No menu items!
HomeСонин хачинДэлхийн хамгийн этгээд сандлууд

Дэлхийн хамгийн этгээд сандлууд

-

Орчин цагийн хотуудын урлаг зураачдын онгодыг ихээр дуудах болжээ. Токио хотын  гудамжинд гэр оронгүй хүмүүсийг унтуулахгүйн тулд хамгийн тав муутай сандал тавьсан байх юм. Тэд өнгөрсөн онд зүгээр л төмөр хоолой шиг сандал тавьжээ. Ийм этгээд хэлбэрийн урлаг бусад хотуудад ч  их байх юм.

Токио, Япон

Токио хотын супер орчин цагийн сандлыг цэцэрлэгийн ойролцоо тавьжээ. Орон гэргүй  хүмүүсийг сандлыг эзэмдэн унтана гэдгээс болгоомжилсон нь энэ гэнэ. 

Окленд, Шинэ Зеланд

Эдгээр сандлуудыг гудамжны чийдэнгийн шонд амархан бэхэлж болох аж. Дизайнер Николой Трудген эдгээр сандлуудыг  тэтгэврийнхэнд зориулан бүтээжээ. Оклендад хөгшчүүдийн суух саравч маш бага учир ийм сандлуудаас  дутагдлаа нөхөж байгаа нь энэ.

Токио, Япон

Энэ саравчийг бас л тав муутай сандлаар дүүргэжээ. Шинзюкүрайоны тэнүүлчдийг тэнд амраахгүй гээд л дизайныг нь ийм маягаар хийжээ.

Амстердам, Нидерланд

Хонгор зул цэцэг шиг сандлуудыг Tulpidesign брэнд хотынхоо билгэдлийг сануулж байх зорилгоор бүтээсэн бололтой. Сандлыг пластикаар хийсэн ба гараар дэлгээд суудаг ажээ.

Фландр, Бельги

Дизайнер Жеппа Хейн эхлээд амрах газрыг Бельгид Beaufort04 триенналд зориулан хийгээд “Нийтийн сандлыг өөрчлөх нь” гэж төслөө нэрлэсэн байв. Хотынхонд их таалагдсан учир түүнийг өргөнөөр ашиглах болжээ.

Фландр, Бельги

Бельгийн дизайнер Жеппа Хейны бас нэг төсөл. Зураач эмэгтэй хотын тав тухад сандал чухал үүрэгтэйг дахин харуулж өгөв.

Бангкок, Тайланд

Бангкокын нэгэн худалдааны  төвийн ойролцоо ийм аймшигтай сандал тавигдсан байгаа. Аймгийн загас нь 2012 оны улс төрийн донсолгоо ба үерийн билгэдэл гэнэ. Сандлыг 2012 долдугаар сарын 9-нд гаргаж ирсэн ба сандал гэхээсээ тэр үйл явдлуудад зориулсан хөшөө бололтой.

Лион, Франц

Энэ саравчийг дизайнер Виктор Вейлард бүтээн хотынхныг өөрийн сэтгэмжийн бүрх малгай дор нарнаас “нуугдах боломжийг өгчээ. Зун хотодод агаар 35 градус хүртэл халдаг учир хэрэгтэй  саравч болж чадсан нь мэдээж.

Парис, Франц

Парисын зураач Пабло Рейносо өөрийн бүтээлээр хязгаарлалттай тэмцсэн гэж байгаа. Түүний бүтээл Парисын цэцэрлэгт 2010 онд  тавигджээ.

Кортина-д’Ампеццо, Итали

Дизайнер Элоди Стефан саравчийг бүтээхдээ байгалиас онгодоо авсан гэв. Мод, металл хоёрыг сандлуудыг Ottopanche гэх уралдаанд зориулан бүтээсэн бүтээсэн ба одоо Кортина-д’Ампеццо хотын чимэг болжээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд