No menu items!
HomeЭрүүл мэндМултарсан мөр оруулах Кохерийн арга

Мултарсан мөр оруулах Кохерийн арга

-

Гар унжсан, эсвэл алдалсан байдалтай үед мөрөөрөө хүчтэй цохиж унах, эсвэл барилдах, ноцолдох үед мөрөө арагш нь дарж мушгиснаас үүдэн мөр мултардаг.

Ер нь аливаа үе хөдөлгөөн хийхэд зориулагдсан учир үений хүүдий гэх шингэн бүхий уутан дотор дээд талын ясны ховил хонхорт чөлөөтэй холхиж байх ёстой. Мултрах үед бугалганы толгойн булуу далны дээд талын хонхроос гарч ирмэгийн доод хэсэгт тээглэн гацдаг.

Гадны хүчин зүйл нөлөөлөх учир оношлоход амархан. Гар мултарсан үеэрээ хөдөлгөөн нь хязгаарлагдаж, өчүүхэн хөдөлгөх төдийд маш хүчтэй өвдөнө.

Мултарсан талын гар нөгөөгөөсөө урт, унжсан байрлалтай болдог. Мултралын үед үений хүүдий урагдаж тэмтэх нь бий. Ийм тохиолдолд өвдөлт илүү хүчтэй байхаас гадна богино хугацаанд хавддаг.

Мултралыг оруулах хэд хэдэн арга байдаг бөгөөд тухайн аргыг мэддэг бол мултарсан даруйд нь оруулж чадвал сайн. Мэдэхгүй бол хамаагүй оролдох нь үений уутыг улам гэмтээж, дутуу оруулах, цууралттай байсан ясыг хугалах аюултай.

Тиймээс гарны хөдөлгөөнийг хязгаарласан боолт биенд нь шахсан байдлаар хийгээд эмнэлэгт очих хэрэгтэй. Мултарсан хэвээр удах тохиолдолд үе орчим хурсан цус, шингэн шимэгдэлгүй бүлэгнэж, ердийн аргаар оруулах боломжгүйд хүргэдэг.

Энэ тохиолдолд эмнэлэг мэс засал хийж үений хүүдийг нээсний дараа оруулаад хадах шаардлагатай болдог юм. Мөр хагас мултарсан үед эмнэлэгт хандалгүй байсаар аажимдаа өвдөлт багасан гайгүй болох боловч яльгүй хөдөлгөөн хийх бүрийд мултраад байдаг зуршил тогтоно.

Үүнийг сурмаг мултрал гэнэ. Ингэж мултрахаар өөрөө оролдож байгаад оруулчихдаг хүмүүс байдаг. Хэдийгээр эрүүл мэндэд нь ноцтой нөлөөлөхгүй ч тэр талын гарын хүч суларч, аажмаар хатангиршдаг.

Анхны тусламж үзүүлэхийн өмнө яс хугарсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Хугарсан бол өвдөлт их байхаас гадна хавдартай, бугалаганы хэсгийн хэлбэр алдагдсан байдаг. Ийм шинж тэмдэг анзаарагдвал чиг боолт хийгээд рентгенд харуулах нь зөв.

Ер нь мултарлыг оруулахдаа хэсгийн мэдээ алдуулалт хийвэл өвдөлтийн шокоос сэргийлдэг. Ийм боломжгүй тохиолдолд гарыг нь унжуулсан байдлаар сандал дээр суулгаад хэсэг хүлээнэ. Ийнхүү гарын булчинг сайн суларсны дараа аль болох хурдан оруулж чадвал тэр дороо өвчин намдаж, үндсэндээ зүгээр болно.

Тэглээ ч 1-2 өдөр сойлттой байлгах нь сурмаг мултралаас сэргийлдэг. Хамгийн өргөн хэрэглэгддэг хоёр арга бий. Кохерийн, Джаналидзегийн арга гэнэ.

Кохерийн арга: Дээр дурдсан байрлалд булчин суларсны дараа эмч нэг гараараа мултарсан гарын тохойн үеэр нугалсан байдлаар дээрээс нь доош дарж барина. Нөгөө гараараа бугуйнаас нь атган тохойг биенд наагаад гарын бугуйг гадагш эргүүлнэ. Энэ үед чөмөгний толгой далны хонхрын тулсан ирмэгээсээ хөндийрч байрандаа орох боломжтой болдог.

Яг ийм байдлаараа тохойг биед шахаж доош дарсан хэвээрээ бугуйнаас дээшлүүлэн тохойг бие дагуулан өвчүү хавьцаа хүргэх явцдаа бугуйг гадагш эргүүлнэ.

Дараа нь мөрний үеэр дотогш эргүүлэх ба гадагш эргүүлсэн бугуйгаа дотогш эргүүлэн эрүүл малын мөр рүү чиглүүлээд тохойг дарсан гараа огцом авч дээш түлхэхэд мултрал ордог. Гэхдээ энэ аргыг нэлээд хэдэн удаа дасгал хийсэн хүн л хэрэглэх боломжтойг мартаж болохгүй.

Оруулж чадахгүй оролдлого хийсний улмаас булчин улам чангарч дахин оролдох боломж хязгаарлагдана. Тиймээс суганд нь дэр маягийн зөөлөвч хавчуулан биенд нь шахсан боолт хийгээд эмнэлэг бараадуулах нь зүйтэй.

Их булчинлаг биш хүмүүсийг мөрлөж өргөн оруулах нь байдаг ч мөн л сайн сурсан хүн хийхгүй бол тус биш ус болно. Ерөнхий зарчим нь төсөөтэй. Мултарсан талын гарын бугуй тохойноос хоёр гараараа сайн бариад өөрийнхөө мөрний шонтгорыг суганд нь тааруулаад босож өргөх ба энэ үедээ мөрөө дээш өргөж дэм болно.

Өргөж буй хүн нөгөө хүнээсээ өндөр байхаар байрлал сонгодог. Бас дээш харуулан хэвтүүлээд өөрөө зэрэгцэн сууж бугуйнаас нь сайн татаж бариад, мултарсан талын суганд өсгийгөө тааруулан хөлөө жийнэ. Бэлэн болсны дараа бугуйнаас арагш гэдийн татах ба хөлийнхөө тавхайг гадагш эргүүлэх байдлаар мултарсан толгойг оруулж болдог.

Мултрал орохдоо түг хийсэн чимээ гаргаж гар тэгширнэ. Ийм дуу гараагүй бол ороогүй гэсэн үг. Аль ч аргаар байсан оролдлогоо нэгээс илүү хийх хэрэггүй. Эмнэлэг хүрэх боломжгүй үед л эдгээр оролдлогыг хийж болох талтай.

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
 

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд