No menu items!
HomeГэрийн тохижилтЖижиг зайнд хамгийн тохиромжтой өнгөний сонголтууд

Жижиг зайнд хамгийн тохиромжтой өнгөний сонголтууд

-

Жижигхэн өрөөг хэрхэн том харагдуулахыг алдартай интерьер дизайнерууд зөвлөж байна. Танай гэрийн хамгийн жижиг зочны өрөө, унтлагын өрөөний будгийн өнгийг сонгох, жижигхэн угаалгын өрөөнд ямар өнгө тохиромжтой байдгийг мэдэж аваарай.

Тод шар

Sherwin-Williams дизайнер 98 метр квадрат гал тогооны өрөөнд цэнхэр, шар, цагаан өнгөний зохицлыг харуулжээ. Энэ нь жижиг зайг цэвэрхэн, цэлгэр харагдуулж байна. Та шар өнгө сонгохоос бүү айгаарай.

Цэнхэр

Нам тайван цэнхэр будагны өнгөөр намхан таазны налуу, өндрийг онцол. Бенжамин Мор дизанерийн  энэ загвар нь унтлагын өрөөний таазыг шинэлэг болгосон байна.

Жижиг унтлагын өрөөнд

Нил ягаан нь роялтигийн өнгө гэдгийг та мэдэх үү? Жижигхэн унтлагын өрөөгөө бор өнгө, эсвэл нил ягаанаар будаарай. Эцсийн эцэст та хатан хаан шиг амьдрах ёстой (мөн унтах хэрэгтэй!).

Шар өнгийн тэсрэлт

Үүдний энэ хэсэг бол хүний нүдэнд хамгийн түрүүнд тусдаг. Мөн хүмүүс эд зүйлээ цааш нь хураахаас залхуурч энэ хэсэгт тавих нь элбэг байдаг. Үүдний өрөөндөө, гал тогоондоо шар өнгийг сонгох нь жижиг зайг гэрэлтүүлэх давуу талтай.

Хөх өнгө

Ихэнх дизайнерууд угаалгын өрөөнд энэ өнгийг сонгохыг зөвлөдөг. Учир нь хөх өнгө өрөөг агаартай, уужим харагдуулах төдийгүй угаалгын өрөөний цэвэр байдлыг харуулдаг.

Жижиг тоглоомын өрөөнд нарны туяаг нэмээрэй

Хүүхдийн өрөөг тод өнгөөр буд. Энэ нь хүүхдийн анхаарлыг татах төдийгүй тэдэнд хөгжилтэй, сэтгэл сэргээсэн байдлыг өгдөг.

Цэнхэр өнгийн сүүдэр

Холли Уильямс Кентакки мужийн Франклин хотод байрлах 1820-аад оны хуучин фермийг сэргээн засварлахаар шийдсэн үед тэрээр Бенжамин Морын хийсэн уг загвар тэсрэлт хийсэн. Та хуучны байшингаа засах гэж байгаа бол эндээс санаа авч болох юм.

Ягаан

Ягаан өнгө нь жижиг зайнд хамгийн тохиромжтой өнгийн нэг. Энэ өнгө аль ч өрөөнд их тохиромжтой байдаг.

Шар

Sherwin-Williams танд мөн шар өнгийг санал болгож байна. Энэ жилийн тренд бол шар өнгө. Гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөөндөө шар өнгийг сонговол тохиромжтой. Гэхдээ унтлагын өрөөнд цайвар шар, шаргал суурьтай өнгө хамгийн сайн тохирдог.

Тоор

Тоорын өнгө нь унтлагын өрөөнд дулааныг нэмж өгдөг. Мөн сэтгэл санаа, нүдэнд тусах байдлаараа зөөлөн өнгө юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд