No menu items!
HomeХоол, шим тэжээлӨглөө бүр цоохор майлзны шүүс уувал дараах 6 үр дүнд хүрнэ

Өглөө бүр цоохор майлзны шүүс уувал дараах 6 үр дүнд хүрнэ

-

Цоохор майлз нь маш их хэмжээний эслэг агуулдаг тул биднийг биед эерэг нөлөөтэй. Цоохор майлз нь амин дэм, эрдэс бодис ихээр агуулдаг тул зүгээр ч чихэрлэг ундаа биш, хоолны дэглэмийн үед нэмэлт тэжээл болдог. Цоохор майлзын жүүс элсэн чихэр, илчлэг багатай байдаг. Түүнчлэн нэг аяга жүүс нь нэг луувангаас чихэр, илчлэг багатай байдаг. Энэ нь бидний эрүүл сайхан байдалд чухал нөлөөтэй ч уг шүүсийг хоолны оронд хэрэглэж болохгүй. Бид эрүүл байхын тулд үргэлж өөр өөр аргыг хайж байдаг ч энэхүү шүүсний ач тусын талаар уншигчидтайгаа хуваалцахад таатай байна.

1. Нүдний хараа муудахаас сэргийлнэ

Цоохор майлз нь А аминдэмийн агууламж өндөр бөгөөд нүдний хараанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь нүдний гадаргууг бактери, вирусаас хамгаалдаг. А аминдэм нь катаракт зэрэг наснаас хамааралтай алсын хараа үүсэхээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

2. Хорт хавдрын эрсдлийг бууруулдаг

Цоохор майлз нь лютеолин агуулдаг бөгөөд судлаачид энэ элемент нь хорт хавдрын эсийг сулруулж, эмчилгээнд үр дүнтэй болохыг тогтоожээ. Цоохор майлз нь Хятадын анагаах ухаанд хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй тул удаан хугацаанд ашиглагдаж ирсэн байна.

3. Хүчиллэг хоолыг саармагжуулдаг

Цоохор майлз нь төмөр, магни, натри зэрэг элементүүд ихтэй тул ходоодны хүчил бууруулж шүлтжүүлдэг шинж чанартай байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь хүчиллэг хоолыг саармагжуулж, бидний биед эрүүл рН-ийн тэнцвэрийг хадгалахад тусалдаг. Хэт их хүчиллэг хоол хүнс хэрэглэх нь ясны доройтол, бөөрний чулуу, элэг, зүрхний асуудал гэх мэт эрүүл мэндийн янз бүрийн асуудлыг үүсгэж болно. Өдөр бүр бидний иддэг их хэмжээний хоол хүнс хүчиллэг байдаг тул өдөр тутмын амьдралдаа цоохор майлзын шүүс хэрэглэснээр эдгээр асуудлыг шийдэх боломжтой.

4. Шингэний тэнцвэрийг зохицуулдаг

Уг хүнсэнд агуулагдах кали маш өндөр бөгөөд бидний бие махбодид тохиолддог олон процесст чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрдэмтэд кали бол бидний бие махбодь хэвийн ажиллахад тустай гурав дахь чухал эрдэс юм гэж үздэг. Бид 60% усаар бүтээгдсэн бөгөөд энэ усны 40% нь эсийн дотор байдаг, үлдсэн хэсэг нь эсийн гадна, нугасны шингэн, цус, эсийн хооронд байдаг. Таны эсийн дотор болон гадна байгаа усны түвшин маш чухал бөгөөд электролитийн концентрацид ихээхэн нөлөөлдөг. Кали нь усанд уусдаг ба эсийн доторх усны түвшинг зохицуулдаг эерэг цэнэглэгдсэн электролит шиг ажилладаг байна.

5. 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлдэг

2-р хэлбэрийн чихрийн шижин нь орчин үед эрүүл мэндийн ноцтой асуудал болоод байна. 2030 он гэхэд дэлхий даяар 400 сая гаруй хүн энэ өвчнөөр өвчлөх болно гэсэн тооцоо бий. Цоохор майлз бол үүнээс урьдчилан сэргийлэх байгалийн аргуудын нэг юм. Энэ нь маш их хэмжээний витамин К агуулдаг бөгөөд судалгаагаар витамин К, инсулин нь бидний мэдрэмтгий чанарыг сайжруулдаг болохыг нотолжээ.

6. Өндөр

Фолат нь В бүлгийн витамин бөгөөд ясны чөмөг дэх улаан, цагаан эсийн чухал элемент юм. Энэ нь нүүрс усыг энерги болгон хувиргах, уураг задлах, ДНХ үүсгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зөвхөн нэг аяга цоохор майлзын жүүс нь 145 микрограмм фолий агуулдаг бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст зөвлөсөн хоолны 36%, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд 29% -ийг эзэлдэг.

Нэмэлт мэдээлэл: Цоохор майлз гэртэй тариарай

Өөрийн гараар цоохор майлз тариалах нь ихэнх хүмүүсийн бодож байснаас амархан байдаг. Хэрэв та цоохор майлз худалдаж авсан бол ёроолыг нь хогийн сав руу бүү хая. Үүнийг усанд байлгахад  хэд хоногийн дараа соёолох болно. Дараа нь хөрсөнд суулгаж, тариалаарай.

Та цоохор майлзын шүүсийг туршиж үзэх гэж байна уу? Эсвэл та аль хэдийн үүний хэрэглэгч болсон байж болох юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд