No menu items!
HomeЭрүүл мэндҮтрээний нянгийн вагиноз ба жирэмслэлт

Үтрээний нянгийн вагиноз ба жирэмслэлт

-

Үтрээ болон төрөх замын хэвийн бичил орчин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ургийн дотоод халдвар, жирэмсний дутуу тээлт, төрсний дараах үрэвсэлт эмгэг үүсгэдэг нянгийн шалтгаантай эмгэгүүдийн дотор нянгийн шалтгаант үтрээний вагиноз хамгийн элбэг тохиолддог. Үтрээний хэвийн бичил биетний тэнцвэр алдагдснаас үүсдэг үтрээний бичил орчны өөрчлөлт бөгөөд энэ нь үрэвсэлт өвчин биш юм. Ийм учраас вагинит (vaginitis) биш вагиноз гэж нэрлэдэг. Нянгийн дисбактериоз гэж ойлгож болно.

Үтрээний сүүний хүчил болон бичил биетнийг үхүүлэх, өсөлт үржлийг саатуулах бусад бодис нийлэгжиж ялгарахад гол үүрэгтэй лактобацилл нь Gardnerella vaginalis, Prevotella, Mobiluncus зэрэг бактерийн бүрдлээр солигддог. Хэвийн үед үтрээнд давамгайлж байдаг сүүн хүчлийн савханцар бусад бичил биетнээр солигддог шалтгаан одоо хүртэл тодорхойгүй байна. Биений юмны үед үтрээний орчин 7 хүртэл нэмэгддэг нь үтрээний бичил биетний бүрдэл өөрчлөгдөхөд нөлөөлдөг нэг хүчин зүйл юм. ҮНВ-той эмэгтэйчүүдийн 50%-д нь эмнэл зүйн ямар нэгэн шинж илрэхгүй. Эсвэл эвгүй үнэртэй (ялзарсан загасны үнэртэй төстэй) салсархаг шингэн цайвар саарал өнгийн ялгадас гарах шинж тэмдэг илэрнэ. Үтрээний угаалга хийх, үнэртэй тампон хэрэглэхээс аль болох зайлсхийж ариун цэврийн дэглэм сахин, сүүн хүчлийн бактерийн өсгөвөр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь халдвар дахихаас сэргийлнэ.

  • Тархалт –  жирэмсэн эхчүүдэд 20% хүртэл тохиолдоно.
  • Жирэмслэлтэнд үзүүлэх нөлөө – дутуу төрөлт, хорионамнионит-ургийн усны бүрхүүл хальсны үрэвсэл, төрсний дараах идээт үрэвсэлт өвчнүүд
  • Оношлогоо – pH>4,5 түлхүүр эс, эмнэл зүй
  • Урагт нөлөөлөх – Ургийн жин багасах, ургийн хүчилтөрөгчийн архаг дутмагшил
  • Урьдчилан сэргийлэлт –Үтрээний хэвийн бичил биетэнг тэнцвэржүүлэх

ҮНВ-той жирэмсэн эмэгтэйд дутуу төрөлт болон ургийн ус цагаасаа өмнө гарах нь хэвийн жирэмсэн эхийг бодвол 2-4 дахин их байна. ҮНВ-н үед халдвар нь өгсөх замаар дамжин ургийн усны бүрхүүл хальсны хэсэг газарт үрэвсэл үүсгэн тэр хэсэгт үрэвслийн медиаторын ( цитокин, лейкотриен, простогландины) түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор ургийн усны бүрхүүл хальс хагарч, базлалт эхэлж, дутуу төрөлт болох нөхцөл бүрдэнэ.

ҮНВ-той хавсарсан олон тооны бичил биетнүүд нь төрөл бүрийн муколизын ферментүүд ( протеаз, муциназ, сиалидаз) ялгаруулна. Бичил биетнүүдээс ялгарсан эдгээр ферментүүд нь умайн хүзүүний салст бүрхүүлийн хамгаалах механизмийг алдагдуулан ургийн бүрхүүл хальсны хучуур эсүүдэд нэвтрэн орж бүрхүүл хальсны холбогч эдийн карказ үүсгэх коллаген ширхэгүүдийн хэлбэр алдагдуулан задлаж, улмаар умайн дотор халдвар шууд нэвтрэх болон ургийн ус урсан гарах нөхцөл бүрдүүлнэ.

Түүнчлэн эсийн мембран хальс гэмтэснээс эсийн доторх органелл (лизосом) хагаран их хэмжээний арахидоны хүчил болон фосфолипаз А2 үүснэ. Арахидоны хүчил нь Простогландин Е2 болон бүрхүүл хальсны хучуур эсийн фосфолипидээс Простогландин F2 альфа-гийн нийлэгжилтийг эрс нэмэгдүүлдэг. Простогландины бүтээгдэхүүнүүд нэмэгдэх нь төрөлт сэдээгдэх, умайн хүзүү нээгдэх, ургийн ус цагаас өмнө гарах нөхцөл бүрдүүлнэ.

Ийм учраас үтрээний нянгийн вагинозын үед дутуу төрөлт ургийн ус цагаас өмнө гарах хүндрэл элбэг тохиолдоно.

Эх сурвалж: НӨАГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд