No menu items!
HomeЭрүүл мэндХэлнийхээ өнгөрөөр эрүүл мэндээ шинжээрэй

Хэлнийхээ өнгөрөөр эрүүл мэндээ шинжээрэй

-

Өвчин эмгэгийг оношлохдоо цус, шээс, эд эсийн шинжилгээ авахаас гадна хумс, хэлний байдлыг хүртэл давхар ажиглан бүртгэдэг. Энэ удаад хэлний өнгө, өнгөр, зураасаар бие махбодийн төлө байдлыг хэрхэн шинжилж болох талаар сонирхуулж байна.

Хэлийг үзэх

Хэлийг нарны гэрэлд үзэх хэрэгтэй. Шүдээ угаахаасаа өмнө үзвэл хамгийн зохистой. Амаа ангайн хэлээ гаргахдаа хэт чангалахгүй байх хэрэгтэй. Хэлээ хэт чангалсан үед өнгө, хэлбэр нь өөрлөгдөж магадгүй.

Хоол унд, эм тан, тамхи зэрэг нь хэлний өнгөрийн өнгийг өөрчилдөг тул эдгээрийг хэрэглэснээс хойш хамгийн багадаа нэг цаг өнгөрөх ёстой.

Үүнээс гадна амны хөндийн өвчин, гэмтэл бэртэл, эмийн бэлдмэлийн нөлөө, харшил зэргийн нөлөөгөөр хэл гэмтэж өөрчлөгддөг гэдгийг тогтоож авах хэрэгтэй.

Хэлээ харж “онош” тавьчихаад сайн дураар эмчилгээ хийх замаар өөрийгөө хорлох гэж бүү яар. Үнэн зөв онош, зохистой эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмч заадаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

Хэлний өнгө

Эрүүл хүний хэл цайвар улаан, цайвардуу улаан ягаан байдаг.

Хэл хэт цайвар өнгөтэй байгаа бол хооллолт хангалтгүй, амин дэм дутагдсан, ямар нэг архаг өвчин, цус багадалт зэргийн аль нэг нь байж болзошгүйг заана. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Улайсан бол халдварт, эсвэл үрэвслийн өвчин байгаагийн шинж тэмдэг байж болзошгүй. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Тод улаан өнгө нь зүрх судасны үйл ажиллагаа алдагдсан, эсвэл цусны өвчин байгааг илтгэж байж болзошгүй. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Шар өнгө нь ходоодны гэдэсний замын эмгэг, эсвэл шарласан байгаагийн шинж тэмдэг байж болно. Мөн тамхичдын хэлний өнгө шар болсон байдаг. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Хөхөвтөр ягаан өнгө нь зүрхний эмгэг, эсвэл уушигны эмгэг байгааг илтгэж байж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Хөх өнгө нь бөөрний эмгэг байгааг илтгэж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Цайсан бол усгүйжсэн, мөөгөнцрийн халдвар, эсвэл томуу, ханиад туссаныг илтгэж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Сааралтсан бол хоол боловсруулах замын эмгэг байгааг илтгэж байж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Хэлний өнгөр

Хэлэн дээр их бага тодорхой хэмжээгээр өнгөр тогтож байдаг. Ингэхдээ тогтсон өнгөрийн өнгө нь хэлний өнгөнөөс ялгаатай байж болдог. Цаашилбал, тогтсон өнгөр зузаан байх тусам илтгэж байж болох эмгэг нь хүнд болсныг илтгэдэг гэж үздэг. Харин шүдний сойз, эсвэл өнгөр арилгадаг тусгай сойзоор хялбар арилдаг нимгэн цагаан өнгөр үүсэхийг байж болох хэвийн зүйл гэж үздэг.

Зузаан, цагаан өнгөр нь хордлого, халдварт өвчин туссан байж болохыг илтгэж байж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Боровтор, хүрэн өнгөр нь уушигны өвчин туссан байж болохыг илтгэнэ. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Шар өнгөр нь хоол боловсруулах эрхтэнүүдийг үйл ажиллагаа алдагдсаныг илтгэж байж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Саарал өнгөр нь ходоодны үрэвсэл, ходоодны шархны шинж тэмдэг байж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Ямар ч өнгөргүй гөлгөр хэл нь фолийн хүчил, рибофлавины дутагдал үүсээд байгаагийн нэг шинж тэмдэг байж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Хэлний судал, зураас

Хэлний өнгө, өнгөрөөс гадна хэдэн дээр гардаг судал, зураас олон зүйлсийг илэрхийлж байж болно.

Гол төлөв хэлний төв хэсгээс үзүүр рүү чигэлсэн гүн судал, зураас гарах нь зүрхний үйл ажиллагаа алдагдсаныг илтгэж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Хэлний энд тэнд олон тооны зураас гарах нь ходоод, хоол боловсруулах системд асуудалтай болоод байгааг илтгэнэ. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Хэт гүн судал, зураас нь бөөр тийм ч эрүүл биш байгааг илтгэнэ. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Хэлний захаар босоо зураас гарвал хоол боловсруулах замын эмгэг байж болзошгүйг харуулна. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Хэлний хэлбэр

Хөөж, бүдүүрсэн, эсвэл аль нэг тийш далийсэн хэлбэртэй хэл нь элэг, хоол боловсруулах системд ямар нэг эмгэг байгааг илтгэж байж болзошгүй. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Хэт нимгэн хэл нь бодисын солилцоо, цусны эргэлтийн системд асуудал гарсан байж болзошгүйг илтгэнэ. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Уртассан дээр нь улайсан, эсвэл үзүүр нь томорсон хэл нь зүрхний үйл ажиллагаа тийм ч сайнгүй байгааг илтгэж байж болох юм. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Хэлний голоор жигд биш хэлбэртэй хавтгай зураас гарах нь нуруу нугастай холбоотой асуудал байгааг илтгэж байж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Захаараа томорч, хавагнасан бол ходоод, гэдэсний үйл ажиллагаа алдагдсан байж болзошгүй. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Үзүүр ба гол хэсгийн дунд товгор үүссэн бол уушигны эмгэг үүссэн байж болзошгүй. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Хэлний гадаргуйн хэлбэр зарим зарим газраа өөрлөгдсөн бол В-ийн бүлгийн амин дэм дутагдсан.

Харьяалал

Эрхтэн болгон хэлэн дээр өөрийн гэсэн “төлөөллийн газар”-аа нээж, түүгээрээ өөрт нь болоод байгаа зүйлсийг илтгэн харуулж байдаг гэж үздэг. Дорнын анагаах ухааны үүднээс үзвэл тэдгээр төлөөллийн газрууд нь ийм байрлалтай байдаг.

Хэлний үзүүр- зүрх

Хэлний төв хэсэг-дэлүү

Хэлний хоёр хажуу тал –элэг, цөс

Хэлний арын хэсэг-бөөр

Хэлний үзүүрийн өмнөх хэсэг- уушиг

Хэлний уг-гэдэс

Цэвэрлэгээ

Хэлийг шүдний адил тогтмол угааж цэвэрлэж байх ёстой. Хэлийг зөөлөн сойз, эсвэл тусгай хусуураар өдөр болгон цэвэрлэж байх ёстой.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд