No menu items!
HomeЭрүүл мэндГуурсан хоолойн багтраа буюу астма өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

Гуурсан хоолойн багтраа буюу астма өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

-

Гуурсан хоолойн багтраа өвчин нь дархлал болон дархлалын бус механизмаар гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж улмаар гөлгөр булчин агших, салст бүрхүүлийн шүүрэл  ихсэх, хавагнасаны улмаас гэнэт ханиалгах, амьсгал боогдох бачуурах шинжээр илэрдэг архаг дахилтат явцтай эмгэг юм.

Шалтгаан нь:

  • Удамшил
  • Гуурсан хоолойн мэдрэг байдал өөрчлөгдөх
  • Дархлал, дотоод шүүрэл-мэдрэлийн тогтолцоо өөрчлөгдөх
  • Уушгины судасны эндотeли

Үүнд нөлөөлдөг хүчин зүйл: Багтраа  нь уушигны агаар дамжуулах гуурс буюу бронхын өвчин юм. Ингэхдээ харшлаас үүдэлтэй, эсвэл ужиг өвчин  гэдгээс хамааран харшилын үйлчллэл давамгайлсан, эсвэл харшилын бус багтраа гэж  ялгадаг.

Харшилын бус багтрааны үед архаг үрэвсэлтэй амьсгалын зам нь маш мэдрэмтгий байдаг. Үр дүнд нь өчүүхэн төдий цочрол авахад л гуурсан хоолойн агшилт үүсч, тvvгээр дамжих агаарын урсгал хязгаарлагдан ханиалгаж хоолой боогдож, амьсгал давчидахад хvргэдэг. Ингэж цочроо үүсэхэд хурц үнэрээс эхлээд тамхины утаа, саван хүртэл юу ч нөлөөлж байдаг. Тиймээс эдгээр зүйлсээс хол байх хэрэгтэй.

Багтрааны онцлог шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?

  • Ханиалгах. Тогтмол ойр ойрхон бөгшүүлж ханиалгуулна. Шөнийн цагаар, биеийн хүчний ажлын дараа, хvйтэн агаар амьсгалахад улам ихэсдэг.
  • Амьсгаа боогдох
  • Цээж бачуурах. Амьсгалах агаар багассанаар ахиад амьсгаа авч чадахаа больчих вий гэсэн айдас төрүүлдэг.
  • Цээж хэрчигнэх. Нарийссан амьсгалын замаар хvчээр орж байгаа агаарын чичиргээнээс үүсдэг.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд