No menu items!
HomeЗөвлөгөөАмархан холцруутдаг арьсыг яаж арчлах вэ

Амархан холцруутдаг арьсыг яаж арчлах вэ

-

Сүүн шингэн, тоник, өдөр шөнийн тосоо алийг нь ч орхигдуулалгүй хэрэглээд байвал хуурай арьс нь арчлахад тийм ч хэцүү төрлийн арьс биш юм. Усанд ороод гарсны дараа тос түрхэхгүй л бол таталдаад эхэлдэг “ааштай” арьсаа тайвшруулах дарааллаа хараад аваарай.

Хуурай болон хэт хуурай арьсыг хэрхэн тордох вэ?

Чийглэг байдлыг хангадаг усны түвшин, зөөлөн байдлыг хангадаг тосны түвшин, эмзэгшлийн түвшин гурваас хамаарч арьсыг хэвийн, холимог, хуурай, тослог, эмзэг гэж ангилдаг. Хуурай арьс нь нүхжилт бараг харагддаггүй, ширүүн уян хатан биш гадаргуутай, улайлт ихтэй, үрчлээний зураас олонтой байдаг.

Сайртах, холцруутах, загатнах, улайх зэрэг шинж тэмдгүүд илрээд эхэлвэл арьс хэт хуурайшиж байна гэсэн үг. Арьс хэт хуурайших нь удамшлын нөлөө, насжилтын болон гормоны өөрчлөлт, цаг уурын байдал, хэт ягаан туяаны тусгал, халуун бөгөөд дотор газар удаан байх, халуун ванн шүршүүрт удаан орох, хүчтэй найрлагатай саван хэрэглэх, янз бүрийн антибиотик эмчилгээнээс болж бий болдог. Тиймээс хуурай арьстай хүн өдөрт нэгээс дээш удаа усанд оролгүй, маш зөөлөн чанарын саван хэрэглэж, скрабыг долоо хоногт нэг л удаа хэрэглэх, уснаас гарсны дараа тэжээл болон чийгийг нөхөхүйц өөрийн арьсны онцлогт тохирсон тосыг хэрэглэж байх. Тос нь үр тарианы найрлагатай байвал маш сайн. Ажлынхаа өрөөнд болон гэртээ агаар чийгшүүлэгчийг тогтмол хэрэглэж, хэт халуун температуртай газар удаан байхаас зайлсхийх нь мөн л чухал. Учир нь энэ нь чиний арьсан дах чийгийг хатааж ууршуулснаар хэт хуурайших нөхцөл болдог. Мэдээж аяга таваг, хувцсаа угаахдаа бээлий өмсөж заншаарай.

Хуурай болон хэт хуурай арьсны арчилгааны дараалал

1. Сүүн шингэн – Хуурай болон хэт хуурай арьстай бүсгүйчүүд хүчтэй хөөсөн саван хэрэглэхээс илүүтэй, тосон эсвэл сүүн цэвэрлэгчээр өглөө оройдоо цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэвэл арьсны чийгийг алдагдуулахгүйгээр бохирдлыг гүн арилгах боломжтой. Өөрийн хэрэглэдэг сүүн шингэнээ нүүр хүзүүндээ иллэг хийх маягаар түрхээд, зориулалтын дискэн хөвөнгөөр сайтар арчиж цэвэрлээрэй. Тэгснийхээ дараа усаар зайлах шаардлагагүй бөгөөд дараа нь хэрэглэх тоникоор үлдэгдэл бохирдлыг цэвэрлэх юм. Хуурай арьстай бүсгүйчүүдийн арьс үргэлж шим тэжээл, амин дэмүүдээр дутагдаж байдаг учраас угаагчны найрлага ч бас чийглэг, тэжээллэг байх ёстой. Хүний нас нэмэгдэх тусам эхийн сүүгээр авч байсан амин дэм шаардлагатай зүйлсээ алдаж хөгшрөлт явагдах нь түргэсдэг. Харин эхийн сүүтэй адил амин дэм, уураг агуулагдсан гүүний саам нь нялх байхад бидний арьсанд ээжээр дамжиж “ирдэг” байсан хэрэгцээтэй бодисуудыг өгснөөр жаахан хүүхэд шиг булбарай болгодог. Зурган дээрх гүүний саамтай сүүн шингэн нь хуурай арьсыг гүн цэвэрлэгээ, шаардлагатай витамин эрдэс бодисуудаар хангаж өгнө.

2. Тоник – Сүүн шингэн, угаагч нь арьсыг 80 хувьтай цэвэрлэх бол, тоник үлдсэн 20 хувийг цэвэрлэдэг. Тиймээс арьсандаа тохирсон тоникийг заавал хэрэглэх хэрэгтэй. Тоникийг сүүн шингэнийхээ дараа хөвөнд шингээж нүүрэндээ товших хэлбэрээр түрхэнэ. Зурган дээрх гүүний саамтай “Биомон” тоник нь үлдэгдэл бохирдлыг цэвэрлэж, арьсыг чийгшүүлэн тайвшруулах ба, алдагдсан уураг, тэжээл, чийгийг дахин нөхнө.

3. Нарны хамгаалалттай чийгшүүлэгч тос – Хуурай арьстай бүсгүйчүүдийн хэзээ ч алгасч болохгүй гоо сайхны шат бол тос түрхэх. Тос ямар бүтэцтэй байхаас өдөржингөө цайрч холцруутаад, пудр нь шингээгүй нүүртэй явах уу, ямар ч өөгүй гөлгөр нүүртэй явах уу гэдэг шийдэгддэг. Хэт ягаан нарны туяа нь арьсны давхаргуудад нөлөөлж хуурайшилтыг улам дэмждэг учраас заавал SPF-тэй, сайн чийгшүүлдэг тос сонгоорой. Хуурай арьстай бүсгүйчүүд гарахынхаа өмнө ч, гэртээ өнжих өдрөө ч тосоо нүүрэндээ жигд иллэг хийж нимгэн түрхэх хэрэгтэй.

4. Тэжээлийн шөнийн тос – Шөнө бидний арьс юуг ч хүлээж авахад бэлэн, нээлттэй байдаг. Тиймээс хуурай арьстай бүсгүйчүүдийн хувьд шөнийн гоо сайхны ач тусыг алгасалгүй хүртэх хэрэгтэй. Шөнийн тос нь өдрийнхөөс илүү чийгшлийн түвшин өндөртэй, удаавтар шингэдэг нэмэлт “хүнд” найрлагуудтай байдгийн шалтгаан нь энэ юм. Ялангуяа гэртээ удаан байхаар арьсаа илүү их хуурайшиж байгааг мэдэрдэг бол маш сайн чанарын шөнийн тос хэрэглэхийг зөвлөж байна. Шөнийн тосыг оройд сайтар цэвэрлэсэн нүүр болон хүзүүндээ иллэг хийх маягаар зузаан түрхэн 20-30 минутын турш шингээж үлдэгдлийг арчиж авч хэрэглэнэ. Дээрх гүүний саамтай “Биомон” шөнийн тос нь шөнийн турш арьсны эпидермис болон дерма давхаргад /арьсны гүнд/ тэжээл өгч, өнгийг сэргээн суларсан арьсыг чангаруулдаг.

5. Нэмэлт арчилгаа – Хуурай арьстай хүн арьсны тэжээл болон чийгийг алдахгүй нөхөж байх нь хамгийн чухал. Иймд ялангуяа амралтын өдрөөр тосон суурьтай тосоор /тэжээлийн, шөнийн/ гэрийн нөхцөлд 20-30 минут массаж хийн дараагаар нь халуун усанд базсан алчуураар 10-15 минут бигнүүр тавьж хэвших нь бидэнд арьсаа хамгаалах, эрүүл өнгөлөг байдлыг нь хадгалах хамгийн энгийн бөгөөд зөв арга юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд