Орц:
- Масло- 3 халбага
- Сонгино – 1 ширхэг
- Гурил – 2 халбага
- Брокили – 500 гр
- Бэлдсэн тахианы шөл
- Давс
Хийх арга: Масло тогоондоо хийж хайлуулаад сонгино хийж хэсэг хуурна. Дээрээс нь гурилаа нэмээд сайтар хутгаарай. Дараа нь Брокили байцаагаа хийж хэсэг хуураад тахианы бэлдсэн шөл, давсаа хийн 4-5 минут буцалгана. Буцалсан шөлөө блэндэрдээд л хоол бэлэн болно.