No menu items!
HomeОнцлохАнгли хэлний ярианы, үнэ төлбөргүй клубууд

Англи хэлний ярианы, үнэ төлбөргүй клубууд

-

Залуусдаа үнэтэй сургалтанд суухгүйгээр юм ууж, ярилцаж суунгаа л англи хэлний ярианы чадвараа хөгжүүлэх боломжтой дараах клубуудыг санал болгож байна. 

English Speaking Club of EARC

Хэзээ: Даваа болон баасан гараг бүрийн  16:30 цагаас

Хаана: Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв /64-р хүнсний дэлгүүрээс урагшаа Багшийн дээд явах замд МКМ 24-р байрны 1 давхарт /

Утас: 319016

Төлбөр: EARC төвийн номын сангийн бүх гишүүдэд нээлттэй бөгөөд та 5000 төгрөг, 1% цээж зураг болон бичиг баримттайгаа ирээд л энэхүү номын санд 1 жилийн карт нээлгэх боломжтой.

Дэлгэрэнгүйг:  https://www.facebook.com/groups/1557575771139793/

Веб: http://earcmn.org/

 Collective Intelligence English Club

Хэзээ: Бямба гараг бүр 17.00-19.00 цагийн хооронд

Хаяг: СБД-ийн 5 хорооны Иргэний танхим

Утас: 94199004, 89740615

Төлбөр: үнэгүй

Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/Collective-Intelligence-English-Club-633712413375841/

 Kids’ English Speaking Club

 Хаяг: Ziferblat

Хэзээ: Ням гараг бүрийн 15:00 цагаас

Төлбөр: Такс нь нэг удаагийн 4000 төгрөг / цай, бүлээн сүү ордог/

“Boundless Education” Speaking Club

Англи хэл дээрхи цахим номнууд, үг чээжлэх зөвлөмж зэргийг үнэгүй авах боломжтой.

Хэзээ:  Бямба, Ням гарагийн аль нэгт буюу 7 хоногт 1 удаа.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Canon төв 6 давхар 604 тоот

Утас: 99186703 , 80196703,

Төлбөр: Бүртгэлийн Хураамж: 20.000₮ (материал хувилах , coffee , цай , бусад зардалд ашиглагдана)

Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/BoundlessEdu/

MNG EVENT EDU

Бие биенээсээ суралцан, хөгжөөнт тоглоом тоглож бяцхан шагналын эзэн болох боломжтой

Хаяг: Хүүхдийн паркийн Castle

Хэзээ: Тухай бүрт фэйсбүүк грүппт мэдээллэдэг.

Утас: 8919 0317

Төлбөр: tax 3000 төгрөг

Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/MNG-EVENT-EDU-1870123906535848/

UB English Speaking Club

Таавар таах замаар англи хэлнийхээ чадварыг сайжруулах боломжтой.

Хэзээ: Тухай бүрт фэйсбүүк хуудсанд мэдээллэдэг.

Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/englishclubUB/

О.ЦЭЦЭГСҮРЭН

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд