No menu items!
HomeЗөвлөгөөТамхины үнэр шингэсэн хувцастай ажилдаа ирэхийг хоригложээ

Тамхины үнэр шингэсэн хувцастай ажилдаа ирэхийг хоригложээ

-

Тамхи утаа үнэртсэн хувцастай ажилдаа ирэхийг хориглосон дүрмийг АНУ-ын Луизиана мужийн Кристус Сент Фрэнсис Кабриний нэртэй эмнэлэг гаргажээ.

Шинэ дүрэм ёсоор эмнэлгийн бүх ажилттнууд нь ажлын цагууд болон завсарлагааны үеэр тамхи татаж болохгүй. Үүний дээр эмч, сувилагч, асрагч нарыг тамхины утаа үнэртсэн хувцастай ажил дээрээ ирэхийг хатуу хориглосон аж. Хувцасны эдэнд хуримтлагддаг тамхины утаан дахь хортой бодисны нөлөөнөөс өвчтөнүүд болон ажилтнуудаа хамгаалах зорилгоор ийм дүрэм гаргасан гэдгээ эмнэлгийн удирдлага мэдэгджээ.

Тамхины утаа нь шууд контактлахгүй байсан ч хорт хавдар үүсгэх аюултай байдгийг америкийн эрдэмтэд 2010 онд тогтоосон болохоор ийм дүрэм нэвтрүүлэх шаардлагатай болсон байна. Тамхины утаан дахь никотин нь сүлжмэл, олон нүх сүвтэй гадаргууд хуримтлагдаж байгаад агаарт агуулагддаг азотлог хүчилтэй урвалд ороод хорт хавдар үүсгэх нөлөө бүхий нитрозамин үүсгэдэг нь тогтоогджээ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд