No menu items!
HomeЭрүүл мэндЖирэмсэн болсноо хамгийн хурдан хэд хоногийн дотор мэдэх боломжтой вэ?

Жирэмсэн болсноо хамгийн хурдан хэд хоногийн дотор мэдэх боломжтой вэ?

-

Жирэмсэн болсноо хамгийн хурдан хэд хоногийн дотор мэдэх боломжтой вэ?

Сарын тэмдэг ирэх ёстой хугацаандаа ирэхгүй байх нь хамгийн энгийн, амархан мэдэх арга юм. Харин сарын тэмдэг ирэхээс өмнө жирэмсэлсэн эсэхээ мэдэхийг хүсвэл жирэмсний тестээр шалгаарай. Бэлгийн харилцаанд орсноос 7-10 хоногийн дараа мэдрэг сайтай тестээр шалгахад жирэмсэлсэн эсэх нь мэдэгдэх боломжтой. Үр тогтсон ч хоног багатай байх үед жирэмсний тестийн зураас бүдэг гардаг ба нэг юм уу хоёр долоо хоногийн дараа дахин шалгахад уг зураас тодорсон байх болно.

Би жирэмсэн болчихжээ, гэхдээ хүүхдээ төрүүлмээргүй байна, яах вэ?

Энэ бол аль ч насны эмэгтэй хүнд тохиолдож болох хүндхэн асуудлын нэг юм. Насанд хүрсэн эмэгтэйчүүд өөрсдөө эмнэлэгт хандаад зөвлөгөө, тусламжаа авдаг бол өсвөр насны охидын хувьд аав ээждээ хэлэхээс айх, чухам хэнд яаж хандахаа мэдэхгүйгээс болж, хугацаа алдсанаар хүүхдээ хэт томруулж /12 долоо хоногоос дээш хугацаатай/ өөрийгөө улам эрсдэлд оруулдаг. Хүүхэд өдрөөс өдөрт томорч байдаг учраас жирэмсэн гэдгээ нууж явах нь асуудлыг шийдэх биш бүр дор байдалд оруулна гэдгийг сайн санах хэрэгтэй юм шүү.

Ихэнх охид интернэт болон зараар зулбуулдаг гэх баталгаагүй эм авч уудаг. Энэ нь маш олон эрсдлийг дагуулна. Уг эмийг ууснаар маш хүчтэй өвдөлт өгөх, их хэмжээний цус алдах, ураг бүрэн зулбахгүйгээр саванд үлдсэнээр амь насаа ч алдах тохиолдол гардаг. Уг эмийг мэргэжлийн эмчийн хяналтан дор ууж, зулбалтын дараа эхогоор шалган шаардлагатай эмчилгээг хийдэг гэдгийг анхаараарай.

Дур мэдэн гэртээ ууж хэрхэвч болохгүй. Тиймээс чи хэрвээ жирэмсэн болсон бол аав ээж, асран хамгаалагчдаа, ойр дотны ах эгчдээ эсвэл сургууль, харьяа дүүргийнхээ өсвөр үеийн эмчид тэр дор нь хэлэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдээ төрүүлэх эсэхээ зөвлөлдөх, төрүүлэхгүй байхаар шийдсэн бол эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах, аюулгүй баталгаатай орчинд үр хөндөлт хийлгэх боломжтой болно.

Үр хөндөлт гэж юу вэ?

Жирэмслэхээр төлөвлөөгүй ч хамгаалах хэрэгсэл хэрэглэлгүй эсвэл буруу хэрэглэн сексийн харилцаанд орсноор хүсээгүй жирэмслэлт гэх хүндхэн асуудалтай нүүр тулдаг. Жирэмслэлтийг зориудаар таслан зогсоох үйлдлийг үр хөндөлт гэнэ. Үр хөндөлтийг жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор эмэгтэйн өөрийн хүсэлтээр хийдэг. Харин үр хөндөлтийг 13-22 долоо хоногийн хугацаанд /хожуу үр хөндөлт/ зөвхөн эмчийн заалтаар хийдэг.

Үр хөндөлтийг заавал мэргэжлийн эмчийн хяналтанд, эмнэлэгт, асран хамгаалагчийн хамт очиж хийлгэх ёстойг анхаарах хэрэгтэй.
Эмч жирэмслэлтийн хугацаа, чиний биеийн байдлыг харгалзан үр хөндөх аргуудаас хамгийн тохиромжтойг санал болгоно.
Эмийн аргаар үр хөндөх – Эмийн аргаар үр хөндөх аргыг жирэмсний 8 долоо хоног хүртэлх хугацаанд хэрэглэж болно.

Эх сурвалж: Өсвөр насны охид: Тэд юуг мэдэхийг хүсдэг вэ? номоос

Үргэлжлэлийг https://www.m-book.mn/osvor-nasnii-ohid-yu-medehiig-husdegve

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд