No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Байгал: 15-17 насны хүүхдүүд сүүлийн үед их ходоодны өвчлөлтэй болж байна

Б.Байгал: 15-17 насны хүүхдүүд сүүлийн үед их ходоодны өвчлөлтэй болж байна

-

“Сонгдо” эмнэлгийн ходоод, элэг, цөсний их эмч Б.Байгалтай иргэдийн дунд ихээхэн тохиолддог ходоод, элэг, цөсний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-Ходоодны өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой талаар зөвлөгөө өгөөч?

-Сүүлийн жилүүдэд ходоодны өвчлөл нэлээд нэмэгдэж байна. Тэр дундаа 15-35 насныхан энэ өвчлөлд илүү их өртөж байгаа нь санаа зовоосон асуудал болж байгаа юм. Энэ өвчлөлийг үүсгэж байгаа хамгийн эхний шалтгаан нь хеликобактерийн тархалт өндөр байгаа явдал. Манай улсад хеликобактерийн тархалт 90 хувьд хүрсэн учраас өвчлөл үүсэх магадлал илүү өндөр байгаа гэсэн үг. Дараагийн нөлөөлж байгаа зүйл нь хоолны дэглэм.  15-17 насны хүүхдүүд сүүлийн үед их ходоодны өвчлөлтэй болж ирж байгаа. Энэ насны хүүхдүүд хамгийн гол нь өглөөний цай ерөөсөө уудаггүй. Өглөөний цай ууж хэвшихгүй бол ходоодны орчин алдагдаж улмаар өвчлөл нэмэгдэж байгаа юм. Хүмүүс хоолны дэглэм гэхээр гэртээ суугаад л шөлтэй хоол хийж иднэ гэж ойлгоод байдаг.

-Хоолны ямар дэглэм илүү үр дүнтэй юм бэ?

-Өнөөдөр би урьдчилан сэргийлэх дэглэм гэж идэж болох болохгүй хүнс ч гэдэг юм уу хүн болгоны мэддэг хэрнээ биелүүлдэггүй зүйлийг ярих гэхээсээ илүү ерөнхий дэглэм гэдэг зүйлийг барих хэрэгтэй гэж хэлмээр байна. Энд үндсэн дөрвөн төрлийн л зүйл байгаа.

Нэгдүгээрт, хоолыг 100 хувь гэж үзвэл 60 хувь нь ходоодыг цочроохооргүй, өөрөөр хэлбэл, чанаж, жигнэж болгосон, амтлагч багатай хоол байх хэрэгтэй. Найрлаганд нь юу ч орсон байж болно. Хоёрдугаарт, хоолыг цагаар иднэ. Ялангуяа өглөөний цайг заавал ууж байх хэрэгтэй. Хүн өглөө босоход нэг үгээр хэлбэл, өглөөний цайгаа хүлээгээд ходоодны хүчил нь ихсээд цөс ялгарахад бэлэн болоод байж байдаг.

Өглөөний цай уухгүй явахаар нөгөө ялгарсан хүчил нь ходоодоо цочроогоод үрэвсэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тэгэхээр өглөөний цайгаа ууснаас 4-5 цагийн зайтай өдөр болон оройн хоолоо идэх ёстой. Гуравдугаарт, өглөө, өдөр, оройны цай нь хэт их биш, дундаж хэмжээтэй байх ёстой. Дөрөвдүгээрт, хоолноос хоолны хооронд ходоодны хэмнэлийг алдагдуулахгүй, ус ууж болно.

Ус бол ходоодны орчинг хэвийн болгодог, эмнээс илүү ходоодыг хамгаалах үйлчилгээтэй гэж үздэг. Ийм үндсэн дөрвөн зүйлийг л хэвшүүлэх хэрэгтэй. Түүнээс биш хоолны нарийн дэглэмийн талаар хүн бүр л мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр энэ Ерөнхий дэглэмийг л сахиж байвал ходоодны өвчлөлөөс хамгаалах, эрүүлжүүлэх боломжтой.

-Өглөөний цайндаа хүмүүс  ямар хүнсийг хэрэглэх нь илүү зохимжтой вэ?

-Манайд өглөө хоол бэлдэж иддэг айл ховор. Ер нь бол өглөө аль болох амархан шингэдэг, илчлэг өндөртэй хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Овьёос, эрдэнэшиш, шар буурцаг гээд уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүд илүү тохиромжтой. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд өдрийн турш бидний бодож сэтгэхэд хүртэл зарцуулагддаг уургийн агууламжийг нийлэгжүүлж өгдөг.

-Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр ходоод, элэг, цөс угаах жорууд гардаг болж. Тэрийг нь шууд гэртээ туршиж үзэхээр эрсдэл дагуулахаар юм шиг санагдах юм?

-Яг шинжлэх ухааны үндэслэлээр батлагдаагүй мэдээллүүд их цацагддаг. Тийм учраас мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны дараа асуудлаа шийдсэн нь дээр. Бидэнд хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь цөс угаах талаар асуудаг. Бид харьцангуй залуу хүмүүс болон бусад ходоод гэдэсний асуудалтай хүмүүст цөс угаахыг хориглодог. Шинжлэх ухааны үндэслэлээр хүн өглөө бүр, эсвэл цагаар хооллож байхад цөс хэвийн ялгарч байдаг гэж үздэг. Тиймээс тэрийг нэг их хүчтэй угааж агшаагаад байх шаардлага байхгүй.

-Ходоод, элэг, цөсний өвчлөлд зөгийн бал их ач тустай гэдэг. Тэгэхээр анагаах ухаанд зөгийн балны ач тусыг хэрхэн үзэж тайлбарладаг юм бол?

-Зөгийн балыг ер нь бол уламжлалт болон европ эмчилгээтэй хавсарч хэрэглэдэг. Эрдэмтдийн судласнаар зөгийн бал 2000 гаруй идэвхит бодисыг агуулдаг. Үүнээс яг идэвхитэй бодис нь 400 орчим байгааг нээж илрүүлсэн байдаг. Тэндээ хүний биед ороод уураг нийлэгжүүлэх гол амин хүчлийг агуулахаас гадна В-ийн төрлийн витаминууд болон электролитуудыг агуулдаг. Эдгээр нь хүний биед ороод уургийн нийлэгжлийг дэмжсэнээр дан ганц хоол боловсруулах зам гэхээсээ илүү зүрх судас, бөөр, уушги гээд бүхий л эрхтэнүүдэд сайнаар нөлөөлдөг гэдэг нь онолын хувьд батлагдсан. Гэхдээ дан ганц шинжлэх ухааны үндэслэлээр ганцаараа энэ өвчлөлүүдээс сэргийлж нөлөөлнө гэж байхгүй.

Хоол боловсруулах замын эмгэгийн хувьд зөгийн бал нь ходоодны хүчил, ялгаралтыг зохицуулдаг. Ингэж хүчил ялгаралтыг зохицуулж ходоодны орчинг хэвийн болгосноороо ходоодны үрэвсэл болон шархлаа үүсэх, хоол боловсруулалт буурах процессийг дэмжих үйлчилгээтэй юм байна гэдэг нь батлагдсан. Тэгэхээр бид тухайн өвчтөнд эхний ээлжинд мэдэгдэхүйц шархлаа үүсээгүй бол зөгийн балыг урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэж болно гэж зөвлөдөг. Хэрэв үрэвсэл, шарх шалбархай үүссэн байх юм бол эхний ээлжинд оношоо тогтоогоод эмчилгээгээ хийгээд дараа нь хавсарч хэрэглэх талаар зөвлөдөг.

-Зөгийн бал дотроо бас өөр өөр байдаг. Алийг нь хэрэглэх нь илүү тохиромжтой юм бол?

-Зөгийн бал ерөнхийдөө цайвар, хар хүрэн зэрэг өнгөөрөө ялгаатай байдаг. Зөгий нь байгалийн цэцгээс балаа авч гаргаж байгаа бол бал нь цайвар шаргал өнгөтэй. Энд агуулагдах В-ийн төрлийн витаминууд нь арай бага байдаг. Харин гурвалжин будаанаас юм уу, таримал ургамлаас гаргаж авч байгаа бал нь арай хар хүрэн өнгийн байдаг.  Ийм төрлийн зөгийн балд В-ийн төрлийн витамин өндөр агуулагддаг тул манайд ихээр гардаг ходоод, гэдэсний шархлаанд илүү үр дүнтэй.

Хүмүүс өглөө бүр зөгийн балтай ус уух ёстой гэдэг боловч халуун усанд хийгээд идэвхит бодисын хэмжээг нь бууруулаад байдаг. Тиймээс хэрвээ өөрт нь ямар нэг ходоодны шарх ч юм уу, зовиур байгаа бол өглөө бүр хүйтэн бүлээн устай хар хүрэн өнгийн зөгийн балыг сонгож хольж ууж байгаарай гэж зөвлөж байна.

Удаан хугацаагаар хэрэглэлээ гээд ямар нэг гаж нөлөө байдаггүй. Тийм учраас урьдчилан сэргийлэх байдлаар өглөө бүр хэрэглэхэд зохимжтой.

-Зохистой хэрэглээний талаар иргэд бас төдийлөн сайн ойлголтгүй байдаг?

-Зөгийн балыг яг дангаар нь хэрэглэх тохиолдолд өглөө болон оройдоо хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ монгол хүний бие организм бол онцлогтой. Юу гэхээр орой 21-22 цагийн хооронд хүчил ялгаралт ихэсдэг. Яг энэ үед нь зөгийн балыг устай хольж хэрэглэх нь монгол хүний хувьд тийм ч зохимжтой бус гэж үздэг. Харин бидний хувьд зөгийн балыг өглөө хэрэглэх нь илүү оновчтой сонголт болно.

-Зөвлөгөө өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: MNB.MN

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд