

2. Ходоод өвдөх 

Сэтгэл санаа тогтворгүй, тархи хэт их ажиллаж байгаа үед хоол боловсруулах үйл явц удаашрах, өтгөн хатах зэргийн үндэс болдог. 

3.Хоолой өвдөх

Дархлаа муудах, стрессдэх зэрэг нь зүрхний хэмнэл алдагдуулж, цусны даралт ихэсгэдэг. Эдгээрээс болоод таны хоолой байнга өвдөх, ханиад  хүрэх шалтгаан болдог байна. 

4.Таргалах

Ядаргааны үед кортизол хэмээх даавар ихээр ялгарснаар таны хоол идэх хүсэл нэмэгддэг. Үүнээс болоод хурдацтай жин нэмж эхэлнэ. 

5. Гэдэс өвдөх

Дээр дурьдсанчлан ходоод, гэдэс өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд нь хоол боловсруулах систем асуудалтай байгааг илэрхийлж байна. Эдгээр нь мөн л танд амралт, тайван байдал хэрэгтэй байгаагийн дохио юм. 

6. Амархан ядрах

Ялангуяа ажлын ачаалалтай үед оройтож унтах, бага цаг унтах зэрэг нь ядаргаанд орох том шалтгаан болдог.

7. Цээж өвдөх

Хэрэв таны цээж хорсох, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байвал мөн л амрах хэрэгтэй гэсэн үг. Магадгүй таны өвдөлт илүү ноцтой байвал мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв арга юм шүү.

8.Бэлгийн сонирхол буурах

Энэ нь бие махбодь болон сэтгэлзүйгээс шалтгаална. Та зөв хооллож, сайн амарч, ажлын ачааллаа зохицуулж, санаа зовоосон асуудлуудаа шийдэх хэрэгтэй. 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд