No menu items!
HomeНом ярьяМ.Тунгалаг: Ном унших хүний сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлдэг

М.Тунгалаг: Ном унших хүний сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлдэг

-

Долоо хоног тутамд уншигч танд хүрэх “Ном ярья” булангийн маань анхны зочин Үндэсний номын сангийн Монгол судлал, гар бичмэлийн фондын номын санч М.Тунгалаг.

-Таны ширээний ном юу вэ?

-Ер нь бол ширээний ном байхгүй.  Гэхдээ миний маш их судалж уншиж байгаа бараг ширээний ном гэж хэлж болохуйц нь Монгол ардын тоглоом, наадгайн талаарх номнууд байна. Үүний талаар илүү сонирхдог, шимтэн уншдаг. Монгол ардын тоглоом наадгайнд шагайн наадгай элбэг. Би чулуун тоглоомыг их сонирхдог. Чулуу таалцахаас эхлээд л та нар зах зухаас нь мэднэ шүү дээ.

-Яагаад  Монгол тоглоом наадгайн талаар сонирхох болсон бэ?

-Яагаад гэвэл одооны хүүхдүүдэд цуврал брошур ч юм уу, ямар нэгэн гадаад хэвлэлийг их тараадаг. Голдуу гадаад хэлнээс орчуулсан орчуулгын номнууд л байдаг. Тэр бүр хүүхдийн хэрэгцээнд таардаггүй гэж би боддог.

Миний үзэж байгаа номнуудаас хамгийн чухал нь бол 1962 онд хэвлэгдсэн “Дарьганга хүүхдийн тоглоомууд” гэдэг ном. Л.Түдэв гуайн “Монгол тоглоом” номыг ч бас шимтэн уншдаг.

 Тоглоом наадгайтай холбоотой номнууд ихэвчлэн нэг номоо олон дахин хэвлэсэн мэт байдаг. Би сайн эрдэмтэн, зохиолч ч биш гэхдээ уншигчийн түвшинөөс харахад бол хуулбар мэт харагддаг.Тийм юм чинь “Монгол тоглоом” гээд Л. Түдэв гуайн гаргасан номтой яг ижилхэн хэрнээ зохиогч нь өөр өөр олон ном байдаг. Каталоги шүүж шүүж гарч ирсэн гурван ном маань өөр өөр зохиогчтой яг ижил номнууд байна.  Тэр номыг үзэж байгаа хүн тэр хүний л хийсэн бүтээсэн ном байна гэж ойлгоно уу гэхээс Түдэв гуайн бичсэн санаа, судалгаа гэж ойлгохгүй шүү дээ.

-Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Би төрөл бүрийн ном сонирхдог ч амьдралын хэмнэлээс шалтгаалаад төдийлөн уншиж амждаггүй. Гэхдээ номын санч хүний мэргэжлийн онцлог нь номын фондынхоо бүх номыг үзэж харсан байх, уншигчид маань ямар нэгэн сэдэв, агуулгаар хайлт хийж орж ирэхэд хариулт өгч чадахуйц мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Ажлын цаг заваас шалтгаалаад ном унших цаг хомс байдаг. Гэхдээ унших завгүй гээд  номын талаар асуусан хүнд хариулт өгөхгүй байж болохгүй шүү дээ. Ихэвчлэн номын талаарх ерөнхий мэдээллийг өмнөх үг, удиртгалаас нь хардаг. Ерөнхийдөө ном ангилж байгаа хүн тэгж л хардаг. Би номыг уншихдаа үг бүрчлэн уншдаг. Товчилж уншиж чаддаггүй. Ирсэн шинэ номнуудынхаа талаар мэдээлэлтэй болохын тулд л гүйлгэж уншдаг. Орчин цагийн номнуудыг бол гүйлгэж унших бололцоотой. Харин арай түрүү үеийн номнуудыг бол гүйлгэж унших боломжгүй. Утга санаа нь алдагдчихдаг.

-Ном унших нь таны ажил амьдрал, хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Нөлөөлөлгүй яах вэ.  Ном унших хамгийн чухал ач холбогдол бол хүний сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлдэг мөн ярианы ур чавдар, үгийн баялагт маш чухал. Хэдхэн хэмжээний өгүүлбэрт баригддаг байсан бол харьцангуй өргөн цар хүрээнд сэтгэдэг болно. Мөн ардын уламжлалт тоглоом наадгайг үр хүүхдүүддээ заадаг. Хүүхдүүд уламжлалт тоглоом гэхээр шагайн наадгайг л сайн мэддэг шүү дээ гэтэл Монголчууд тоглоом наадгайн өргөн дэлгэр уламжлалтай ард түмэн.

-Таны бусдад зөвлөх ном?

-Мэргэжлээсээ хамаараад өөр өөр л дөө. Сүүлийн үеийн залуучууд үзэж буй хичээлтэйгээ холбогдолтой номнууд их уншдаг. Миний бодлоор хамгийн сайн номнууд бол сэтгэл судлал, философи буюу гүн ухааны номнууд байна. Гүн ухаан гэхээр шашинтайгаа холбогддог. Өнөөдөр Монголд бурхны шашин голлож байгаа. Гэтэл судлаад үзвэл өөр сайхан сайхан шашны урсгалууд байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Эдгээр номнуудын олдоц ховор шүү дээ. Мөн би хүүхэд байхдаа хамгийн анх Д.Гармаагийн “Хөөрхийдөө Болдоо минь” гэдэг ном уншиж байлаа. Хүүхэд насны үерхлийн тухай маш сонирхолтой ном. Хүүхдүүддээ уншихыг зөвлөж байна. 

О.Цэцэгсүрэн

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд