No menu items!
HomeХүмүүсАлдартнуудын амжилтад хүрсэн түүх

Алдартнуудын амжилтад хүрсэн түүх

-

Жэннифер Лопез

Женни хүүхэд байхдаа бүжиг, дуугаар хичээллэж байсан нь хожим үр дүнгээ өгсөн гэдэг. Тэрээр ядуусын хороолол гэддэг Бронкс дүүрэгт амьдардаг байжээ. Дунд сургуулиа төгсөөд нэгэн хуулийн фермд ажилд орсон ч удалгүй энэ ажлаа хаяж, нэр хүндтэй сургуульд бүжгээр хичээллэх болсон охиноо эцэг эх нь ойлгохгүй байв. Ингээд Жэннифер гэрээсээ явж, томоохон оддын тоглолтонд бүжиглэх болжээ. Дараа нь хэд хэдэн кинонд тоглов. Авьяас нь олны анхааралд өртөж, удалгүй тэрээр нэрд гарсан билээ.

Стивен Кинг

Тэрээр мэргэжил нэгт эхнэртэйгээ ачааны чингэлэгт амьдарч, олон ажил зэрэг хийдэг байжээ. Тэд үнэхээр ядуу байсан тул хуримын хувцсаа зээлээр өмсөж, гэрийн утсаа салгуулж байсан гэдэг. Гэсэн тэрээр шантралгүй байсаар орчин цагийн АНУ-ын алдарт зохиолч болсон юм. Түүний номууд 350 саяас илүү хувь зарагдсан бөгөөд ихэнх зохиолд нь тулгуурлан кино, богино хэмжээний цувралууд, телевизийн шоу нэвтрүүлэг, мөн цуврал номууд бүтээгдсэн байдаг. Стивен Кинг нийт 54 ном гаргасан ба Ричард Бахман гэдэг нэрийн дор 6 баримтат ном болон 200 гаруй жижиг хэмжээний зохиол бичсэн юм.

Опра Уинфри

Опра ядуу гэр бүлд төрж, өссөн. Түүний ээж нь бага дүүг нь амьдралын шаардлагаас болоод хүнд өргүүлсэн байдаг. Түүнийг 9 настай байхад 19 настай үеэл ах нь хүчирхийлж, хэзээ ч арилшгүй хар толбыг үлдээсэн байна. Тэрээр 17 нас хүрээд уран илтгэгчийн тэмцээнд түрүүлж, Их сургуульд суралцах эрхийн бичгээр шагнуулав. Дараа нь мэдээний хөтлөгчөөр ажиллаж, 29 настайдаа рейтинг муутай өглөөний хөтөлбөрийн хөтлөгч болжээ. Опра энэ нэвтрүүлэгт шинэ уур амьсгал оруулж, салдартай болгосн байна. Хожим нь энэ нэвтрүүлгийг “Опра Уинфригийн шоу” хэмээн нэрлэх болсон юм.

Харланд Сандерс

Тэрээр олон ажлаас халагдсаны эцэст 1930 оны их хямралын үед 40 настай байхдаа замын хажуугийн шатахуун түгээгүүрийн газрын ойролцоо шарсан тахиа зарж эхэлжээ. Тэр 10 жилийн дараа гэхэд “нууц жор”-оор шарсан тахиагаараа алдартай болж зоогийн газраа томсгосон байна. Харланд Сандерс 1950-аад оны үед Кентукки мужид одоогийн Кентуккийн шарсан тахиа буюу KFC ресторанаа нээжээ. Түүний амьдралын түүх амжилтад нас хэзээ ч оройтдоггүй гэдгийг харуулсан юм.

Леонардо ДиКаприо

ДиКаприо Лос Анжелесийн ядуусын дүүрэгт амьдардаг байсан бөгөөд түүний ээж нь гэр бүлээ тэжээхийн тулд хэд хэдэн ажил зэрэг хийдэг байжээ. Бага насандаа орлого багатай, гэмт хэрэг ихтэй дүүрэгт амьдарч, амьдралын хамаг л хар бараан зүйлсийг даван туулж байсан нь түүний хүмүүжилд эерэг нөлөөг үзүүлсэн гэж хэлж болно. Харин Леонардо өдгөө Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг төдийгүй дэлхий олон үзэгчдийн хайртай жүжигчин болсон билээ.

Селена Гомез

Бяцхан охин байхаасаа л урлагт хүч үзэж, олны танил болсон Селена Гомез шүтэн бишрэгчдийнхээ нүдэн дээр өсч торнисоор бие даасан хүчирхэг эмэгтэй болон хувирсан билээ. Харин хар багаасаа од болон гялалзсан түүний хувьд аз жаргалтай хүүхэд нас гэж байгаагүй аж. Дуучин, жүжигчин бүсгүй маань багадаа ядруухан амьдарч байснаа бусдаас огт нуудаггүй бөгөөд харин ч тэр үеэ марталгүй эргэн санаж байх дуртай. Түүний нэгэн сэтгүүлд өгсөн ярилцагад “Намайг бага байхад бидэнд шатахуун авах мөнгө байгаагүйгээс машин маань унтарч, төв замын голд зогсож байснаа тод санадаг юм” гэж ярьсан байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд