No menu items!
HomeХүмүүс“Ну, погоди” кинонд ямар хүмүүс дуу оруулсан бэ?

“Ну, погоди” кинонд ямар хүмүүс дуу оруулсан бэ?

-

Алдарт “Ну, погоди!” хүүхэлдэйн кино нь 1996-2006 онуудад нийт 20 анги бүтээгдэж, Оросын хамгийн алдартай хүүхэлдэйн цуврал хэмээгдэх болсон бөгөөд энэ хүүхэлдэйн киног үзээгүй, мэдэхгүй хүн үгүй биз ээ. Монголын үе үеийн хүүхэд залуучуудын үзэж өссөн Зөвлөлтийн хамгийн алдартай хүүхэлдэйн кино “Ну, погоди” буюу “Чамайг даа” киноны гол баатар туулай, чоно хоёрын дууг хэн, хэрхэн оруулсныг та бүхэнд хүргэж байна. Мөн “Ну погоди” киноноос гадна тэд өөр ямар кинонд хэрхэн дуу оруулсныг үзээрэй.

Туулайны дууг ЗХУ-ын Гавьяат жүжигчин Клара Румянова оруулж, дууг нь өөрөө дуулжээ. Тэрээр энэхүү гайхамшигт хүүхэлдэйн киноны туулайн дүрд дуу оруулсанаараа ЗХУ-ын Гавьяат жүжигчин цол хүртсэн цор ганц эмэгтэй юм. Зөвлөлт Оросын театр, кино, радиогийн жүжигчин Клара Михайловна Румяновагийн хувьд 300 гаруй хүүхэлдэйн киноны дүрүүдэд дуу оруулсан байна.

Тус киноны найруулагч, ОХУ-ын Гавьяат жүжигчин Вячеслав Котеночкин чонын дууг дуучин Высоцкийгоор оруулуулахыг хүссэн ч ЗХУ-ын Ардын жүжигчин Анатолий Папанов оруулсан юм. Зөвлөлтийн кино, театрын жүжигчин Анатолий Дмитриевич Папанов нь 1922 онд Оросын Вязьма хотод төрж, 1937 онд анхныхаа кинонд жижиг дүр бүтээжээ.

ЗХУ-ын төрийн шагналт, ардын жүжигчин Анатолий Папанов, ЗХУ-ын гавъяат жүжигчин Клара Румянова нар бол хүүхэлдэйн кинонд дуу оруулагч жинхэнэ мастерууд юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд