Орц:
- Төмс- 1кг
- Давс- амталгаагаараа
- Перец- мөн адил амталгаагаар
- Каш- 2 халбага /гурил хийж болно/
- Моцарелла- 50гр
- Паста соус- өөрийнхөө дураар
- Мах- 500гр
- Лаврын навч- 2ш
- Масло-100гр
- Сүү- 50мл
- Өндөгний шар – 2ш
- Сонгино 1-2 ширхэг /жижиг, томоосоо шалтгаална/
Төмсөө арилган, угаагаад жижиг хэрчиж давс, лаврын навчтай цуг чанана. Төмсөө болсоний дараа шүүж аваад масло,өндөгний шар, сүүгээ нэмээд нухна. Дараа нь тосоо хайруулын тавганд хийж сонгино, махаа боролтол хуураад /5 минут орчим/ хар перец, кашаа нэмээрэй. Хэрэв каш байхгүй бол гурил нэмж болно. Түүнийгээ хайруулын тавганд жигд тарааж байрлуулна. Дээр нь нухсан төмсөө хийн, мөн жигд тараагаад пастагаа түрхэж, бяслагаа нэмээд 10 минут бага галаар жигнэнэ.