LOADING

Type to search

Бие хоргүйжүүлэх эмчилгээний хоол

Share

Йог, бясалгалын багш Т.Алтангэрэл “Сумочин аав Йогчин ээж” нэртэй фейсбүүк группээрээ дамжуулан эрүүл амьдрахуйн олон мэдээллүүдийг хүргэдэг билээ. 

Тэдгээрээс энэ удаад бидний биед байх хорт бодисыг уусгах, туулгах үйлчилгээтэй КИЧАРИ цэвэрлэгээний тухай хүргэж байна. Та бүхэн эрүүл амьдрахуйн арвин их мэдлэгийг  “Сумочин аав Йогчин ээж” группэд нэгдэн аваарай.

Кичари – эмчилгээ

Яг үнэндээ бидэнд байгаа биеийн болон сэтгэл санааны аливаа эмгэг нь хоол хүнсний илүүдлээс үүсч байгаа юм.

Биеийн жин болон сэтгэл санааны таагүй байдал нь хоол хүнсний илүүдлээс биед үүссэн хорт бодисуудын нөлөөгөөр бий болдог. Зөвхөн биеийн жинтэйгээ тэмцэх нь гадаргуугын, ил шалтгааныг нь арилгах буюу түр зуурын арга хэмжээ юм. Тэгэхээр бид өөрсдийн бид таарсан, улиралдаа тохирсон хоол хүнс хэрэглэх буюу өвчин эмгэг, биеийн жин үүсэхгүй байх үндэс шалтгааныг нь ухаарч ойлгох, түүнийг өдөр тутмын амьдралдаа дадал болгох нь хамгийн зөв алхам юмаа.

Хэт их хоол хүнсний үлдэгдэл биед хуримтлагдсан үед хоосон (хоолгүй) мацаг барих нь биедээ цөмийн зэвсэг дэлбэлж байгаатай адил юм. Бид хуримтлагдсан эдгээр хорт зүйлсийг уусган, биеэс туулгахгүйгээр шууд хоосон мацаг барих нь эдгээр хоол хүнсний үлдэгдлээс үүсэх хорт бодис нь цусанд шимэгдэн орох таатай шалтгаан болно. АЮУЛ.

Тийм учраас бидний биед байх хорт бодисыг уусгах, туулгах үйлчилгээтэй КИЧАРИ цэвэрлэгээ нь маш олон талын давуу болон төгс эмчилгээ юмаа.

Энэтхэгийн эртний уламжлалт анагаах ухаан болох Ааюурведад Кичариг бие болон сэтгэлийг бүхэлд нь анагаах, эмчлэх зорилгоор олон зуун жилийн тэртээгээс болон одоо хүртэл хэрэглэж ирсэн.

Энэхүү эмчилгээний хоолны гол ач тус нь бидний биед хоол хүнснээс үлдсэн хорт бодисыг уусгах бас туулгах үйлчилгээтэй юм.

Манай Монголчуудын хоол хүнсний орц болон чанар, хөдөлгөөний дутагдал, хооллох буруу дэглэм зэрэг нь биед маш их бохирдлыг аль хэдийн үүсгэсэн байдаг, Биеэ цэвэршүүлэхийн тулд эхлээд биед үүссэн эдгээр хорт бодисыг суллах буюу уусгах, туулгах нь хамгийн эрүүл бөгөөд жинхэнэ арга юмаа.

Энэтхэгийн аюурведын эмчилгээнд түгээмэл хэрэглэгддэг кичари нь бие, сэтгэлийг хоргүйжүүлэх эмчилгээний хоол бөгөөд бастами будаа болон мунго шош, бусад анхилуун үнэрт ургамлыг хамтад нь холин нэг өдрийн, 3 өдрийн , 10 хоногийн мацаг барьдаг.

Эх сурвалж: Сумочин аав Йогчин ээж

error: Content is protected !!