No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилЦахим орчин дахь эцэг, эхийн хяналтаа сайжруулъя

Цахим орчин дахь эцэг, эхийн хяналтаа сайжруулъя

-

Хүүхэддээ юу үзүүлж, сонсгох нь эцэг, эхчүүдийн хувийн асуудал, телевиз, радиогоор ямар нэвтрүүлэг бэлтгэж, интернет, сошиал орчинд юу түгээх нь контент үйлдвэрлэгчдийн эрх төдийгүй олон үзэгч татаж, хандалтаа өсгөх маркетинг бизнесийн амин чухал асуудал гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.

Гэвч тэдгээр мэдээ мэдээлэлд ямар ч цензур байхгүй бол, түүнээс болж хэн нэгэн хохирч сэтгэцийн эмгэг тусаж байвал яах вэ? Тэр хохирогч нь Хүүхдүүд байвал яах вэ?

Монгол Улсад 0-18 насны 1.2 сая хүүхэд бий. Гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Хүүхдийн юу сонсож, юу үзэж байгааг эцэг эхчүүдэд цахим орчинд хянах боломж хэр хангагдсан байгаа вэ?

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд мансуурах, газ, цавуу үнэрлэх аргыг интернэтээс үзэж сурсан нь манай судалгаагаар тогтоогдож байна. 

Саяхан интернетээр түгсэн “Момо” хэмээх зураг, видео үзсэн хүүхдүүд шөнө унтаж чадахгүй цочиж сэрэх, хашгирах, тайван биш болох зэргээр Цочролын дараах стрессийн эмгэгтэй болсон тохиолдлууд гарсан. 

Сошиал орчинд бусдыг элдэв муу хараалын үгээр доромжлон гутаах байдал, хүчирхийллийн видео бичлэгүүд нээлттэй түгэдгээс болж сургуулийн хүүхдүүд дуурайж бие биенээ хэл амаар доромжлон харьцах нь ердийн харилцааны хэм хэмжээ болж байгаа эмгэнэлтэй дүр зураг тогтоод байна. 

Комьютер, гар утасны тоглоомонд донтохоос гадна Facebook, Instagram, Youtube-д донтож хийсвэр виртуал ертөнцөнд амьдардаг хүүхэд залуусын тоо эрчимтэй өсөж, түүнээс үүдэн “Сэтгэцийн эмгэг” туссан хүүхдүүд олширч байна.

Эдгээрээс үүдэн “Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжил зүйн Үндэсний Хүрээлэн”-гээс дараах уриалгыг гаргаж байна.

Үүнд:

1. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгодог газар, цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба, хүүхэд, гэр бүлийн төлөөх төрийн байгууллагуудад хяналтаа эрчимжүүлэхийг; (Үүнд: Эцэг эх, асран хамгаалагч нарт “Эцэг эхийн хяналт”-ыг хэрхин тавих зөвлөгөөг бэлтгэн хүргэх)

2. ФМ Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон үүрэн холбооны операторуудад мэдээллээ ялгаж дамжуулах “Parental Control” буюу эцэг эхийн хяналтын механизмыг бүрдүүлэх;

3. Ютүб, Фэйсбүүк сувгуудыг ашиглан цахим орчинд контент үйлдвэрлэгчид, түгээгчид нийтлэж буй мэдээлэлдээ насны хязгаарлалт, анхааруулгыг өгч, эцэг эхийн зөвшөөрлөөр үзэх сануулгыг тавьдаг болохыг; (Энэ тал дээр Цахим гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын дэмжлэг үгүйлэгдэж байна)

4. Хүмүүний эцэг эх болсон Эцэг эх, асран хамгаалагчиддаа үр хүүхдийнхээ нүдийг гаж буруугаас, хүүхдийнхээ чихийг солиг доройгоос, хүүхдийнхээ сэтгэлийг муу муухай бүхнээс хамгаалах хяналтаа нэмэгдүүлэхийг уриалж байна.

Монголын Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд