No menu items!
HomeХүмүүсЖүжигчин Б.Баярмаагийн тухай мэдээллүүд

Жүжигчин Б.Баярмаагийн тухай мэдээллүүд

-

Жүжигчин Б.Баярмаа 1987 оны гуравдугаар сарын 1-нд төрж,  Багануур дүүрэгт өсжээ. Сургуулиа төгсөөд Багануур дүүрэгт зохиогдсон миссийн тэмцээнд оролцож, титмийн эзнээр тодорч байсан нэгэн. Тэрээр 1-9 дүгээр анги хүртлээ бүжгийн дугуйланд явдаг, бүжиглэх дуртай хүүхэд байж. 

Тэрээр амьд хөгжим сонсох дуртай.

Түүний биеийн өндөр 170 см юм байна. Анх МУИС-ийн Эдийн засгийн харилцааны ангийг сонгосон боловч өөрийн сонирхлыг даган, СУИС-д конкурс өгөн тэнцсэнээр жүжигчин болсон гэдэг. Түүний аав уурхайд ажилладаг, ээж нь хуульч мэргэжилтэй аж. 

Дуучин A cool мөн Багануурынх. Тэд ахлах ангидаа дотно үерхдэг байсан бөгөөд хот руу оюутан болохоор ирэхдээ хоёр тийш болсон гэгддэг. Тэрээр энэ тухайгаа нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Өмнө нь дуучин A Cool-тэй үерхэж байгаагүй” хэмээн хэлсэн байдаг.

Жүжигчин Б.Баярмаагийн анхны нөхрийг Н.Ариунболд гэдэг. Тэд гэр бүл болоод гурван охины ээж, аав болцгоосон. Харамсалтай нь түүний нөхөр Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь-Эх орчимд, Улаанбаатар хотын харьяат 18-29 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэйн хамт каннабисын төрлийн ургамал хэрэглэж байхад нь баривчилсан байдаг. Энэ хэрэгт нийт 30 гаруй хүн холбогдсон бөгөөд зарим нь зарж борлуулдаг хүмүүс байсан аж. Тэдний дунд жүжигчин Б.Баярмаагийн нөхөр Н.Ариунболд, “Guys” хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрал, ”Ice top” хамтлагийн гишүүн Коби буюу С.Чулуунбаяр нар байсан гэдгийг тухайн үед цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байлаа.

Тэр үеэс хойш хэсэг хугацаанд нам гүм амьдарсан жүжигчин Б.Баярмаа дуучин Г.Ариунбаатартай гэр бүл болсон гэх мэдээлэл цацагдах болсон юм. Хосууд хоёр хүүхэдтэй болсон гэх мэдээлэл ч бий.

Б.Баярмаагийн тоглосон кинонууд

“Ийм нэгэн нэгэн дурлал”

“Бид дөрвийн хайр”

“Мойлхон”

“Хайрын эрэлд”

“Хуримын срюприз”

“Дэлхийд дурласан сар” зэрэг дэлгэцийн олон бүтээлд тоглосон билээ. 

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд